Одоо өгүүлэх өвчнийг монголчууд “заг хүйтэн” гэж нэрлэжээ. Энэ өвчнийг англи хэлээр gonorrhea, харин орос хэлээр гоноре́я гэж нэрлэдэг. Үгийн гарал үүслийг нь мөшгөвөл, эртний грек хэлний γόνος – “үрийн шингэн”, ῥέω “гоожих, урсах” гэсэн үгнээс гаралтай аж. МЭӨ II зууны үеийн баруун Европын түүхийн сурвалж бичигт энэ өвчний тухай тэмдэглэн үлдээсэн байжээ. Заг хүйтэн өвчин туссан хүн шээхэд нь өвдөж, бэлэг эрхтнээс нь цайвар шаргал өнгийн ялгадас гоожиж байснаас үүдэн эртний Грекийн домогт эмч Гален өвчний шалтгааныг үрийн шингэн өөрийн мэдэлгүй урсах явдал гэж үзээд “гонос” буюу үрийн шингэн “рея” буюу урсах гэсэн нэрлэсэн юм. Заг хүйтэн өвчний жинхэнэ шалтгааныг 1879 онд Германы арьс эмч Альберт Нейссер нээв. Онцгой нэгэн бичил биет хүний биед нэвтрэн орсноор энэ өвчнийг үүсгэж байгааг тэрбээр тогтоосон юм.
2021-01-02
Гей амьдралын тухай: 10. Заг хүйтэн гэж юу вэ?
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ
Энэ бүтээлийг бүрэн эхээр нь удахгүй хэвлэгдэн гарах номоос нь уншаарай.
Энэ бүтээл нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зохиогчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүй хуулбарлах, хэсэгчлэн хэвлэн нийтлэхийг хориглоно.
2020-08-06
Гей амьдралын тухай: 9. Аальгүйгээс хамаргүй
Их аальгүйтэх юм бол хамаргүй болно шүү гэдэг үг бий. Хамар нь унасан хүмүүс малын арьс шир, элэг, савхины өөдөс олж оёдлын бүдүүн утсаар оосор хийгээд хамартаа зүүнэ. Хүний хамар зүгээр байхад тасарч унахгүй л дээ. Тэмбүү өвчин нь нэлээн хүндэрч ийнхүү хамрын үзүүр хэсэг тасарч унадаг байна. ХХ зууны эхэн үед Монголд хамаргүй хүн тоо томшгүй олон байжээ. ХХ зууны 20-оод онд Монголын нийслэл Өргөө (өнөөгийн Улаанбаатар) хотод Селезнев гэх орос эмч ажиллаж байжээ. Түүнд үзүүлсэн 100 хүн тутмын 70 нь тэмбүү өвчтэй байжээ. Тухайн үед Монголчууд хувийн ариун цэвэр сахидаггүй, усанд ордоггүй, нэг аяганаас дамжуулан айраг тараг уух, тамхины гаансыг дундаа хэрэглэх, бэлгийн замбараагүй харилцаанд ордог байсан нь тэмбүү өвчин даамжирч....
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ
Энэ бүтээлийг бүрэн эхээр нь удахгүй хэвлэгдэн гарах номоос нь уншаарай.
Энэ бүтээл нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зохиогчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүй хуулбарлах, хэсэгчлэн хэвлэн нийтлэхийг хориглоно.
2020-07-17
Гей амьдралын тухай: 8.ХДХВ-тэй дэлхий
Номын өмнөх хэсэгт гей секс хийхдээ пассив (bottom) үүрэгтэй
байдаг эрэгтэйчүүдийн шулуун гэдэсний өвчлөлийн тухай бичсэн. Харин энэ удаа
хүний дархлал хомсдолын вирусийн тухай бичье.
ХХ зууны
20-оод оны үед (бүр тодруулбал 1926 оны үед) хүний дархлааны тогтолцоог үгүй
хийдэг вирус Африк тивийн баруун хэсэгт өнөөгийн Бүгд Найрамдах Ардчилсан Конго
Улс (БНАКУ)-ын нутаг дэвсгэрт сармагчнаас хүнд халдсан гэж эрдэмтэд таамагласан
байдаг. 1920-оод оны үед өнөөгийн БНАКУ-ын нутаг дэвсгэр нь Бельгийн колони
газар байлаа. Тухайн үед Конго мөрний эрэг дээр байдаг Леопольдвиль
(өнөөгийн Киншаса) хот африк дахь Белгийн гол түшиц газар болж, худалдаа
арилжаа цэцэглэх хөгжиж байв. Конго мөрний эрэг дээр байдаг боомтод ажил хайж
ирсэн эрчүүд цугларна. Леопольдвиль хот нь төмөр замын сүлжээнд холбогдсон
байв. Олон эрчүүд цугларахын хэрээр биеэ үнэлэгч эмэгтэйчүүд ч идэвхтэй ажиллах
болов.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ
Энэ бүтээлийг бүрэн эхээр нь удахгүй хэвлэгдэн гарах номоос нь уншаарай.
Энэ бүтээл нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зохиогчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүй хуулбарлах, хэсэгчлэн хэвлэн нийтлэхийг хориглоно.
Subscribe to:
Posts (Atom)