Амьдралын тойрог

2022-05-31

Гей амьдралын тухай 14. Насны зөрүүтэй харилцаа

 Хүмүүс өөрийнхөө амьдралын ханийг сонгохдоо олон шалгуур гаргаж тавьдаг байж болох юм. Үүний нэг нь нас. Зарим хүн өөрийнхөө үе тэнгийн хүнийг амьдралын ханиа болгон сонгох нь зөв гэж үздэг. Гэтэл өөр нэг хүн өөрөөсөө ахимаг насны хүнтэй дотно харилцаа үүсгэж, үерхэх, амьдралын ханиа болгохыг илүүд үздэг. Гурав дахь хүн өөрөөсөө дүү хүнийг сонгож, үүндээ ч сэтгэл хангалуун байж болно. Энэ номын нэгдүгээр сэдэвт хүний амьдралын мөчлөг, насны тухай цухас дурдаж байсныг уншигч та санаж байгаа бизээ. Монголчуудын хувьд 12 насны зөрүүтэй бол үе мултарсан гэж нэрлэдэг. “Эхнэр нөхөр хоорондоо 7 насны зөрүүтэй байхад сайн тохирдог юм гэнэ лээ” хэмээн ахмад настан ярьж байхыг би сонсож л байлаа.   

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ

Энэ бүтээлийг бүрэн эхээр нь удахгүй хэвлэгдэн гарах номоос нь уншаарай.

Энэ бүтээл нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зохиогчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүй хуулбарлах, хэсэгчлэн хэвлэн нийтлэхийг хориглоно.

2022-04-12

Гей амьдралын тухай: 13. Шүүгээнээс гарах нь буюу coming out

Гей, лесби хүн өөрийнхөө бэлгийн чиг баримжааг ойлгож ухамсарласан хойноо эхний жилүүдэд ихэвчлэн бусдад шууд хэлдэггүй. Зарим хүн өөрийнхөө бэлгийн чиг баримжааг бусад хүмүүст аль болох мэдэгдэхгүй байхыг хичээдэг. Өөр хэсэг хүн өөрийнхөө бэлгийн чиг баримжааны тухай найзууд, гэр бүлийн гишүүд, ажлын хамт олондоо хэлэх нь бий. Маш цөөн тооны өөрийгөө бүрэн нээсэн хүмүүс хаана ч очиж, хэнтэй ч уулзсан өөрийнхөө бэлгийн чиг баримжааг огт нуулгүй шууд хэлдэг. 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ
Энэ бүтээлийг бүрэн эхээр нь удахгүй хэвлэгдэн гарах номоос нь уншаарай.

Энэ бүтээл нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зохиогчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүй хуулбарлах, хэсэгчлэн хэвлэн нийтлэхийг хориглоно.

2022-03-20

Эзэнтэй шүлэг

Чамд хайртай болсон нь миний алдаа

Чацуу биш, ах болж төрсөн нь золгүй тавилан

Өдрөөс өдөрт надаас хөндийрч байгаа чамайг

Өдөр алгасахгүй сэтгэлдээ тээж байна

Буцах замгүй энэ хайр минь

Булгын ус мэт ундарсаар байгаа

Дөл мэт дүрэлзсэн энэ хайраа

Даанч ингээд хөргөмөөргүй байна

Хонгор чи минь над руу ирвэл

Хайрын түүхээ жаргалтай үргэлжлүүлнэ ээ

Уулзахын ерөөл зөгнөж сууя

Учруулж өгөхийг бурхнаас гуйя

Утсаа чагнаад итгэж сууя

Дараа төрөлдөө ч чамд үнэнч байя

                          Хайрт ....... чамдаа зориулав.