Би 2007 оны 3 сарын 12 нд блог нээж, анхны post бичиж байсан юм байна. Анхны бичлэг нь ч яахав дээ. Би блогтой боллоо л гэсэн утгатай хэдэн өгүүлбэр. Хамгийн анх миний блог дээр сэтгэгдэл бичиж үлдээсэн хүн нь erchuud, ayalguu блогийн эзэд байна лээ. За дараа нь 3 сарын 13 нд блог дээрээ нэг ийм шүлэг хаанаас ч юм олж тавьсан байх юм. Лав л миний зохиосон шүлэг биш. Эзэн нь хэн юм байгаан бүү мэд.
Дурлуулах сан
Дуусашгүй хайраас чинь амсах сан
Үнэсүүлэх сэн
Үдшийн зүүдийг чинь эзэгнэх сэн
Хайрлуулах сан
Ханхар цээжинд чинь тэврүүлэх сэн
Хайлган залуу насныхаа хамаг бүхнээ зориулах сан
Дараа нь нь 2007 оны 3 сарын 21. Гарчиг нь "1-р хороолол"
Хавар болоод л... Гадаа дулаараад л... Улаанбаатарын утаа ч багасаж байгаа юм шигээ. Цаг агаар дулаахан байсан болохоор ажлаа тараад жаахан алхмаар санагдав. Цас хайлж хөлийн доор шал пал дуугараад л... Цаг агаар дулаарахаас хүний сэтгэл санаа ч дагаад өөдрөг болчихдог юм шигээ. Суугаа голдуу ажил хийдэг миний хувьд алхаж явах шиг сайхан юм алга. Ингээд хотын төвөөр ганцаараа алхав. Хаашаа л харна хосууд нүдэнд тусаад. Би бас хэн нэгэнтэй хамт ингээд элдэвийг хүүрнээд алхах юм сан гэж мөрөөдөв. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш. Мөрөөдлөө гээд гарзтай ч юм биш. Хавар болоод ч тэр юм уу. Хүмүүсийн өнгө зүс ч арай дээр болчихсон юм шиг санагдав. Гоё гоё охид хүүхнүүд энд тэндгүй. Бас сайхан хөөрхөн залуус...хэхэ
Дараачын өдөр нь нэгдүгээр хороолол орлоо. Ингэхэд би бодоод байсан чинь 1-р хороолол руу нэг их яваад байдаггүй юм байна. Хамгийн сүүлд нэгдүгээр хороололд хэзээ очиж байснаа санасангүй. Нэгдүгээр хороолол ч бас өөрчлөгдсөн юм шиг санагдав. Мэдээж би өөрөө сүүлийн хэдэн жил тийшээ зүглээгүй болохоор л тэгэж санагдсан биз. 1-р хороололд амьдардаг хүмүүсийн хувьд бол тэнд онцгой гойд юм нэг ч байхгүй биз.
Би одоо ч 1- хороолол руу бараг явдаггүй юм байна. Тэнд очоод байх ч хэрэг гардаггүй болохоор... Тийм болоод л учиргүй 1-р хороолол явсан тухайгаа зориуд бичиж л дээ.
2007 оны 3 сарын 25.
Явах цаг боллоо
Өдөр хоног солигдсоор буцаад явах цаг боллоо. Би амьдралынхаа нэлээн хэдэн жилийг нүүдлийн шувуу шиг өнгөрүүлсэн юм байна. Энэ удаа Монголдоо байсан өдөр хоногууд үр бүтээлтэй байж чадлаа. Дипломын гол биш, сурсан мэдсэндээ юмныхаа эзэн нь гэдгээ батлах гэж баахан мэрийв. Долоо хоног бүрийн даваа гариг бүрийн ажилчидын хурал дээр урам хайрласан үг ч дуулсан, илдний ир нь хатуухан үг ч бас сонслоо. Төгс төгөлдөр юм хаана ч гэж байхгүй болохоор шүүмжлэлийг шударгаар хүлээн авав. Ингээд одоо ажлаасаа чөлөө аваад гэртээ хэд хоног сууж байна. Хоёр дахь эх орондоо очих бэлтгэлээ хангаж байна. Нэг их бэлдээд байх ч юм юу байхав дээ. Гадаад паспорт, виз,чемодантай хэдэн хувцасаа л аваад болоо. Явах цаг боллоо гэхээр дотор бачуураад нэг л сонин. Урьд нь олон ч удаа хилийн дээс алхсан. Нэг их юм бодогдох нь гайгүй байдаг сан. Гэтэл энэ удаа нэг л биш ээ. Сэтгэл санаа үймэрчих гээд... Нэг л юманд хоргодоод байна.
Цагаан сар, Мартын 8, Цэргийн баярыг гэртээ тэмдэглээгүй асар олон жил болсон хүн юм байна. Энэ жил нэр дурьдсан бүх баярыг Монголдоо гэртээ тэмдэглэв. Сайхан байлаа...
Өнгөрсөн хэдэн сарын хугацаанд намайг хөндлөнгөөс харсан хүмүүст нэг их хөдөлмөрч, ажил хэрэгч “товарищ” харагдсан байх. Ажилдаа өглөө 7.30 гэж ирээд орой 23 цаг өнгөрсөн хойно гэртээ ирсэн өдөр олон байлаа. За тэгээд заримдаа бямба, ням гаригт ч ажил дээрээ өнжинө. Гаднаас харахад аймаар завгүй залуу. Карьерийн хойноос хөөцөлдөөд л. Гэтэл хүн дотоод ертөнцдөө баахан юм бодож, бясалгаж, өөрөөсөө ч шалтгаалахгүй зарим юманд санаа зовних. Их ажилтай байгаа мөртлөө ганцаардаж байгаагаа хаяа мэдрээд л... Гадуур албан ажил хөцөлдөж явахдаа хос хосоороо яваа залуусыг атаархлын харцаар харна. Хамт яваа жолоочоо анзаарчих вий гээд хурдхан шиг харцаа буруулна...
7.30-д гэрээсээ гараад шөнийн 11-т ажлаасаа ирдэг байх билээ. Одоо ч ингэж ажиллахгүй байгаа л даа.
2007 оны 4 сарын 3.
Би ч бас муугүй оюутан байсан шүү. Монголд нэлээн удаж байгаад хойно очсон чинь стипенд авдаг картанд овоо л хэдэн тоолох юм орчихсон байж билээ. MNED нийгмийн идэвхи бас гаргана аа. Оюутан байхдаа хотын соёлын тухай бодож байснаа бичсэн юм даг.
2007 оны 4 сарын 6
Хотын тухай 7 бодол
Театр хогийн сав гэж vv?
Нэг үеэ бодвол монголчууд урлагийн үнэ цэнийг ойлгодог болжээ. 90-ээд оны дундуур хошин шогийн тоглолтоос өөр үзэх юм байсангүй. Жинхэнэ урлагийн уурхай болсон Драмын, Дуурь бүжгийн гээд Монголын урдаа баридаг театрууд үзэгчгүй болж жүжигчид нь наймаанд явж байв. Харин одоо 90-ээд оны үеийн хар өдрүүд ард хоцорч. Монголчууд театрт очиж байна. Хошин шогийн тоглолт нэртэй болхи агуулагатай утга учиргүй марзагналыг бус сонгодог урлагийг монголчууд сонгож байна. 2007 он гарсаар лав Монголын театруудын тайзнаа тавигдсан тоглолт, үзвэрийг харах юм бол ихэнхи нь сонгодог урлагийн бүтээлүүд байна. “Хунт нуур” бүжгэн жүжигээс эхлээд Мастер Маргарита хоёр хүртэл дэлхийн сонгодог бүтээлүүд тавигджээ. Драмын театрт хэд хэдэн шинэ жүжиг тавигдсан юм байна. Театр үзэгчтэй болсон нь сайн хэрэг. Гэвч үзэгчид театрт ороод хэрхэн биеэ авч явахаа мэддэггүй бололтой. Тайзанд дээр тоглогдож байгаа үйл явдлыг харж, жүжгийн “амтанд” нь ороод сууж байтал хаа нэгтээ хэн нэгэний гар утас цочтол хангинав. Утсаа хурдхан унтраачих байхдаа гэж найдаж суутал тэгсэнгүй. За сайн уу? Сонин сайхан юутай гээд л нэг эр буу халж байна аа. Жүжигчидтэй зэрэгцээд ам уралдан чалчиж гарав. Арай ч дээ. Гар утсаа гайхуулах гэсэн юм болов уу хөөрхий гэж сүүлдээ өрөвдөх сэтгэл төрөв. Хаха. Тэр нөхөр гар утсаа гайхуулах алтан боломжыг алдахыг хүсээгүй бололтой. -Би их олон өлсгөлөн хүнийг л театрт олж харах юм даа гэж монголын нэг театрын найруулагч ярьж байсныг би санаж байна. Учир нь монголчууд театрт ороод чихэр жимс, ус ундаа гээд байж болох бүх л амттанг зооглодог байна. Энэ нь тайзан дээр ажиллаж байгаа жүжигчдэд их дарамттай. Зрителийн зал руу харахаар л өөдөөс нь үхэр шиг юм хивсэн улсууд мэлийгээд сууж байдаг гэнэ. Монголд аль ч театрын зрителийн зал тоглолтын дараа хогийн сав болж хувирдаг. Чихэр жигнэмэгийн цаас, ундаа жүүсний хоосон лонх, самрын яс шалаар нэг хөглөрдөг тухай театрынхан ярьж байна. Театр гэдэг суурин газрын соёл. Улаанбаатарчууд “хотын соёл” гээчийг хэзээ мэддэг болох бол?
Чемоданы баяр
Friday. Оройн хоолоо бэлдээд сууж байтал хэдэн монгол оюутан манайд хүрээд ирлээ. Манай сургуульд 50 орчим монгол сурдаг юм. Ойрд уулзаагүй болохоор хавийн хамаг сонин хачиныг тэднээс дуулав. Манай монгол оюутнууд шинэ жилээс хойш сургуулийн кампусын эргэн тойронд болсон бүх үйл явдлыг дэлгэрэнгүйгээр нь мэдээлж байна. /Яг information agency шиг хэхэ/ Хамт хооллоод чемоданы юмаа задлав. Хэдэн ч “Чингис” –ийн ард гарчив даа? Дараа нь шар айраг руу ч орж байх шиг. Сургуулийн сонин хачин ярьж эхэлсэн гарууд сүүлдээ кино ший, жүжиг охид хүүхэн хүртэл ярьж гарав. Нэг мэдсэн чинь ярианы сэдэв “манай ангийнханы” тухай болчихсон явж байна аа. Сүүлдээ нэг оюутан залуу /нэрийг нь бичээд яахав дээ/ архиний халуундаа юу? ярианы халуундаа юу? Би 7-р ангийн пацан байхдаа...гээд л ярьж гарав.
Ийм нэг баасан гариг болж өнгөрлөө 2007-04-06 6 сэтгэгдэл
2007-04-12
Өнөөдөр миний баярын өдөрАТОМ МОЛЕКУЛ
Өнгөрсөн амралтын өдөр ээлжит төрсөн өдөрт уригдав. Баахан монголчуудтайгаа бужигнав. Баяр дуусаад бид гэр гэрийн зүг таваргах гэж завдтал нэг нь хэдүүлээ жаахан тоглоё гэдэг байгаа. Юун тоглоом энэ тэр нүд орой дээрээ гарах шахав. Яаж тоглох юм бэ гэж асуусан чинь “Атом молекул” гэдэг байгаа. Атом молекул тараад гэж тушаал сонсоо л . Тэгснээ атом молекул хоёроороо, гурваараа, тавуулаа гэдэг тушаал хэлэнгүүт л бушуухан хэн нэгэнтэй тас тэврэлдээд л... Хос болж амжаагүй азгүй гарууд нь тоглоомноос хасагдаад л... Яг хүүхэд насандаа эргээд ирсэн юм шиг гоё байлаа. Бодож санах юмгүй тоглоод л... Атом молекулууд хос хосоороо гэмэгц хажуудаа байгаа хэнийг ч хамаагүй тас зуурч тэвэрч зогсоо л... Азгүй нэг нь хосоороо болсон хүмүүсийн дундуур орж нэгийг нь жийх гэж зүтгээ л. Хөндлөнгөөс харвал үнэн инээдтэй. Тэр өдөр элэгээ хөштөл инээв.
2007-04-17
Цэдэнбал түүний цаг үе, Дурлал, Эрх мэдэл, Эмгэнэл
Номын сонирхолтой санагдсан зарим нэг хэсгээс нь энд бичихээр шийдлээ.
... Оюутан Цэдэнбалд оросууд эртнээс анхаарал тавьдаг байжээ. Иркутск хотод сурч байхад нь дотуур байранд тэр ганцаараа нэг өрөө эзэгнэж амьдарч байв. Харин бусад оюутанууд нэг өрөөнд тавуулаа амьдарна. Монгол оюутан Ширэндэв Цэдэнбалын өрөөнд байнга орж ирж буу хална. Ширэндэв нэг өрөөнд тавуулаа амьдрах нь хэцүү байна гэж зовлонгоо тоочно...
... Цэдэнбал Ширэндэв нар дотны найзууд. Тэд хамт байхдаа Монгол орныг хөгжүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй тухай төлөвлгөө шахуу юм зохиож ярилцана. Бас заавал Орос охинтой гэрлэнэ гэж ярьдаг байжээ...
...1941 оны 3 сарын 25-нд МАХН-ын Төв Хороо Дундад Азийн орнуудын адил крилл цагаан толгойг албан ёсоор хэрэглэх шийдвэр гаргажээ. Монгол хэлэнд зохицох крилл цагаан толгой зохиох ажлыг Ц.Дамдинсүрэнд даалгажээ. Даалгавар ойлгомжтой юу гэж Цэдэнбал Дамдинсүрэнгээс асуув. Дамдинсүрэн ойлгомжтой гэж хэлээд гэхдээ латин үсэг нь илүү шүү дээ гэв. Энэ асуудал аль эрт шийдэгдсэн. Эргэлт буцалтгүй гэж Цэдэнбал түүнд хариулжээ. Эрдэмтэн Дамдинсүрэн крилл цагаан толгойд шилжих асуудалд гүн ухааны үүднээс ханджээ. Дунд сургуульд хүн бүрт орос хэл зааж байгаа. Хоёр өөр цагаан толгой зааж байснаас ганц цагаан толгой байсан нь дээр. Орос цагаан толгойн олон үсэг монгол хэлэнд огт хэрэггүй байснаас гадна бүр “ө”, “ү” авианд тохирсон үсэг шаардагдаж байв. Монгол болон англи хэлэнд яг бичсэн үсгийн дагуу уншдагүй. Крилл үсэг хэрэглэсэнээр аман яриа, бичгийн хэлийг хооронд нь ойртуулжээ.Сарын дараа Цэдэнбал Дамдинсүрэнг дуудав. Цэдэнбалын хажууд Чойбалсан, Оросын дипломатч Приходов, Сидоров нар сууж байв. Дамдинсүрэн өөрийн зохиосон цагаан толгойгоо нэг бүрчлэн тайлбарлаж ярив. Чойбалсан, Цэдэнбал хоёр сэтгэл хангалуун байлаа. Харин оросууд “Зөөлний тэмдэг хаачив” гэж бухимдав. Хэл зүйн үүднээс монгол хэлэнд “ь” хэрэггүй гэдгийг Дамдинсүрэн тайлбарлах гэж оролдов. Гэтэл “хони”, “мори” гэж бичиж яах юм гэж оросын дипломатууд уурлав. “Хонь”, “Морь” гэж бичих нь дээр гэж Оросууд зүтгэв. Дамдинсүрэнд хэлэх үг олдсонгүй. Тэр найдвар хүссэн харцаар удирдагчид руугаа харав.Яг энэ мөчид Дамдинсүрэн Чойбалсан, Цэдэнбал нар бие биенээ сайн ойлголцож байлаа. “Тэдний хэлснээр л бүгдийг хий” гэж хэлээд Чойбалсан, Цэдэнбал нар Дамдинсүрэнгийн өмнө газар ширтжээ...
За ингээд бичээд байвал энэ номонд миний огт урьд нь дуулж байгаагүй сонин баримтууд дүүрэн байна аа. За за. Одоо гэртээ харьж номоо унших минь.
2007-04-24
Алдартай АЭРОФЛОТ ын тухай тэрслүү үг
.jpg)
2007-05-01
Гунигийн далайд живсэн өдөр
Өнөөдөр гуниглав. Хавар дундаа орж байна. Гадаа дулаараад. Хүйтэн ч биш, дулаан ч биш таатай өдөр. Харин миний дотор гэгээн дурсамж жирэлзэн өнгөрнө. Хэн нэгэн хүнийг дурсан санаж байхад цаадах нь ч бас санаж байдаг гэдэгт би итгэдэг. Гуниг тээсэн энэ өдрүүд хурдан дуусаасай. Зун хурдан болоосой.
2007-04-27
Зүгээр зүгээрхэн чамайг би
Зүйргүй ихээр санаад байна аа.
Зөн билгийн зүүдээ манаад
Зөндөө ихээр үгүйлээд байна аа
Нандин гэсэн бүхнээ зориулж
Насан туршдаа сэтгэлдээ хайрлая.
2007-05-14
EUROVISION-2007
Женя ОРТ /Оросын Олон Нийтийн Телевизийн/ залуучуудын нэвтрүүлгийн редакцид ажилладаг юм. “Пусть говорят” гэдэг нэвтрүүлэгийн редактор нь. Энэ нэвтрүүлэг долоо хоногийн даваа-баасан гаригт ОРТ-оор гардаг. Хөтлөгч нь Андрей Малахов гэдэг залуу. Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийг төгсөөд Америкад бас хэсэг хугацаанд сурч байсан гэж нэг сэтгүүл дээрээс уншиж байсан. TALK SHOW хийхдээ гарамгай хөтлөгч.
За тэгээд сургуулийнхаа хэдэн монгол оюутанд хэлсэн чинь хамт явъя гээд дуртай байна. Тэгэхээр нь Женя руу хамт очих оюутануудынхаа пасспортын дугаар, овог нэрийг бичээд SMS-ээр илгээв. Ингээд маргааш нь буюу 5 сарын 13-нд орой 22.00 цагт Остакино телевизийн төв дээр очлоо. Нэвтрүүлэгт оролцохоор ирсэн хүмүүсийн нэрсийн жагсаалт барьчихсан хоёр цагдаа хүмүүсийг шалгаж байв. Эхэлээд пасспорт шалгаж байна. Паспортны зураг руу хараад над руу нэг хараад л /Улсын хил дээр ажилладаг шалган нэвтрүүлэх албаны ажилтан шиг/. Овог нэр, паспортын дугаар тулгаж үзээд металл илрүүлэгчээр гаргаад, дараа нь хоёр гар алдлуулж металл илрүүлэгч жижиг бороохой шиг юмаар давхар шалгав. Угаасаа телевиз гэдэг улсын онцгой объект тул энэ бүх хяналт шалгалтыг тайван хүлээж авлаа. За энэ ч яахав. Тэгээд “Останкино” телевизийн төвийн 14-р студи руу орлоо. Шууд нэвтрүүлэг эхлэхэд 30-аад минут дутуу байв. Манай ангийн Женя ч студи дотор ажилаа хийгээд наашаа цаашаа гүйгээд л. Хөөрхий ажил ихтэй байгаа бололтой. Телевизийн ажил ч бас нээрээ хэцүү шүү. Женя биднийг ирсэнийг хараад дөхөж ирээд хаана суух ёстойг маань хэлж өгөв. Тэгээд биднийг яагаад энэ нэвтрүүлэгт урьсан шалтгааныг тайлбарлав.
Верка Сердючка гэдэг нэрээр Орост адаршсан Укриан үндэстэн дуучин залуу байдаг юм. Дөнгөж 30 орчим насны, туранхайдуу залуу боловч 40-50 насны бүдүүн авгай шиг хувцаслаж дуулдаг. Бүдүүн хөгшин авгайн дүрд орохын тулд хиймэл хөх зүүж, аймаар зузаан шуба өмсөж, танигдахын аргагүй нүүрээ буддаг гэж байгаа. Верка Сердючка Орост аялан тоглолт хийж, орос хэлээр дуулж олны танил болсон залуу. Тэр энэ жилийн EUROVISION –д эх орноо төлөөлөлж оролцох болжээ. EUROVISION-ны тайзан дээр дуулах түүний дууны дахилтад нь RUSSIA GOOD-BYE гэсэн үг байсан нь оросуудын эгдүүцлийг төрүүлжээ. Та яагаад ийм дуу дуулаад байна гэж асуусан чинь Верка Сердючка RUSSIA GOOD-BYE гэж дуулаагүй ш дээ. Би лаша тумбай гэж дуулсан. Энэ чинь монгол үг. Сбить масло гэсэн үг байхгүй юу даа гэж хариулсан юм байх. Ингэхээр нь оросууд лаша тумбай гэдэг нь үнэхээр монгол үг эсэх, хэрэв монгол үг бол энэ нь оросоор юу гэсэн утгатай болохыг мэдэх аянд гарчээ. Ингээд EUROVISION –ийг Финлядаас шууд дамжуулан үзүүлэх үеэр монголчуудыг энэ нэвтрүүлэгт оролцуулж Верка Сердючкагийн лаша тумбай гээд байгаа нь ямар утгатай болохыг хэлүүлэх гэсэн юм байжээ.
Та нарын хэн нь лаша тумбай гэдэг монгол үг байдаггүй хэлэх вэ гэхээр нь би өөрөөсөө түлхээд манай энэ оюутан яриг гээд өөрөөсөө түлхэв.
За тэгвэл тохирлоо шүү. Шууд нэвтрүүлгийн үеэр хөтлөгч Андрей Малахов хүрч ирээд Лаша тумбай гэдэг монгол үг мөн үү гэж асуухаар нь мөн бишийн алин болохыг товч тодорхой хэлээрэй гэчихээд Женя яваад өгөв.
Нэвтрүүлэг эхлэхийг хүлээж суунгаа студийг нь сонирхож харав. Монголын аль ч телевизэд ингэж сайн тохижуулсан студи байхгүй. Гэрэлтүүлэг, тайзны засалт, телевизийн тоног төхөөрөмжийг нь харахаар өөрийн эрхгүй атаархал төрөөд явчихав. Ингээд энэ жил Финляндын Хельсинк хотод зохиогдож байгаа EUROVISION дуу хөгжмийн наадмыг шууд дамжуулж эхэллээ. Шууд дамжуулах ч гэж дээ. Финляндаас цацаж байгаа долгионыг ОРТ дахин дамжуулж байгаа хэрэг. /Манай монголын телевизүүд японы NHK телевизээр шууд дамжуулж байгаа сумо бөхийн тэмцээнийг дахин дамжуулдаг шиг л... / Украины дуучин Верка Сердючка дуулахын өмнөхөн Андрей Малахов манай монгол оюутан руу дөхөж очоод Лаша Тумбай гэж монгол үг үү гээд л тохирсон ёсоороо асуув. Манай хүн ч мэдээж энэ монгол үг биш. Монгол хэлэнд ийм үг байдаггүй гэж хариулж таараа.
Верка Сердючка EUROVISION-ны тайзнаас хэрүүл уруул дагуулсан дуугаа дууллаа. Гэхдээ энэ удаа тэр Лаша Тумбай энэ тэр гэж дуулсангүй. RUSSIA GOOD-BYE гэдэг үгийг тодоос тод хэлж дуулж байлаа. Оросууд ч Верка Сердючкаг хуга доош хийж муулж байна. Өнгөрсөн жилийн EUROVISION-д Оросоос Дима Билан “Never let you go” дуугаар оролцож 2-р байранд орсон юм. Энэ жил Оросын “Серебро” гэдэг 3 гишүүнтэй охидын хамтлаг оролцож 3-р байр эзэллээ. “Серебро” хамтлаг оростоо тийм ч алдартай хамтлаг биш. Ийм хамтлаг байдаг эсэхийг танил оросуудаасаа асуухад мэдэхгүй гэж хэлж байсан юм. EUROVISION дууслаа. Финляндад тэмцээн дууссаны дараа “Пусть говорят” нэвтрүүлгийн хөтлөгч Андрей Малахов “Серебро” хамтлагтай online-аар холбогдож шууд ярилцлага хийв. Энэ нэвтрүүлэгт Оросын MTV-ийн хөтлөгч нар, дуучин Лариса Долина, “Тутси” хамтлаг, ДТВ-ийн “Шоу Российских Рекордов” нэвтрүүлгийн хөтлөгч, Оросын “EUROPA+” радио станцийн редактор, хөтлөгч, ОРТ –ын “Доброе Утро” нэвтрүүлгийн хөтлөгч нар оролцов. Аа тийм бас Оросын Төрийн ДУМ /оросын парламент/ -ын нэг гишүүн /одоо нэр нь орж ирдэггүй ээ таг мартсан байна./ оролцов. Тэд EUROVISION тэмцээний тухай сэтгэгдэлээ яриад, оросын хамтлаг энэ удаагийн наадамд хэр оролцсон талаар санал шүүмжлэлээ хэлж байв. Ийм л нэг ток шоу болж өнгөрлөө. Ингээд нэвтрүүлэг шөнийн 03.00 цагт дууслаа. Нэвтрүүлэг дууссаны дараа оросын телевизийн хөтлөгч нартай хамт зурагаа авахуулах боломж гарав.
Энэ жилийн EUROVISION-д оролцсон хамтлаг дуучидаас Грек, Беларусийн дуучид надад илүү таалагдав. Ялангуяа Беларусийн дуучин Дима Колдун гэдэг хөөрхөн залуу дажгүй дуулж байна. Дима гэдэг нь ч яахав нэр нь. Харин Колдун гэдэг нь nick name нь. Үсний засалт, хувцаслалт энэ тэр нь Дима Билантай төстэй. Бас сайн хараад байх юм бол бурхан болсон Уэльсийн гүнж Дианатай адилхан ч юм шиг санагдав. Хэхэ. Ммм. Оросууд ч Дима Колдуныг дэмжиж өндөр оноо өгч байсан. Учир нь тэр залуу Оросын “Фабрика Звезд” реалити шоуд оролцож байсан юм билээ. Бас түүний менежерээр нь оросын дуучин Филлип Крикоров ажилласан юм байна лээ. Телевизийн төв дээр зураг хөрөгөө татуулсаар байтал шөнийн 4 цаг болов. Метро өглөө 6 цагт онгойх болохоор телевизийн нэгдүгээр давхарт байрладаг “ТВ ГУРМАН” гэдэг нэртэй кафед сууж цай унд эргүүлэв. Тэгээд өглөө 5 цаг 45 мин метроны станц руу алхав. Ингээд метронд суугаад лгэрийн зүг. Би метронд ороод л дуг хийчихэж. Нэг мэдсэн чинь хамт яваа оюутанууд маань намайг сэрээгээд бид нар ирчлээ гэдэг байгаа. Метроноос гараад гэртээ ороод л нам унтав.
2007-05-29
Шереметьево-2
Манай сургуулийн нэг аспирант эгч Германы Дюссельдорф хотоор дамжин АНУ явах болов. 5 сарын 27-ний өглөө 8.25 цагт онгоц нь хөөрөх юм байна. Яаж ч хурдан явсан өглөө гэрээсээ гарах юм бол хоцорчих гээд байна. Орой онгоцны буудал руу хүргээд өгөөч гэж надаас гуйв. Эмэгтэй хүн тусламж гуйж байхад яаж үгүй гэхэв дээ. Монгол хүмүүс байна. Бие биендээ туслаахаас яахав. Тэгээд сургуулийнхаа аспирант эгчид туслахгүй бол хөөрхий нисэх буудал руу харанхуй шөнө ганцаараа явж, өглөө нь онгоцондоо ортолоо ганцаараа хүлээлгийн танхимд суух юм байна гэдэг дүр зураг нүдэнд тодроод ирлээ. Ингээд зөвшөөрлөө. Оройн 11 цаг гээд аспирант эгчийн чемоданаас нь бариад Шереметьво-2 нисэх онгоцны буудалыг зорив. Оройн замын бөглөрөх нь харин гайгүй юм байна. Ердөө нэг цагийн дотор л нисэх буудал дээр ирлээ. Тэгээд нисэх буудлын хүлээлгийн танхимд нь орсон чинь онгоцоо хүлээсэн хүмүүс сандал дээр суугаа чигээрээ унтаад л... Эгч бид хоёр бас сандал хайж баахан холхив. Бүх сандал эзэнтэй болчихож. Шөнийн, эсвэл бүүр эрт өглөөний нислэгээр явах хүмүүс ч өрөвдмөөр юм аа. Ашгүй нэг сандал олоод суулаа. Сургуулийнхаа аспирант эгчтэй хичээл номноос авахуулаад хавь ойрын хамаг юмыг хамж шимж ярьж суутал шөнийн 3 цаг болчихов. Эгчийн нойр хүрээд миний хажууд суугаа чигээрээ дугхийж орхив. Би эвшээлгээд л суугаад байлаа. 30 минут хүрэхтэй үгүйтэй унтаад эгч сэрэв. Чиний нойр хүрэхгүй байна уу гэж эгч асууж байна. Намайг ч бас суугаа чигээрээ унтана гэж бодсон бололтой. Бид хоёр дахиад л буу халаад. Сүүлдээ хийх юмаа олж ядаад нисэх буудал дээр үнэгүй тараадаг сонинг хүртэл гарчиглаж суув. Ингэсээр ашгүй өглөөний 6.25 минутад Дюссельдорф руу нисэх зорчигчидийг бүртгэж эхлэв. Бүртгүүлэх гээд явж байхдаа Щвейцарийн Цюрих хот руу явах гэж байгаа бас нэг эгчтэй тааралдав. Тэр эгчийг эндхийн Монголын Төмөр Замын Төлөөлөгчийн эхнэр нь үдэж өгч байв. Азаар Цюрих, Дюссельдорф орох зорчигчидийг нэг газар бүртгэж байв. Сургуулийнхаа аспирант эгчийг онгоцны бүртгэлээ хийлгэж байх зуур Төмөр Замын Төлөөлөгчийн эхнэрээс нь энд буудал дээр хоносон юм уу гэж асууж амжив. Үгүй, сая л гэрээсээ ирлээ. Манай найз Цюрих явж байгаа юм гээд та хоёр энд хоносон юм уу гэв? Би ч үнэнээ л хэллээ. Өчигдөр орой энд хоносон. Оюутан энэ тэр гэсэн чинь намайг хальт өрөвдсөн юм байлгүй эгчийнхээ машинаар хүргүүлээрэй гэж байна. Монголын Төмөр Замын Төлөөлөгчийн газар манай сургуулийн хажууханд нүүгээд ирсэн юм. Ашгүй ингээд тэр эгчийн машинаар гэртээ хүргүүлэв. Өглөө 6 цаг өнгөрч байхад зам дээр машин бага, агаар цэвэрхэн сайхан юм аа. Нисэх буудлаас гэр хүртэл 120 км/ц хурдаар 30-аад минутад л амьдардаг гудамжиндаа ирдэг байгаа. Метрогоор явсан бол 2 цаг гаран болох байлаа. Шөнө нь нойргүй хоносон надад энэ шиг том тус гэж юу байхав дээ. Яахав дээ ядарсан мань мэтийн оюутанд тусалсан төмөр замын төлөөлөгч ахын эхнэрт нь баярлаа гэж...
Гэртээ орж ирээд дэрэн дэээр толгой тавиад л нам. Арай гэж унтах гэж байтал монголоос “Өнөөдөр ..... хүүхдийн үс авах найр болж байна. Аав ээж нь тэднийд сууж байна” гэсэн байна. хариу мессэж ч бичих тэнхэл алга. Унтахаар нүдээ анив. Яана аа..
Ойрд миний нойр солигдоод хачин байна аа. Ядаж байхад ойрд агаарын хэм 35 хэмээс буухгүй юм. Бороо ороосой. Жаахан сэрүүхэн болдоггүй юм байх даа. Халуунд бие нозоороод диссертациа ч бичих хүсэлгүй, залхуу болоод байхиймаа.
Шорлог – Шашлык
2007-05-30
Ямар халуун байна аа
Ойрд нээрээ аймаар халуун байна аа. Зайрмаг, хvйтэн ундаа, ус уусаар байтал хоолой өвдөж эхэллээ. Халуун хүйтэн харшилна гэдэг нь болж байгаа юм байлгүй. Монгол явах өдрөө тэсэн ядан хүлээгээд л... Нөгөө диссертация бичээд ашгүй дууслаа. Удахгүй хамгаалалт болно. Хамгаалалтаас өмнө бушуухан хооло хөндүүрлэж байгаа нь зүгээр болоосой. Тэгэхгүй бол юм ч уншиж чадахгүй, багш нарын өмнө хачин хоолойгоор дуугарах нь ээ.
2007-06-01
БАЯРТ МЭДЭЭГ БУШУУ ДУУЛГА
БАЯРТ МЭДЭЭГ БУШУУ ДУУЛГА ГЭДЭГ VГ БАЙДАГ ДАА. ӨНӨӨДӨР ДИССЕРТАЦИЯ-АА ХАМГААЛАВ. ЗА ЗА. БҮГДИЙГ НЬ ДАРААЛЛААР НЬ БИЧСЭН НЬ ДЭЭР ЮМ БАЙНА.2007-05-31 ОРОЙНЫ 18.00 ЦАГ
АЙЛ ХЭСЭЖ ОРОЙНЫ ХООЛОО ИДЭВ. СҮҮЛИЙН ХЭДЭН ӨДӨР ЦАГ АГААР ХАЛУУН БАЙГАА БОЛОХООР ГЭРТЭЭ ХООЛ ХИЙЖ ИДЭХГҮЙ БАЙГАА. УС УНДАА,ЗАЙРМАГНААС УГЖААСТАЙ.
2007-05-31 ОРОЙНЫ 22.00 ЦАГ
СУРГУУЛИЙНХАА СПОРТЫН ЦОГЦОЛБОР ОРЖ АГААРЫН ТЕННИС, ВОЛЕЙБОЛ ТОГЛОВ. ҮНЭНДЭЭ БИ СПОРТООР БАЙНГА ХИЧЭЭЛЛЭДЭГҮЙ ХҮН. ӨЧИГДӨР ГЭНЭТ МАНАЙ ОЮУТАНУУД ЯВЖ ТОГЛОХ УУ ГЭХЭЭР НЬ ЗӨВШӨӨРЧ ХАМТ ЯВСАН ЮМ.
2007-05-31 ОРОЙНЫ 23.50 ЦАГ
ГЭРТЭЭ ОРЖ ИРЭЭД УСАНД ОРЖ УНТАХААР ХЭВТЭВ. ГЭТЭЛ НОЙР ХҮРДЭГГҮЙ ЭЭ. МАРГААШ ДИПЛОМОО ХАМГААЛНА ГЭЖ БОДОХООР ЖААХАН СЭТГЭЛ ДОГДЛООСТОЙ. ГАДАА ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРЖ БАЙНА. АШГҮЙ ДЭЭ. ОЙРД ТЭНГЭРЭЭС ДУСАЛ Ч УС УНААГҮЙ. ЦОНХНЫ ЦААНА МОДНЫ НАВЧ СҮРТЭЙ НЬ АРГАГҮЙ ШУУГИЛДААД... ГЭРТ БҮГЧИМ БАЙСАН БОЛОХООР ЦОНХОО НЭЭЛТТЭЙ УНТСАН ЮМ. НЭЭЛТТЭЙ ЦОНХООР СЭРҮҮН САЛХИ СЭНГЭНЭЖ ОРЖ ИРЭЭД Л...
2007-06-01 ӨГЛӨӨНИЙ 6 ЦАГ
ТЭНГЭР ДУУГАРАХЫГ СОНСОЖ БАЙГААД НЭГ МЭДСЭН ЧИНЬ НАМ УНТЧИХСАН БАЙНА. ГЭНЭТ СЭРЭЭД ЦАГАА ХАРСАН ЧИНЬ ӨГЛӨӨНИЙ 6 ЦАГ.
ЭЭЖДЭЭ, ХАМААТАН САДАНЫ ДҮҮ НАРТАА ХҮҮХДИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ МЭССЕЖ ИЛГЭЭВ. ХООЛОЙ ХӨНДҮҮРЛЭЭД БАЙСАН НЬ ЗҮГЭЭР БОЛЖ БАЙНА. ХООЛОЙНЫ ГАА СЭНГЭНЭСЭН ЭМ АВЧ АМАНДАА ХҮЛХЭСЭН НЬ ДОРХНОО ҮР ДҮНГЭЭ ӨГЧ БАЙНА. ЯМАР Ч БАЙСАН ХАМГААЛАЛТ ДЭЭР ДАЖГҮЙ ХООЛОЙТОЙ БАЙХ НЬ ГЭЖ ДОТОРОО БОДОВ.
2007-06-01 ӨГЛӨӨНИЙ 8 ЦАГ
ОРОНДОО ХЭСЭГ СЭРҮҮН ХЭВТЭЖ БАЙГААД БОСОЖ УСАНД ОРООД ӨГЛӨӨНИЙ ЦАЙ УУГААД ЗУРАГТААР ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ ҮЗЭЖ, ХОРВОО ДЭЛХИЙ ДЭЭР НАМАЙГ УНТСАН ХОЙГУУР ЯМАР ҮЙЛ ЯВДАЛ БОЛЖ ӨНГӨРСӨНИЙГ СОНИРХОВ.
2006-06-01 ӨГЛӨӨНИЙ 10 ЦАГ
СУРГУУЛЬ ОРЖ, УДИРДАГЧ БАГШТАЙГАА УУЛЗААД, ДИССЕРТАЦИЯ-АА ХЭВЛЭЖ ХАВТАСЛУУЛАВ. ХАМГААЛАЛТ 13.00 ЦАГААС ЭХЛЭХ ТУЛ ТЭР БОЛТОЛ ЦАГ НӨГЦӨӨХ ЗОРИЛГООР НЭГ ТАНИЛЫНХАА ГЭР РҮҮ ЯВЛАА. ТАНИЛЫНХАА ГЭРТ ''ВИЗАНТИЙСКАЯ ПРИНЦЕССА" ГЭДЭГ КИНО ҮЗЭВ. НЭГ АНЗААРСАН ЧИНЬ ЦАГ 13.10 БОЛЖ БАЙНА. ЭРГЭЭД СУРГУУЛЬ РУУ ХАРАЙЛГАВ. ТЭГСЭН ЧИНЬ МАНАЙ АНГИЙН ОРОС ОХИН КОРИДОРТ ТААРАЛДАВ.
-ПРИВЕТ. ТЫ УЖЕ ЗАЩИТИЛАСЬ?
-ДА. ТОЛЬКО ЧТО. КСТАТИ КУДА ТЫ ПРОПАЛ? ВИКТОР СЕРГЕЕВИЧ ИСКАЛ.
НЭГ ИЙМЭРХҮҮ БОГИНОХОН ЯРИА ҮҮСГЭЭД, ХАМГААЛАЛТ БОЛЖ БАЙГАА ТАНХИМД ОРЛОО. ДИССЕРТАЦИА КОММИССИЙН ДАРГАД НЬ ӨГӨӨД СУЛ СУУДАЛ ДЭЭР СУУВ. НЭГ МАЛАЙЗ ОЮУТАНЫ ДАРАА МИНИЙ НЭРИЙГ ДУУДАВ. ЗА ТЭГЭЭД Л ХАМГААЛЛАА. НАМАЙГ ДУУССАНЫ ДАРАА ХОЦОРЧ ОРЖ ИРСЭН НЭГ ПЕРУ ОЮУТАН ДИПЛОМОО ХАМГААЛАВ.
2006-06-01 ӨДРИЙН 15 ЦАГ.
ХАМГААЛАЛТЫН ДАРАА БАГШ НАРТАЙГАА БЯЦХАН ЦАЙЛЛАГАНД ОРОВ. УДИРДАГЧ БАГШДАА БАЯРЛЛАА ГЭЖ ХЭЛЧИХЭЭД НЭГ ИХ УДАЛГҮЙ ТЭНДЭЭС ГАРАВ. ХАРИН ОДОО СУРГУУЛИЙНХАА НОМЫН САНГИЙН ИНТЕРНЭТИЙН КАБИНЕТЭД СУУЖ БАЙНА. ӨНӨӨДӨР ОРОЙ СУРГУУЛИЙНХАА МОНГОЛЧУУДТАЙ НОХОЙ ГУРАВ ХАРАГДТАЛ УУНА АА.
ГУДАМЖ МЕТРЛЭВ.
Диссертация хамгаалах процессыг гэнэтхэн тун инээдтэй байдлаар төсөөллөө. Багш нар над руу үгээр хурцалсан жад шидээд л... Би диссертация бариад л тэр жаднаас нь өөрийгөө хамгаалаад. Бас боловсон байдлаар няцаалт өгөөд л.... Багш нарын үгэн жад нь дуусав. Харин миний бамбай болсон диссертация маань бүрэн бүтэн. Эцэст нь миний ялалтаар дууссан юм чинь Хэхэ...
Зорилгоо биелүүлсэн болохоор одоо санаа амар, сэтгэл уужуу байна аа. Хамгаалалт болсон орой нь бор дарс жаахан уусан юм байна. Гэхдээ хэтрүүлээгүй. Маргааш өглөө нь босоод Монгол руу явах хүртэлээ юу хийх вэ гэдэг төлөвлөгөө гаргав. Гэртээ ганцаараа суугаад байх нь уйтгартай тул сүүлийн хэдэн өдөр хотын төвөөр зугаалав. Хотын нэг дүүргээс нөгөө дүүрэг рүү метрогоор сүнгэнүүлээд л... Өтгөн мод ургасан өргөн чөлөөгөөр ганцаараа алхаад л... Бас ходоодоо баярлуулаад л...
Урьд нь очиж үзэж байгаагүй музейнүүдийг үзэж дуусгах төлөвлөгөө гаргаад эхнээс нь хэрэгжүүлэв. 2006-06-04 2 сэтгэгдэл
Өнөөдөр өвөө нас барсан гэсэн мессеж над руу дүүгийн гар утаснаас орой ирлээ. Ийм мессэж уншаад дотор нэг л хачин болчихов. Өвөө маань та үр хүүхэд, ач зээ нараа орхиод бурханы орон руу явчихлаа.
...Эх орныхоо газар шороонд амгалан нойрс доо. Харин би сүүлчийн замд тань үдэж чадахгүй нь ээ. Таны төлөө залбирна аа. Ач хүү чинь 2007-06-08
УМ МАНИ БАД НИ ХУМ.
БЛОГ УНШААД СУУЖ БАЙХАД...
Долоо найм хоногийн дараа монгол руугаа явна гээд толовлогоо гаргачихсан байлаа. Харамсалтай нь энэ толовлогоо бvтэхгvй байх магадлалтай болчихов. Билет олддогvй ээ. Монгол явах хvмvvс чинь яасан эрт билетээ захиалдаг юм бэ? Ойрын 7 хоногтоо билет байхгуй гэдэг байгаа. Одоо тэгээд яахав дээ. Нэгэнт билет нь дууссан хойно. Юу ч гэсэн захиалага огчихлоо. Дахиад 10 орчим хоног эндээ хvлээгээд л байж байхаас даа. Эндээс бvvр явах гэж байгаа юм чинь юундаа ч яарах билээ. За тэгээд нэт ухаж баахан суулаа. Бусад хvмvvсийн блогоор орлоо. Особу жаалын ногоо алдартай зохиолын vргэлжлэлийг нь уншсан чинь хонгон гуниг торлоо. Юм бодогдуулж байна лээ шvv. Хэзээ нэгэн цагт ОСОБУ энэ зохиолоо эмхэтгээд, ном болгож хэвлvvлээрэй. Монголын уран зохиолд хувь нэмэрээ оруулж байна гэсэн vг. Монголд гей сэдвээр бичсэн уран зохиолын бvтээл бараг байхгvй. Хамгийн гол нь манай ангийнханы тухай, хvний сэтгэлийн дотоод ертонцийг нээж чадсан зохиол болжээ л гэж би дvгнэж байна.
Бямбага ах япондоо эргээд ирчихсэн, шумууланд дээрэлхvvлээд байгаа сурагтай. Монголд очоод таргалаад, бор, хар болоод... Оор бас яасан яасан гэнэв ээ? Монголын ТВ-vvдийн талаар яг vнэн бичсэн байна лээ. Хоорондоо бараг ялгагдахгvй ижилхэн хийц, загвар, жанрын нэвтрvvлэг олон байгаа юм. Монголын ТВ-д мэргэжлийн бус (сонирхогч нар) дэндvv олон ажилладаг. Мэргэжлийн бус хvмvvсийн дотор авъяастай хvн мэдээж байж л таараа. Тийм хvмvvcт номыг нь заагаад, мэргэжлийн боловсрол олгочих юм бол ч сайн юм чанартай юм хийх л байх л даа. За энэ ч яахав....
Цагаанаа харин буур ор сураггуй болчихсон байх юм. Их завгvй л гvйгээд байгаа юм болов уу гэж таамаглав. (МАТРЕШКА) .
Эршvv хэтэрхий сайн амарсны дараа (2 дахь одор) хамаг ажил vйлс нь бvтэхгvй их ууртай, стресстэй байгаа бололтой. Торт хийж чаддаг юм байна гэдгийг нь мэдлээ. (Би ч тортонд нугасгvй дуртай жаал байгаа юм - хадуурав).
Папатэ монгол явах гээд чемоданное настроение орчихжээ. Монголд хамт архидах хvн байвал над руу холбоо барьж болно гээд YAHOO -ийн ID-гаа ил тод бичсэн байх юм. Анх хараад хальт гайхав. (Анхны сэтгэгдэл) Одоо бодоод хараад байхад юунд нь ч гайхах вэ дээ. Гайхмаар ч юм алга. YAHOO -ийн ID-гаа л бичээ л биз. Монголдоо очоод амрах л гэж байгаа биз. Тэгээд ганц хоёр градустай юм хувааж уух хvн хайгаа л биз гэж бодов. ( Наргиа болгож бичлээ шvv. Папатэ хогшоон битгий гомдоорой. За!!! :- ).
Nana гэдэг хvн байна аа. Блогныхоо title-ийг солих их дуртай юм байна аа."Блог-диссертация" бичиж анхны хvн юм байна аа. Уншууртай сонирхолтой юм Нанагийн блогоор дvvрэн. (Миний л хувийн бодол.Хальт комплемент хийв.) За тэгээд бусад хvмvvсийн блогоор YOU TUBE-ээс скачалдсан видео ролик зондоо... Гоё гоё юмнууд vзээд байсан чинь бас гарч байна аа тэр роликуудаар нь....
FACE-ийн блог дээр байгаа тэр "Vс сайхан бол" гээд видео бичлэг таалагдав.
Оор хэн хэний ч блог руу ороод юм уншиж муншив даа. Блог уншихад нэг иймэрхvv сэтгэгдэл торов оо гэж...
Би ирлээ.
Эхний өдөр
За тэгээд би гэдэг хүн Монголдоо ирэв ээ. Цагийн зөрүү сайн гараагүй байсан тул ирмэгцээ л усанд орж, хоол идээд толгойгоо дэрэн дээр тавиад л нам унтав. Бүхэл өдөржингөө унтаад орой 20 цагийн орчимд сэрлээ. Сэрсэн чинь дахиад хоол хийгээд тавьчиж. Оройн хоолоо идэнгээ зурагт жаахан шагайж суув. Гэрийнхэнтэйгээ ойр зуурын юм хүүрнээд л... Намайг гэрээсээ явснаас хойш болсон гол гол үйл явдлуудын тухай дэлгэрэнгүйг мэдээлэл ээжийн амнаас дууллаа. /Өвөө нас барсан.../ Би зарим нэг зүйлийг лавлаж асуугаад л... Орой болж манайхан амрахаар хэвтэв. Харин би харуй бүрий болох тусам л сэргээд. Өдөржингөө унтсан хүн чинь шөнө юу гэж унтах вэ дээ. Улам л бие сэргээд. Шөнөжингөө кабелийн телевиз харж суув. Үүр цайхын алдад гэдэс өлсдөг байгаа. Тэгэхээр нь хөргөгч нээгээд үзсэн чинь хөлдүү бууз олов. Үүр цайж байхад ганцаараа бууж жигнэж идэв. /Амьдралдаа анх удаа шөнийн 4 цагт хоол идэв. / Тэгээд дахиад л зурагт ширтээстэй. Өглөө нүд анилдаад өөрийн эрхгүй унтав. Гэртээ ирсэн эхний өдөр нэг иймэрхүү.
Хоёр дахь өдөр
Өглөө эрт унтаад үд өнгөрч байхад сэрлээ. Тэгээд гэрээсээ гарлаа. Хамгийн түрүүнд уулзах ёстой хүмүүс бол ажлын газрын хамт олон гэж үзээд ажил руугаа харайлгав. Ажлын коллегууд, бас даргатайгаа уулзлаа. Гэртээ хэд хоног амарч байгаад ажилдаа ороорой гэж байна. Ажлынхаа нөхдүүдтэй баахан буу халж бурж бурж байгаад оройхон тийшээ гэртээ ирэв.
Гурав дахь өдөр
Нээрээ хоёр дахь эх орондоо байхад нэг шүд эмтэрч унасан юм. Бараг сарын өмнө шүдээ угааж байтал нэг шүдний тал нь эмтэрээд үйрээд унасан юм. Энгийн нүдээр харахад эрүүл юм шиг л байсан. Бодвол далдуур хорхойд идэгдсэн байж л дээ гэж тухайн үед нь таамаглаад өнгөрсөн. Сургуулийн эмнэлэг гэж үйлчилгээ муутай шал заваан газар байдаг болохоор Монголдоо шүдээ эмчлүүлсэн нь дээр гэж шийдсэн юм. Тэгээд Улаанбаатартаа төдийгүй улсдаа ганц Эрүү нүүрний эмгэг судлалын төв гэдэг сүртэй нэртэй эмнэлэг 15 цагт очив. /Улаанбаатарын энд тэндгүй шүдний эмнэлэг байдаг. Гэвч би хувийн шүдний эмнэлэгт сүжиггүй болоод удаж байгаа. Мөнгөний хойноос улайрсан нэг шүдний хувийн эмнэлэгт очоод хулхидуулсанаас хойш дахин хувийн эмнэлэгийг зорихоо больсон./ Шүдний төв дээр эмчилгээ хийдэг маш кабинеттай. Гэвч зун ихэнхи эмч нар амарчихсан гэнэ. Тэгээд ердөө ганцхан кабинетад 2 эмч 2 сувилагч л ажиллаж байв. Бас Анаагаахын сургуулийн эрүү нүүрний мэс заслын ангид сурдаг 3 годгоносон охин дадлага хийж байв. Коридорт нь очер дугаар гэж бялхаж байна аа. Би хамгийн сүүлийн хүн нь хэн бэ гэж асууж байгаад оочерлов. Тэгсэн чинь сүүлдээ хэрэг бишдээд. Харагдаж үзэгдээгүй баахан хүмүүс гэнэт гарч ирээд би ч байсан, оочер захиж байгаад явсан энэ тэр гэсээр миний оочер нэлээн ухарч За яахав үнэхээр оочер захисан юм бол гэх ухааны юм бодоод сууж байсан чинь нөгөө хүмүүс бүр давардаг байна ш дээ. Хоёр бүдүүн хүүхэн миний урдуур орох гээд би оочераа алдахгүй гэж зүтгээд. Сүүлдээ ийм бүдүүлэг хүмүүстэй юу ч яриад хэрэггүй гэж бодоод буянаараа болог гээд урдуураа оруулав. Хоёр бүдүүн хүүхэний нэг л эмчид үзүүлэх гэсэн юм байна л даа. Миний урдуур зүтгэж орсон бүдүүн эгч салфетка ч халаасандаа авч явдаггүй “тиймэрхүү түвшний соёлтой” нь хэдхэн хормын дотор ил тод болов. Эмч нь амны алчуур, салфетка орж ирэхгүй яасан юм бэ гэж аашилсан бололтой. Дадлага хийж байгаа годгор охин эмчийн өрөөнөөс толгойгоо цухуйлгаад нөгөө бүдүүнд нь хандаж салфетка гэж хэлэв. Нөгөө бүдүүн нь салфетка ТҮЦ энэ тэрхэнээс авахаар гарч яваа үзэгдэв. Хэдэн минутын дараа ашгүй миний орох ээлж ирэв. Хамаг биеэ хөштөл хүлээсний эцэст шүднээ бүтэн болгоод эмчийн өрөөнөөс гараад цага харсан чинь бараг 19.30 болж байв. Ядаж байхад гадаа бороо асгараад. Өдөр гэрээсээ гарсан би гэдэг хүн зонтик ч үгүй, нимгэн даавуун цамцтай явааг ч хэлэх үү. Баахан бухимдалтайгаар гэртээ харилаа. Дөнгөж гэртээ ороод сууж байтал ажлын газраас утасдаад ажилдаа маргаашнаас орчих тэгэх үү гэх ухааны юм ярьж байна. Гэртээ хэд хоног сайхан амарч байгаад үнлсэн ажилдаа орно гэж байсан мөрөөдөл замхарав аа гэж.
Дөрөв дэхь өдөр
Шар шувуу шиг шөнө босож хоол унд эргүүдэх нь өнөөдрөөс гайгүй болж байна. Өглөө босоод цайгаа уугаад ажилдаа явлаа. Ажил... Өдрийн хоол ... Ажил... Сүүлийн хэдэн өдөр нэтд сууж, мэйлээ шалгаж, блогоо шинэчилж, бусдын блогоор шагайх завгүй байсан юм. Мэйлээ шалгасан чинь хоёр гурван хүнээс захиа ирсэн байна. Уншиж танилцаад зохих хариуг нь бичиж илгээгээд блогнуудыг уншив. Ажил дээр блог тухтай уншаад сууж байх зав байхгүй болохоор флэш руугээ хуулж аваад гэртээ уншихаар шийдэв. Оройн нь гэртээ ирлээ. Манай гэрийнхэн дача /лагерь/ руу явна гээд байсан юм. Гэртээ ганцаараа. Ашгүй бэлэн хоол унд байна. Печинд халааж идэнгээ зурагт харж жаахан суув. Тэгээд компоо асааж флэшээ холбоод хуулж авсан блогнуудыг цагаан толгойн үсгийн дараалалаар нь уншиж гарав. Уншиж дуусаад өөрийнхөө блогт тавих тэмдэглэлээ бичиж байгаа нь энэ. За за ингээд энэ удаагийн тэмдэглэлээ дуусгая даа. Цаг ч нэлээн орой болчихож. Компны өмнө суухаар цаг хугацаа өнгөрч байгааг огт анзаарахгүй юм аа. Шөнийн 2 цаг болж байна ш дээ.маргааш өглөө ажилтай. Унтаж амрахаас даа. 2007-06-28
SUNDAY
Амралтын өдөр хотоос гарахаар шийдэв. Тэгээд хамаатан руугаа утасдлаа. Ирсэнээсээ хойш огт холбоо бариагүй, уулзаагүй байсан юм. Харин бүх хамаатанууд маань намайг эргээд ирсэнийг бүгд мэдэж байгаа. За тэгээд 9112... гээд дугаар ру залгав. Лагерь дээр амарч байна гэж хэлж байна. За би тэгвэл би одоо танайд очлоо шүү гэвэл тэг тэг. Манайх ....гэдэг лагерьт гарсан. Лагерийн автобусанд суугаад хамгийн эцсийн буудал дээр нь буу. Би нар машинаараа тосоод авна. Манай лагерийн байшин эцсийн буудлаасаа нэлээн зайтай. Бараг 3 км гэдэг хариу сонсов.
За тэгээд би лагерь явах автобусанд суугаад явлаа. Хамгийн эцсийн буудал дээр нь автобус ирмэгц буулаа. Автобуснаас буумагц хамаатаны ах эгч хоёр машинтайгаа тосоод авлаа. Машинд нь суугаад дахиад хоёр гурван км газар давхиж байж сая нэг юм гэрт нь очлоо. Хотоос гармагц агаар шал ондоо болж байна. Тэгээд нөгөө хотын их дуу чимээ ч байхгүй. Ёстой чих амрав. За тэгээд хамаатан садан улсад яриад байх юм зөндө. Амаа чилтэл буу халж, баахан л юм ярив.Тэгээд дараа нь уул хаданд дээр гарч хальт зугаалага хийв. Уул хадаар яваагүй аймаар удсанаа сая л санав. Уулын орой дээр гараад алсын бараа ширтээд л...
Өглөө гэрээсээ гарсан хүн харанхуй шөнө болсон хойно Улаанбаатар дахь гэртээ эргэж ирлээ. Даваа гарагт ажилгүй байсан бол лагерь дээр хономоор л байлаа. Даанч маргааш нэг дэх өдөр. Гэртээ очиж усанд ороод, ажилдаа бэлтгэх шаардлагатай байсан болохоор хот руу буцсан даа. Нэг дэх өдөр ажилгүй байсан бол ч лагерь дээр цэвэр агаарт хономоор л байлаа.
2007 оны 7 сарын 1 ням гараг.
2007-07-26
Сэтгэл буруугүй
Өглөө эрт босох их ашигтай юм аа. Энэ өдрийн ажил бүтэмжтэй, эрт дуусав. Ойрдоо блогоо шинэчлэх зав гараагүй юм. Бодсон санасан юмаа гэрийнхээ компьютер дээр бичээд л хадгалаад байлаа. Тэгээд өнөөдөр бөөнд нь блогтоо оруулчихлаа.
Гэхдээ одоо ч бодлын бороо сэтгэлт шивэрсээр л байна. Компьютер дээрээ тэмдэглэл бичээд сууж байхдаа өнөөдөр болж өнгөрсөн бүх явдалыг эргэж бодов. Тэгээд эцэст нь сэтгэл буруугүй гэдэг бараг л афоризм болсон үгийг өөртөө хэлээд сууж байна даа. Миний сэтгэл буруугүй ээ.
2007-07-26
Бодлын бороо сэтгэл ороод
2007-07-25
Орон зай
Оюутан байхад бидэнд “Олон улсын харилцааны түүх, гадаад бодлого”гэдэг хичээл ордог байсан юм. Аливаа төрт улсын оршин тогтнохын үндэс нь юу вэ гэдэг асуултад их олон хариулт байж болно гэж өвгөн профессор хэлдэг байлаа. Хүн ам, газар нутаг, үндэсний үзэл санаа байх нь төрт улс болохын тулгын гурван чулуу нь гэж заадаг байлаа.
Хүн ам гэдэг нь ч ойлгомжтой. 10 сая хүн амтай улс цаашид хурдан хөгжих бүрэн бололцоотой байдаг гэж байгаа юм. Хүн ам их байхын хэрээр тухайн орны зах зээл нь их байна гэсэн үг. Хүн ам цөөтэй улсад мэдээж зах зээл нь бага байх нь ойлгомжтой.
Газар нутаг... Газар нутаг их байх тусам байгалийн баялаг, ашигт малтмал ихтэй байх магадлал өсдөг. Хүн төрөлхтөний түүхэнд болж байсан ихэнхи дайн тулааны гол шалтгаан нь газар нутаг, байгалийн баялаг, ашигт малтмал эзэмших маргаанаас л болсон байдаг.
Төрт улс болохын “тулгын гурван чулуу” гээд байгаа энэ 3 зүйлийн аль нэгийг нь илүүд үзээд байх хэрэггүй. Гэхдээ би газар нутаг гэдгийг нь өнөөдөр онцлох гэсэн юм. Газар нутаг гэдэг бол оршин тогтнох орон зай. Аливаа улс оронд оршин тогтнох орон зай зайлшгүй хэрэгтэй. Орон зай гэдэг ойлголтыг газар нутагтай холбон үзэхээс гадна олон улсын харилцаанд эзэлж байгаа нэр хүнд, байр суурь, олон улсын тавцанд гүйцэтгэж байгаа үүрэгтэй нь холбож бас үздэг байна. Газар нутаг багатай ч Сингапур азийн эдийн засагт үзүүлж байгаа нөлөөгөөрөө нэлээн том орон зай эзэлдэг. Ямар сайндаа л Сингапур бол “Азийн бар” гэж өхөөрдөж байхав дээ.
Гол хэлэх гэсэн санаа руугаа орох гэж баахан л юм нуршлаа.
Одоо тэгвэл орон зай гэдэг энэ ойлголтоо хувь хүн дээр аваад үзье. Хэн нэгэн хүнийг байхгүй болчихоор нь одоо тэр үгүйлэгдэнэ дээ гэж хүмүүс хэлдэг. Нэг үгээр хэлбэл тухайн хүний орон зай эзгүйрч хоосорсон гэсэн үг. Ингээд өчигдөр би бодлоо. Ингэхэд би ямар орон зай эзэлдэг бол? Хэн нэгэн хүний сэтгэлд би хэр том орон зай эзэлдэг бол? Харамсалтай нь бусдын дотор руу өнгийж, сэтгэлийг нь уудалж чадахгүй болохоор би бусад хүмүүсийн дотор ямар орон зай эзэлдэг вэ гэдгээ мэдэхгүй явна. Гэхдээ надад хандаж байгааг хандлага, надад хэлж байгаа үгнээс нь тэр хүний дотор би ямаршуухан орон зай эзэлдэгийг өчүүхэн жаахан ч гэсэн мэдэж авч болно байх аа. Ингэхэд хэн нэгэн хүн намайг үгүйлдэг болов уу? Хааяа ч болов дурсдаг болов уу? Эсвэл хүмүүс намайг зүгээр л мартчихдаг юм бол уу? Утасдана, холбоо барина. Мессэж бичнэ гэсэн хүн хэлсэн амандаа хүрэхгүй байх тохиолдол байдаг. Янз бүрийн л шалтгаан гараад утасдаж, холбоо барьж, мессеж бичиж амждаггүй байх. Надтай холбоо бариагүй хүмүүс намайг ор тас мартчихсан юм болов уу гэж хүртэл бодов. Үүнийг уншиж суугаа таны сэтгэлд би ямар орон зай эзэлдэг вэ?
2007-08-31
СЭТГЭЛ ХООСОН ӨДӨР
СЭТГЭЛ ХООСОН ӨДӨР
Өнөөдөр би ганцаардаж байгаагаа мэдэрч, бас сэтгэл гунигтай байна. Асгартал уйлмаар ч юм шиг санагдах юм. Гэвч болохгүй гэж өөртөө хэлээд ажил дээрээ сууж байна.
2007-09-01
WEEKEND
Сүүлийн хоёр гурван өдөр ямар их стресст орж, бухимдаж, бас хэн нэгэнд гомдов оо. Одоо ч тэр гомдол тунирхал хэвээрээ...
Ядаж байхад долоо хоногийн сүүлийн өдөр би бүүр их ажилтай байх юм аа. Өчигдөр баасан гарагийн орой 22.30-д ажлаа дуусгаад бараг 23.00 цаг болж байхад л гэртээ орж ирлээ. Ядарсан ч гэж жигтэйхэн. Ядарлаа ч гээд яахав дээ. Хийх ёстой ажлаа л хийж байгаа юм чинь. Ядаж байхад сүүлийн хэдэн өдөр хоолойгоор хоол ч давахаа болиод байх шиг. Ээжийн хийсэн хоолноос амсах төдий болоод дутуу хагас орхив.Тэгээд дараа нь эмээгийндээ очлоо. Нээрээ өчигдөр манай ажлын газраас 9 сарын 1-нд “Монгол шилтгээн” цогцолбортт болох амьд хөгжмийн наадмын урилга тараасан. Хүн бүрт ганц ширхэг урилга өгсөн. Ажлын газрынхантай л хамт үзэх болж таарч байгаа юм. Драмын театрын өмнөх талбайгаас 12 цагаас эхлэн 20 минут тутамд автобус явах юм байна лээ.9 сарын 3-аас аждын ачаалал эрс нэмэгдэх болохоор одоо олдож байгаа амралтын хоёр өдрөө аятайхан өнгөрүүлчих санаатай. За тэгээд удаан бодсоны эцэст Монгол Шилтгээн рүү явахгүй байх шийдвэр гаргалаа. Түм түжигнэж, бум бужигнасан олны хөлийн газар явах нь залхуутай санагдаад. Аймаар залхуурсан. За тэгээд амралтын энэ хоёр өдөр өөрийгөө элдэв янзийн стресст оруулахгүйг хичээе гэж бодлоо. Даваа гарагт блогтоо update хийнээ.
2007-09-04
Физиологийн, Сэтгэлгээний, Ухааны нас
Өө нээрээ өчигдөр ажил тарахын үед дунд сургуульд нэг ангид сурч байсан нэг сайн найзтайгаа уулзсан юм байна. Ажил тарахын алдад над руу утасдаад сүүлийн хэдэн сар уулзаагүй юм байна. Ажил чинь дуусаж байвал уулзая гэлээ. Нээрээ би хамгийн сүүлд 10 жилийн найзуудтайгаа өнгөрсөн 2 сард өвлийн амралтаар Монголд хэсэг хугацаанд байхдаа л уулзсан юм. 6 сарын сүүлээр Монголд ирснээсэ хойш 10 жилийн найзуудтайгаа уулзаж амжаагүй л явж байгаа хүн дээ би чинь.
Өчигдөр би ажлаа тараад шууд л гэртээ харих байсан юм. Гэсэн ч би 10 жилийн ангийнхаа найзтай уулзах шийд гаргалаа. Ангийн найз гэхээр буруугаар ойлгож болохгүй шүү. “Манай ангийнх биш”, тэр найз маань дунд сургуулийн нэг ширээний найз маань байгаа юм. Барилгачидын талбайн хажууханд байдаг DORGIO HOUSE-д жаахан сууж буу халсан юм байна. Ажил төрөл, ахуй амьдралынхаа тухай харилцан ярилцаад сууж байхдаа тэр найз маань ухаарал хайрласан нэг үг хэллээ. Ер нь хүнтэй уулзаад ярьж байхдаа ярианаас нь хэрэгтэй гэснээ авч үлдээд, хэрэггүй гэснийг нь хаях нь их зөв гэж боддог юм аа. Тэгсэн чинь тэр найз маань хүмүүн төрөлийг олж төрсөн бүхэнд гурван төрлийн нас байдаг. Эхнийх нь физиологийн нас. Хоёр дахь нь сэтгэлгээний нас. Харин гурав дахь нь ухааны нас гэж байна. Физиологийн нас ч яахав ойлгомжтой. Хорвоод мэндэлсэн цагаас л эхэлээд тоологдоод явна. Харин сэтгэлгээний нас, ухааны нас хоёрыг тоолоход хэцүү. Хүн хэдий өндөр настай байсан ч сэтгэлгээгээрээ шинэлэг, залуу байх хэрэгтэй гэнэ. Харин ухааны нас нь сэтгэлгээний нас, физиологийн наснаасаа үргэлж түрүүлж ахимаг байх нь зохимжтой. Ухааны нас нь ахимаг байна гэдэг нь аливаад ул суурьтай нухацтай ханддаг байхыг хэлж байгаа юм гэж тэр тайлбарлаж байсан.
Найзын маань хэлсэн энэ үг надад их таалагдлаа. Үнэхээр эргэцүүлээд бодохооор түүний хэлсэн энэ үг үнэн юм аа. Ухаарал хайрласан энэ үгийг үргэлж бодож явна аа.
2007-09-05
ЧАМДАА ХЭЛЭХ ҮГ
Би өнөөдрөөс блогийнхоо үүд хаалгыг хүссэн хүн бүхэнд нээхээр шийдлээ.
За ингээд миний блогт тавтай морил.
----------------------------------------
Хайр гэдэг хүчтэй юм аа. Надаас хэзээ ч гарахгүй гэж бодож байсан зан авирыг гаргахад хүргэж, хоол унд идэх ч хүсэлийг бөхөөж, бүр надаар шүлэг хүртэл бичүүлж байна. Энэ хэдэн мөрийг 2007 оны 9 сарын 2-ний орой бичлээ. Яагаад ч юм өөрийн эрхгүй л ийм мөрүүд санаанд бууж үзэг цаасаа нийлүүлж сийрүүлээд эхэлсэн. Хайр сэтгэл ямар ч хүнийг сохор болгодог гэдэг үнэн юм аа.
Khairaa olson gej bi bodson
Ergelzej teenegelzekhgui setgelee ogson
Ireeduig urgelj hamt tuulakhiig hussen
Gegeen buhnee chamdaa zoriulj
Urgelj khamtdaa baikh yum san
Tergel sar shig zuurkhan uzegdeed
Uiluulaad namaig bitgii orkhioch
Би түүнтэй ярилцах гэж хэд хэдэн удаа оролдсон ч тэр энэ тухай ярилцахыг хүсэхгүй байгаа нь намайг хамгийн ихээр бухимдуулав. Уулзах бүртээ миний хувьд “хөндлөнгийн хүн” тэй хамт байгаад байх нь ч бас бодсон санасанаа хэлэхэд хүртэл саад болоод байх юм.
Тэр өөр нэгэнд ТАТАГДСАН юм байна лээ. Гэхдээ хэн нэгэнд зүгээр л татагдах, үнэн сэтгэлээсээ хайрлахын хооронд асар том ялгаатай шүү дээ.
Би гунихгүй.
Яруу найрагч О.Дашбалбарын уран бүтээлийг нийтэлдэг блог байдгийг өчигдөр мэдлээ. Тэгээд энэ энэ шүлгийг нь блог дээрээ тавихаар шийдлээ.Би огт гунихгүй
Зорилгогүй тоглоомонд өртөж, золгүй амьдралаа мартаж
Зол жаргалыг үзэн ядавч зоргоороо амьдрах би дуртай
Ертөнц даяараа намайг мартсан ч би огт гунихгүй
Ертөнц даяараа намайг магтсан ч би огт мишээхгүй
Энэ ертөнцөд ердийн энгийн адуу шиг, шувуу шиг амьдарч
Эргэж ирэхээр нисэн одож, буцан ирэхдээ хүн шиг л амьдарна
Амьдралын зорилго инээдийг минь хүргэнэ, юу юм бэ…
Амьд яваа минь бурханы тоглоом, үйлийн сүлжээс!
Далдуу модтой, номтой, хүүхэнтэй, дарстай тоглож
Дашбалбартайгаа ч тоглож явсаар би дөч гарлаа
Намайг Дашбалбар гэж нэрлэсэн юм, энэ миний өмсгөл
Надаас нэр-хувцсыг минь хуу татвал би хэн юм бэ?
1998.11.22
Амьддаа бие биенээ хайрла
О.Дашбалбар :Амьддаа бие биеэ хайрла...
Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!
Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг.
Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл.
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно.
Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла!
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж ч болох шүү.
Бидний амьдрал ав адилхан,
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог!
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад!
Өнөөдөр чи инээж, нөгөөдөх уйлдаг ч
Өөр нэг өдөр чи гуньж, цаадахь чинь дуулна.
Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла!
Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй!
Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном!
1980 он, Москва хот.
О.Дашбалбар Шидэт ертөнц I боть, 2003 он.
2007-09-06
ТӨВ ШУУДАНГИЙН ДЭРГЭД...
Хүн орчлонг харах нүдээ нандигнан хайрладаг шигээ хүн чанараа ч бас эрхэмлэн дээдлэх хэрэгтэй”
Н. Багабанди.
Монгол Улсын 2 дахь ерөнхийлөгч
Өчигдөр ажлаа тараад явж байлаа. Зам хөндлөн гарах гээд зогсож байтал миний хажууд хараагүй гурван хүүхэд ирлээ. Тэд гурвуулаа гартаа таяг тулчихсан тэмтэрээд л явах юм. Улаан гэрэл асчихсан байсан тул явган зорчигчид хүлээх болж харин машины хөдөлгөөн эхэлсэн юм. Өнөө гурав чинь шууд л зам руу орчихов. Би араас нь хашгирч байж машинд дайруулахаас нь сэргийлсэн. Би тэднийг араас нь дуудаж нэгнийх нь гарнаас чангааж ногоон гэрэл асах болоогүй байна гэж хэлсэн. Харин тэд хариуд нь “Ахаа, Төв шуудан одоо аль зүгт байгаа вэ” гэж асуулаа. Гэтэл тэд Төв шуудангаа аль хэдийнэ өнгөрөөд, зам гарах гэж байсан юм. Би та нар хэтрээд явж байна гэж хэлээд Төв шуудан руу чиглүүлээд л явуулсан даа.
Орчлонг харж чадахгүй тэр гурван хүүхдийг хараад би их өрөвдсөөн...
Тэгээд ч би өөрөө бас харааны шил зүүдэг болохоор огт юм харахгүй байх нь бүү хэл хараа муутай хүнд ямар бэрхшээл байдгийг би сайн мэднэ. 9 сар гарснаас ойш Улаанбаатарын замын хөдөлгөөн эрс нэмэгдсэн л дээ. Зам тээврийн осол их гарч байгаа талаар TV, өдөр тутмын сонин хэвлэл дээр их бичиж байна лээ. Ер нь замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, явган зорчигчын хэн хэн нь бие биенээ хүндэтгэж байцгаая аа.
Өчигдөр би хүмүүст туслаж чадсандаа сэтгэл хангалуун байна аа. Нээрээ хэд хоногийн өмнө би өдөр тутмын нэг сонин дээрээс Монгол Улсын хоёр дахь ерөнхийлөгч Н. Багабанди гуайн бичсэн нэг өгүүлэлийг уншсан юм байна. Н. Багабанди гуай өдөр тутмын нэгэн сонин дээр долоо хоног бүр “Титэм үг” гэдэг буланг хөтлөн явуулдаг даа. Та нар мэдэж л байгаа байх. Энэ удаа Багабанди дарга “Хүн орчлонг харах нүдээ нандигнан хайрладаг шигээ хүн чанараа ч бас эрхэмлэн дээдлэх хэрэгтэй” гэж бичсэн байна лээ.
Нээрээ “ХҮН ЧАНАР”-аа алдахгүй байж, зөв сэтгэлтэй байвал л боллоо. Санаа зөв бол заяа зөв гэдэг эртний зүйр үг цагийн шалгуурыг давж, өдий хүрсэн нь ч тохиолдолын хэрэг биш байхаа.
2007-09-10
Миний төлөвлөгөө
Зиак ингээд шинэ долоо хоногийн эхний өдрийн ажил дуусаж байна. Нээрээ өнгөрсөн амралтын өдөр сүүлийн үед өөрийнхөө амьдралд тохиолдсон сайн муу, сайхан муухай бүх үйл явдлыг эргэцүүлсэн юм. Ингээд өөрийнхөө нэгэн хэвийн амьдралаа өөрчлөх төлөвлөгөө гаргасан. Бага сага өөрчлөлт ч угаасаа гараад эхэлсэн. Миний үндсэн ажил үүргийн хуваарьт ялимгүй өөрчлөлт гарсан. Ингэснээр ажлаас гадна өөртөө зориулж цаг гаргах боломж гарч байгаа юм. Аль болох завгүй байж, ажлын бус цагаар сургалтын төв, янз бүрийн дамжаанд ч явахаар шийдсэн. Бас гар утасныхаа дугаарыг солих талаар нэлээн удаан бодлоо. Ингээд би өнөөдөр үдийн цайны цагаар гарч гүйгээд шинэ SIM карт худалдаж авлаа. Гар утасныхаа дугаарыг сольчихлоо...
The Lemons хамтлаг - Хайртай
Хайртай...
Надад хайргүй чинь үнэн үү
Намайг бодсондоо хуурсан тийм үү
Найдаж хүлээх хэрэггүй гэл үү
Найз нь ойлгохгүй явж тийм үү
Надаар чи дутаж үзсэн үү
Надтай учирсандаа харамссан тийм үү
Нартад хоёулаа бүтэхгүй гэлүү
Найз нь ойлгохгүй явж тийм үү
Уучлалт гуйх хэрэггүй чи минь
Ухаалаг чамд минь буруу байхгүй
Намайг мартаад жаргалаа ол
Найз нь ингээд чамайг орхиё
Жүжиглэж байсан чинь үнэн үү
Жиргэж нисэхийг хүссэн тийм үү
Жирийн найзууд явъя гэл үү
Жирийн санагдсан би тийм үү
Надтай чи жаргаж үзсэн үү
Намайг өрөвдсөндөө уйлсан тийм үү
Нартад хоёулаа бүтэхгүй гэл үү
Найз нь ойлгохгүй явж тийм үү
Уучлалт гуйх хэрэггүй чи минь
Ухаалаг чамд минь буруу байхгүй
Намайг мартаад жаргалаа ол
Найз нь ингээд чамайг орхиё
Амралтын өдөр
.Бямба гаригт ажилласан юм байна. Тэгээд өчигдөр ням гаригт л гэртээ амарлаа. Ням гаригт 11 цаг хүртэл гэртээ унтав. Ажлын өдөр одоо дандаа 7.30-д сэрж 8 гэхэд гэрээсээ гараад 8.30 гэхэд ажил дээрээ ирж байгаа. Тийм болохоор ням гаригт сайн гэгч нь унтаж амарлаа. За тэгээд ням гаригийн өглөө цайгаа уучихаад, хувцас хунараа угааж цэвэрлэж, гэрийн ажил хийсэн юм байна. Дараа нь эмээ намайг Дашчойлон хийдэд очиж хуруулах номыг нь бичүүлээд ир гэлээ. Би өөрөө ямар ч сүсэг бишрэлгүй хүн. Гэхдээ одоо яая гэхэв. Эмээ яваад ир гэж байгаа юм чинь. Тэгээд ч би бас эмээгийн эрх ач хүү.
За тэгээд дараа нь гэртээ ирээд халтуурны орчуулага хийв. Нэг хүн боломжын мөнгө амлаж надаар орчуулага хийлгэж байгаа юм. Орчуулах текстний сэдэв нь угаасаа миний сонирхдог олон улсын харилцааны асуудалтай холбоотой байсан болохоор орчуулахад ч их амархан. Сайн мэддэг сэдвээ уншаад, монгол болгож бичихэд ядаад байх юмгүй. Юм орчуулангаа “THE LEMONS” хамтлагийн дууг сонсож суув. Өмнө нь нэг их тоодоггүй байсан. Сонсоод байсан чинь энэ хамтлагийн шүтэн бишрэгч нь болж байх шиг байна.
Хамгийн их таалагдсан гурван дууны үгийг нь блогтоо орууллаа. Би одоо ажил дээрээ сууж байна. Блогтоо post бичиж суугаа энэ мөчид ч бас THE LEMONS-ийн “ХАЙРТАЙ” гэдэг дууг нь сонсоод л сууж байна.
Зүүд нойрондоо
Сайхан бүхэн дандаа муухай байх юм
Саар явъя гэхээр саад бүзү хий гэх юм
Сарны гэрэлд би алхана
Сүүдэр намайг дагасаар байх юм
Сайн сайхан бүхнийг төсөөлөхөд минь
Саад бүү болооч надад
Зөн совиндоо итгэхээр
Зүйрлэшгшүй сайхан амьдрал угтах юм
Бүүдгэр ирээд манантана
Би өөрөө мансуураад
Зүүд нойрондоо үлдмээр
Өглөө бүхэн шинээр сэрж босохсон
Өдөр бүхэн нэг л хэвийн байх юм
Орой бүр намайг чи бүүвэйлээч
Шөнө болохоор намайг хаяж яваач
Орондоо ганцаараа сэрмээр
Өдөр бүр бүхнийг өөр өөр болгоод
Саарал бүхнийг сахалтайгаа хусаадСүүдрээ дагуулаад сүр жавхлантай алхъя
Цэнхэр нүд
Цонхны цаана урсгал
Энэ хүмүүс энэ машинууд
Би энд гаднаа гөлрөн
Дотроо бодлогоширон
Чи энэ замаар олон явж өнгөрсөн байх
Би чамайг харахгүй
Чи намайг сонсохгүй
Гэвч үе үехэн зүрх догдлуулан халуу шатна
Чамтай ойр ойр зөрснийх
Би чамайг өдөржин бодлоо
Нүд гар бие үнэр
Цэнхэр нүд бас дуу
Би чамайг санасан уу мэдэхгүй
Зүгээр л чамайг өдөржин бодлоо
Чи энэ гараг дээр энэ хотод энэ гудамжинд
Чиний амьсгалж байгааг бас инээж байгааг
Би цонх онгойлгон тавцан дээрх гоодалын үнэрийг
Чиний дотроос мэдэрнэ гэвч чамайг харахгүй
Өнөөдөр бас маргааш ч харахгүй
Би чамайг ахиж хэзээ ч харахгүй
ЦЭНХЭР ДЭЛГЭЦИЙН ТӨРСӨН ӨДӨР
Ер нь 9 сард монголд их олон телевиз байгуулагдсан юм байна лээ. UBS TV 9 сарын 15 нд 15 жилийн ойгоо тэмдэглэсэн. Бас өөр хэд хэдэн телевиз 9 сард баяраа тэмдэглэдэг юм. 9 сарын 27 нд монголын хамгийн анхны ууган телевиз ТӨРСӨН ӨДРИЙН БАЯРАА хийнэ шүү.
2007-09-26
Өнөөдөрийн нэг бодол, нэг үйл явдал...

Өнөөдөрийн бодол
NTV Бүгдийг нь бус чухалыг нь. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа олон телевизүүдийн бүх нэвтрүүлгийг үзнэ гэвэл бүтэхгүй асуудал нь тодорхой. Оройхон гараад шүрүүхэн дайрч байгаа дайчин телевизийн нэг бол байгуулагдаад нэг жил ч болоогүй байгаа NTV юм аа. Монголд ажиллаж байгаа телевизүүдээс хэн нэгэний эрх ашгийг илт хамгаалсан өнгө аяс ханхлаад байдаг. Тэгвэл NTV телевизийнхэн хэн нэгэнд тал засдаггүй юм шиг санагдав. Бүгдийг нь биш, чухалыг нь гэсэн уриатай NTV-ийн “Цаг үе” мэдээллийн хөтөлбөрийн мэдээний чанар ялгарч байна аа. Тэд юмны донжыг нь олоод шудрага мэдээлээд байх шиг санагдаад байгаа юм. Зарлал сурталчилгаа тасралтгүй гараад үзэгчидийг залхаагаад байхгүй юм. Орчин үед маш их үйл явдал болж өнгөрч байгаа болохоор бүгдийг нь хүн болгон мэдээд байх албагүй. Угаасаа монголд болоод дэлхий дахинд болж байгаа үй түмэн үйл явдлыг мэднэ гэхэ юм бол тархи толгой ачаалалаа даахгүй сонин юм болох биз. NTV-ийн бүгдийг нь биш, чухалыг нь гэсэн уриа ч цаг үеэ олсон зөв лоозон юм шигээ.
Өнөөдөрийн үйл явдал
Шил шилээ дарсан төрсөн өдөр...
Ойрдоо ажил бүтэмжтэй. Сэтгэл санаа ч өөдрөг сайхан байна аа. Долоо хоног бүрийн хурал дээр дарга нартаа магтуулаад. Заз за, өөрийгөө магтах ч яах вэ. Өөрийгээ магтсан нь адгийн тэнэг гэдэг ш дээ. Гэхдээ үнэн юмыйг үнэнээр нь л өисэн нь дээр...
Нээрээ, би чинь авга ах болоод нэг жил болж байгаа хүн. Кеке. Жаахан хүүхэд бас хөөрхөн шүү. Нагац ахын хувиар өнөөдөр төрсөн өдөрт уригдсан юм байна. Манай ах дүү, хамаатан садангууд цуглараад төрсөн өдөр нь болж байгаа “өхөөрдөм муухай” хүүхдэд бэлэг гардуулаад л...
2007-10-01
Баасан, Бямба, Ням
Хөөё, одоо гэртээ хариач ээ.
Өнгөрсөн баасан гарагт ямар их ачаалалтай ажиллав аа. Гурван өдрийн ажлыг ганц өдөрт багтаах гэж гүрийгээд. Сүүлдээ манай гэрийнхэн “Ирэх болж байна уу, Ямар их оройтож байна аа” гэж байн байн утасдаад... Ажилаа дуусгаад шөнийн 1 цаг гэхэд л гэртээ ирсэн юм байна...
Цаг мэддэггүй Монголчууд
Бямба гаригт ажил хийхгүй ч ажил дээрээ 10 цаг гээд очих учиртай. Тэгсэн чинь би өглөө хар үүрээр эрт сэрдэг байгаа. Яг л ажилтай өдөр орноосоо босдог шигээ 07.45 гээд сэрчихдэг байгаа. Зиак тэгээд 10 цаг гээд ажил руугаа явлаа. Уг нь ажил дээрээ хүмүүстэй яг 10 цагт уулзана гэж тохирсон ч би бараг 30-аад минут хэтэрүүлж очсон юм. Монголын юм хэзээ л цагтаа эхэлж байлаа гэдэг сэтгэхүйгээр л зориуд хоцорч очсон юм. Ингэж хоцорч очсон маань ч онож. Манайхан 11 цаг гэхэд л бүгдээрээ цуглардаг байна шүү. Хүн хэлэлтгүй би ч бас сүүлийн үед цаг барихдаа тааруухан болоод байгаа...
Эрос оньсого
Ажлынхан арай гэж цугларч гүйцлээ. Тэгээд тав зургаан машин цуваа үүсгээд Тэрэлжийн зүг хурдлаж гарав аа. Улаанбаатараас Тэрэлж рүү хурдалж байх зуур хоорондоо онигоо яриад л... Инээлдээд л... Манай ажлын газрын хамгийн намбатай байрын нэг эгч аймаар эрос оньсого хэлж намайг байтугай бусад хүмүүсийг ч алмайруулдаг байгаа. “Өдөр нь унжаастай. Шөнө нь углаастай. Тэр юу вэ?” Надад бол шууд л “хоер дугаар сувагийн” юм бодогдоод эхэлсэн. Нэг машинд цуг явж байгаа бусад хүмүүст ч бас тиймэрхүү санагдсан гэсэн шүү. Хүмүүс энэ оньсогийг таах гэж аргаа бараад, сүүлдээ бууж өгч, нөгөө эгч маань оньсогийнхоо хариуг өөрөө хэлж байна лээ. Та нар ч бас таах гээд үзээрэй. Оньсогийн хариуг дараа нь би бичнэ ээ... Тэрэлж орох замдаа онигоо сонсож инээлдсээр байгаа л таарсан. Нэг мэдсэн чинь Тэрэлжийн ойролцоох нэг амралтын газар ирчихсэн.
Будыг анх харсан сэтгэгдэл.
Үгүй ээ. Буд бишээ, амралтын газрыг...
Ахиад таарах сан гэж бодсон.
Аз таарч учирсан бид гээд... л “Lemоns”-ийн ийм нэртэй дуу байдаг ш дээ. Нэг залууг шохоорхож хараад анх төрсөн сэтгэгдэлийнх нь тухай дуу. Lemons-ийн улаан фенүүд мэдэж л байгаа. Тэрэлжид ирээд төрсөн сэтгэгдэлээ тооны хэлээр илэрхийл гэх юм бол би “+” тэмдэг л дүрсэлнэ. Тэрэлжийн эргэн тойронд ямар их амралтын газар, жуулчны бааз байгуулагдаа вэ? Бидний очсон газар тохижилт сайтай, цэвэрхэн, аятайхан амралтын газар байна лээ. Хоол унд нь ч амттай. За за муу хүн идсэн ууснаа гэж... ер нь бол очсон амралтын газрын талаарх анхны сэтгэгдэл - таалагдсан.
Хаалгач болсон минь
Манай ажлынхан хуваагдаж баг болоод спортын тэмцээн зохиогоод. Тэр амралтын газар нь сагс, хөлбөмбөгийн талбайтай юм байна лээ. Сагсны тэмцээнд нь манай баг хожигдоод. Унасан хүн ууртай гэдэг шиг дараагийн тэмцээнд л багаа аварна гэж шаралхаад, санасандаа хүрч чадсан. Дараагийн тэмцээн нь хөлбөмбөгийн тэмцээн байлаа. Тэгээд манай багийнхан намайг хаалгач болгоод. Би ер нь спортод тааруухан. Гэхдээ нохой хамартаа хүрэхээрч усч гэдэг дээ. Багийнхаа хаалганд би 2 бөмбөг алдаж, 3 бөмбөгийг хамгаалж чадсан. Аан тийм, бас нэг удаа торгуулийн бөмбөгийг хаасан юм байна. Кеке. Тэгээд манай баг хөлбөмбөгийн тэмцээнд нь нэгдүгээр байранд орсон.
Гэрэл зураг л сүүлд үлдэнэ.
Өөрийнхөө зургийн аппаратны memory картыг нь одоогоос бараг сарын өмнө гээчихсэн. (тэр өдрийг эргэж дурсмааргүй байна.) Тийм болохоор би энэ удаа зургийн аппаратаа авч яваагүй. Оройн хоолны өмнө нь ажлын газрынхаа хүний зургийн аппаратыг гуйж аваад хэд хэдэн зураг дарсан юм байна. Гэрэл зураг л сүүлд үлдэх болохоор би очсон газар болгондоо зураг дарж явдаг хоббитой. Энэ удаа зургаа оруулж амжсангүй ээ. Дараа зураг оруулна аа.
Шингэн талхыг литр литрээр...
Оройн хоолны дараа ажлынхантайгаа шингэн талх уусан юм байна. Манай менежерүүдийн хотоос авч гарсаныг нь дуусгаад дараа нь амралтын газар зарж байгааг нь бөөндөж аваад. Зарим гарууд шингэн талх, гашуун юм хольж уугаад нохой гахайг гурав болгож хараад байна лээ. Кеке...
За энэ ч яахав. Сэтгэл нь хөдөлсөн хүмүүс Улаанбаатар руу FM радио руу утасдаж, байгуулагынхаа бүх албан хаагчдад .... ойн баярын мэнд хүргэе гэж дуу захиалаад. Захиалсан дуу нь FM-ээр явсан чинь юу болов оо. Баахан сэтгэл нь хөөрсөн хүмүүс, газар доргиж, уул хад цуурайттал шоу болдог байгаа.
Өнөөдөр
Өнөөдөр 10 сарын 1 даваа гариг. Ажлын шинэ долоо хоног эхэллээ Би ажлынхаа өрөөнд сууж байна. Одоо долоо хоног бүрийн ээлжит хурал эхлэх нь.. хурал тараад өнөөдрийн ажил ч ундарч гарна даа.. Зиак ингээд хурлын зал руу явлаа...
2007-10-03
FOTO NEWS
Амалсан ёсоороо фото зураг орууллаа. Тайлбар нь доор нь байгаа шүү.
Зураг 1. Амралтын газар хөл тавьлаа. Анхны сэтгэгдэл дажгүй шүүЗураг 2. Амралтын газар дөнгөж ирээд.
Зураг 3. Ногоон баатар. Зэс хуучираад ногоордог юм гэсэн.Зураг 4.Хүлэг баатрын хөшөө. Магадгүй Чингисийн хөшөө ч байж магадгүй.
Зураг 5. Амралтын газрын нийтлэг дүр төрх
Зураг 6. Нэг гэрээс нөгөө гэр рүү чулуун хашлагатай замаар...
Зураг 7. Чингис хаанд зориулсан дурсгалын цогцолбор
Зураг 8. Хад, мод холилдоод...
Зураг 9. Намараа гэж...
Зураг 10. Алтан намар
Зураг 11. Би оргилд нь авирч үзмээр л байлаа...
Зураг 12. Намрын налгар өдөр
Зураг 13. Хад асга
Зураг 14. Хоолон гэр дотор
2007-10-07
Цаг хугацаа
Цаг хугацаа ямар хурдан өнгөрч байна аа. Саяхан л шинэ долоо хоног эхэллээ гэж бичиж байсан сан. Гэтэл одоо ням гараг. Маргааш дахиад л шинэ долоо хоног эхлэх нь байна. Ажил ихтэй байсан болохоор ч тэр үү? Энэ энэ долоо хоног бараг анзаарагдахгүй л өнгөрлөө. Энэ долоо хоногийн нэг муу мэдээ – хамрын ханиад хүрчихсэн. 3 дахь өдрийн орой хамаатаныхаа гэрт нь очсон чинь хоолны дараа ice-cream өгдөг юм байна. Тэгээд маргааш өглөө нь сэрсэн чинь хоолой өвдчихсөн. Хоолой өвдчихөөр ажлаа яаж хийнээ л гэж хамгийн түрүүнд бодогдсон. Хоолой өвдсөн нь даамжираад хамарын ханиад болж хувираад...
Өчигдөр орой хаяа очиж суудаг газраа орж жаахан шар айраг уучихаад гэртээ харилаа. Хоолой өвдөөд, хамрын ханиадтай байж хүйтэн айраг балгаад... Хамгийн гайхалтай нь өнөөдөр өглөө сэрсэн чинь хамрын ханиад, хоолой хөндүүрлэж байсан нь ор сураггүй алга болчихсон. Хорыг хороор гэдэг үг байдаг. Энэ үг аргагүй л үнэн юм аа. Үүнээс хойш, түүнээс цааш хоолой өвдсөн үед хүйтэн шар айраг ууж байна аа. /Хүүе, би одоо шал буруу суртал ухуулага хийгээд уналаа. Хоолой өвдөх юм бол эм уугаарай хүмүүс ээ. Гэхдээ зарим нэг онцгой тохиолдолд шар айраг бас эм болдог л юм байна. Хэхэ./ Нээрээ энэ долоо хоногийн сүүлээр цаг агаар жаахан сэрүүхэн болсон нь хоолой өвдөлт хамрын ханиад болж мутац үүсэхэд нөлөөлөхсөн байхаа.
Энэ долоо хоногт энэ намрын хамгийн сүүлчийн бороо ч орсон байж магадгүй. Бас энэ жилийн хамгийн анхны цас орсон. Бороо нь цас болоод л..
Энэ долоо хоногийн онцлох өөр нэг юм гэвэл манай хэлтэст дадлага хийхээр нэг оюутан бүсгүй ирсэн. Өглөө болгон үүнийг хийж гүйцэтгээрэй гээд даалгавар өгчихнө. Нөгөөх чинь баахан удаж удаж “Ах аа, би энэ ажлыг хийгээд дуусгалаа. Та шалгаад өг” гээд л хүрээд ирнэ. Заримдаа үүнийг яах уу гээд надаас асуугаад л.... Тэгэхээр нь наад юмаа ингэчих ээ гээд л зааварчилгаа өгнө. Эсвэл наадах чинь ийм учиртай асуудал байгаа юм гээд л тайлбарлаад явуулна. Ингээд амьдралдаа анх удаа оюутны дадлагын ажлын удирдагч нь бол байна.
Ням гаригт 10 цаг хүртэл унтав. Ямар их унтав аа. Ажилтай болохоор 7 хагас гээд л сэрдэг хүн чинь өнөөдөр харин гоё унтаж амарлаа. Тэгээд л өглөө “зад угаагч” болж, үдээс хойш ном шагайж суулаа. Иймэрхүү л ням гариг өнгөрөх шив дээ.
Унш, бас дахин унш.

Миний амьдрал сүүлийн үед нэгэн хэвийн болчих гээд байгаа юм шиг санагдав. Гэр – ажил – гэр гэсэн маршрутаар яваад л байна. Ажлын газрынхаа вирустэй хэдэн компьютерийн өмнө хамаг залуу насаа өнгөрөөчих вий гэж жаахан айв. Энэ долоо хоногийн 4 дэхь өдөр /2007-10-11/ ажлаа тараад зориуд номын дэлгүүрээр хэсэв. Нэг үеэ бодвол манай Улаанбаатарт чинь бас овоо хэдэн номын дэлгүүр байдаг болчихсон байна ш дээ. Интер пресс компаний дэргэд “Интер ном” гээд их тохилог үйлчилгээ сайтай, тохилт нь боломжын номын дэлгүүр байдгийг би мэднэ. Бас Hi-Fi дэлгүүрт зөвхөн л дуу хөгжим, CD, VCD, DVD зардаг юм байна гэж урьд нь боддог байсан Тэгсэн чинь бас номын худалдааны тасагтай юм байна гэдгийг мэдэж авав. /Өөртөө шинэ нээлт хийлээ./ Хараад байсан чинь дажгүй номнууд их байна аа. Их дэлгүүрийн номын худалдааны тасаг бас их аятайхан санагддаг юм. Нэг үе номын дэлгүүр гээд л байшингийн подвалд чийг ханхалсан мухар өрөөнд хэдэн ном хэвтэж байдаг сан. Гэтэл одоо энэ байдал өөрчлөгдсөн юм байна найзууд аа. Улаанбаатар хотод цөөхөн ч гэлээ “хөөрхөн” номын дэлгүүрүүд бий болжээ. За тэгээд нэгэнт л номын дэлгүүрээр орсон хүн чинь яалаа гэж гар хоосон гарах вэ. Лангуу тавиур дээр нь өрөөстэй байгаа номуудыг нэгд нэгэнгүй үзлээ. Орчуулагын номнууд нэлээн их харагдаж байна. Орос англи хэлээр мэр сэр ном зохиол, сэтгүүлүүд ч байна. Нээрээ орос сэтгүүл харсан чинь цаанаа л нэг өөр, сэтгэлд ойрхон дотно их гоё харагдаж байна лээ. Гэхдээ энэ удаа сэтгүүл авсангүй. Угаасаа л анхаасаа л ном авна гэж дэлгүүр орсон юм чинь. За тэгээд харж харж сонголтоо хийлээ. Бодоод байсан чинь би гэдэг хүн сүүлийн үед уран зохиолын ном огт уншаагүй юм байна. Тэгээд дэлгүүрийн лангуун дээр “Төрийн шагнал хүртсэн зохиолууд” гээд ном өрөөстэй байна. Тэр ном нүдэнд туслаа. Тэгээд шуудхан л худалдаад авсан. Хамгийн сүүлд уран зохиолын төрлөөс “Комната Жовани” гэдэг америк романыг оросоор уншсан. Дараа нь “Цэдэнбал и Филатова. Любовь, власть, трагедия” гэдэг дурдатгал уншиж байсан. Тэгээд л түүнээс хойш дахиж ном уншаагүй. Гэхдээ одоо ажил дээр ганц өдрийн дотор л өчнөөн материал уншиж, баахан бичиг цаастай зууралддаг болохоор огт юм уншдаггүй гэж хэлж бас болохгүй юм ааа. “Төрийн шагнал хүртсэн зохиолууд” авсан маань бас их учиртай. Монголын уран зохиол уншаагүй нэлээн удсан байгаа юм. Хамгийн сүүлд хэзээ би монгол зохиолчын бичсэн бүтээл уншсанаа огт санахгүй байна. Худалдаж авсан номонд маань төрийн шагнал авсан 40 бүтээл багтаж. Зарим нь ч урьд нь уншиж байсан зохиол, найраглал, шүлэг. Гэхдээ дахиад уншихаар гоё. Манай улс 1946 оноос хойш уран зохиолын бүтээлд Төрийн шагнал олгож эхэлсэн юм байна. /мэдэж авав./ Социализын үед төрийн шагнал хүртсэн зарим нэг зохиолууд нь манай нам, засаг гээд л магтаалын үг хааяа хайр гамгүй урсгасан байгаа юм. За тэр нь ч яахав. Хамгийн гол нь дээр үеийн зохиолч нарын бүтээл нь өгүүлэмж сайтай, үгийн сонголт сайтай, бас их уран яруу цаанаа л нэг л өөр юм аа. Гэхдээ одоо монголд сайн бичдэг зохиолч нар бас зөндөө л байгаа байх л даа, би л мэдэхгүй байгаа биз. Зиак тэгээд ажлаа тараад гэртээ ирээд жаахан амарч байгаад номоо шагайж суудаг болсон. Номын дэлгүүрийг дайлаар мордоход нэг иймэрхүү. Номоо уншиж дуусгаад дахиад номын дэлгүүр хэснэ ээ.
2007-10-11
2007-10-21
Шал хошин шог

Одоогоос хэдэн өдрийн өмнө ажлын газраас үзвэрийн билет үнэгүй тараадаг юм байна. Тухайн өдөр би ажил ихтэй байсан болохоор өөрт оногдсон тасалбараа ажлын газрынхаа нэг хүнд өгчихлөө. Тэгсэн чинь өнөөх чинь баярллаа гэж аваад л, тэр дор нь гар утсаа гаргаж ирээд хэн нэгэн рүү залгаад: найз аа, өнөөдөр орой хошин шогийн тоглолт хамт үзэх үү. надаа илүү билет байна гэж байна аа. Маргааш нь өнөөх чинь ажил дээрээ ирээд их дурамжханаар үнэхээр утгагүй хошин шог байна лээ гэж байна. Яагаад гэж намайг асуухад тэр, яахав дээ, марзагнах гээд ядчихсан юм байна лээ. Миний бүүр уур хүрэх шиг болсон гэв. Хошин шогийн зарим тоглолтыг харж байхад хүнийг зориудаар инээлгэх гэж хиймэл жүжигэнцэр тоглоод байх шиг санагддаг юм. Хамгийн гол нь хошин шогийн зохиол нь их тааруухан болохоор ийм хөгийн балай юм хийдэг байх.Оюун ухааны хомсдолтой хүмүүст зориулж хийдэг юм хийдэг юм уу хаашаа юм гэж тэр хэлж байна. Уг нь бол хошин шогийн тоглолт үзсэн хүн чинь хамаг стресс, бухимдалаа тайлаад сайхан инээж байгаад л театраас гарч ирэх ёстой биз дээ. Гэтэл хамт ажилдаг хүнд маань лав хошин шогийн тоглолт таалагдаагүй бололтой. Би хэзээ ч дахин хошин шогийн тоглолт үзэж байхгүй гэж тэр хэлж намайг алмайруулав. Гэхдээ хамгийн гоё нь тэр надад худлаа хэлээгүй. Шууд л өөртөө төрсөн сэтгэгдэлээ шулуухан хэлсэн. Үнэхээр түүнд хошин шогийн тоглолт таалагдаагүй л юм байгаа биз. Одоо эргээд бодоод байхад хошин шогийн тоглолтыг тэр үзэж байхдаа маш хүндээр тусгаж авсан байх аа. Комедияг бол маш хөнгөнөөр л хүлээж аваад тухайн үедээ л инээгээд л өнгөрөх ёстой байх аа.
Гэхдээ заримдаа зурагтын мэдээгээр гарч байгаа манай парламентын гишүүдийн хэлж байгаа үг, яриа, хийж байгаа үйлдэлийг нь харахаар миний л инээд хүрээд байдаг юм. Жишээ саяханы нэг өдөр УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай дүрэм журмыг гишүүд өөрсдөө гаргаж байгаа юм. Түүнд нь УИХ-ын гишүүн "зугаа цэнгэл" хөөцөлдөж, казинод тоглож болохгүй гэсэн утгатай заалт оруулах эсэх асуудлаар гишүүд маргаж байна. УИХ-ын нэг гишүүн, казинод тоглож болохгүй юм бол дотор нь ороод зүгээр харж болно биз дээ гэдэг байгаа.
"Зугаа цэнгэл" гэдэг нь наадмаар морь уях асуудал хамаарч байгаа гэнэ. Монголын УИХ-ын гишүүдийн ихэнхи нь л наадам болохоор алдар цуутай уяач нар болчихсон байдаг даа. Морь уях нь "зугаа цэнгэл"-д хамаарах юм бол бөх барилдах нь бас багтаж таарна. Логикоор бол УИХ-ын гишүүн Бат-Эрдэнэ аварга одоо Цагаан сар, Наадмаар зодог шуудагаа өмсөөд огт барилдаж болохгүй болчихлоо. Тэгсэн чинь яг энэ үед нэг гишүүн наад заалт дээрээ нум сум харвахыг бас нэмээрэй гэж хэлээд танхимд байсан хүмүүсийг нир хийтэл нь инээлгэдэг байгаа.
Ингээд л бодохоор монголын амьдрал нь бүхэлдээ хошин болчихсон байна. Ингэхээр хошин шогийн тоглолт үзэх гэж теарт явах ч хэрэг алга. Зурагтаа л үз. Зурагтаар тэртээ тэргүй өдөр бүр монголын шог амьдралыг харуулж байна.
2007-10-26
Русская душа


В разгар рабочего дня принял вызов от совершенно незнакомого сотового телефона. За трубкой был услышан мне знакомый приятный женский голос. Эта была выпускница нашего ВУЗА. Между прочим она не простая девушка. Она же кандидат мед.наук - человек высоко образованный, интеллигентный. Так вот, она меня пригласила на торжественное мероприятие в честь монголо-российской дружбы. Щас и в Уланбаторе, и в Москве идут 47-ой месячник монголо-российской дружбы. Она сообщила что в рамках этой программы организуется слет выпускников российских ВУЗОВ. Я с удовольствием принял её предложенине и на следующий день планировался посетить РЦНК. Моя знакомка даже присылала мне всю программу по факсу. И якобы теперь все официально.
Но тот вечер я сидел копьютером до 3 часа ночи. Короче отработал дома. Я выполнял что что надо было сделать давно на работе. При этом тот вечер я еще общался через YAHOO MESSENGER со своим другом. На следующее утро конечно не мог встать рано утром.
Блин. Хуевый день.... Сука... на хуй.
Намеченный день все мои планы чуть не сорвались, так как я приехал на работу поздно. Из -за этого стало очевидно что я не смогу присутствовать торжественный приём. Я торчал на работе до 18.00. И еще поступил оперативная информация с пометкой молния. Так хуево.
И лишь половина седьмого я приехал в РЦНК. Ну не так уж всё плохо. Дело в том что ребята говорили что я приехал как раз во время. И это меня намного успокоил... Самое главное что я встретил там своего самого любимого преподавателя русского языка. Она приехала в Монголию, именно в Улан--Батор!!!!
Прошло достаточно много времени с тех пор как я покинул Россию. Русская музыка в моей душе стала ближе. И вот вчера я вновь почувствовал русскую душу. После концерта мы с друзями посидели в KHAN BROU поужинали, поболтали, повселилилсь. МЫ ВСПОМИНАЛИ ТЕ СТУДЕНЧЕСКИЕ ГОДЫ КОТОРЫЕ ПРОВЕЛИ В МОСКВЕ.
Крутой вечер....
После всего этого я ловил такси и приехал дома в пол ночь.
Сегодня 25 октября 2007 года приподнес для меня большой сюрприз. Я не забуду.
2007-11-01
ӨНӨӨДӨР НАМРЫН АДАГ САРЫН ШИНИЙН 12
Өнөөдөр бурхан багшийн тэнгэрийн орноос газарт буусан ИХ ДҮЙЦЭН ӨДӨР юм байна. Энэ өдөр хийсэн буян хэд дахин арвижиж, харин энэ өдөр хийсэн нүгэл хилэнц асар их үрждэг гэнэ. Цагаан хоол иднэ ээ Өнөөдөр...
007-12-08
Шинэ жил дөхлөө дөө...
Шинэ жилийн уур амьсгал ороод гоё байна аа. Улаанбаатарт шинэ жилийн чимэглэлээ зүүгээд эхэлчихсэн. Өчигдөр ажилдаа ирсэн чинь манай ажлын газрын үүдэнд нэг сүлд мод засчихсан байна лээ. Яахав дээ, гоё л харагдаж байна лээ. Ажлын үүдэнд бас нэгн сүлд мод засаад тавьчихаж. Тэр нь нэг их өндөр биш ч бас хөөрхөн л юм. Ерөөсөө одоо хэд хоногоос ажлынхаа өрөөнд сүлд мод засна аа...
Жаахан байхад хамгийн дуртай, хүсэн хүлээдэг баярын нэг нь шинэ жил байлаа. Оюутан байхад ч гэсэн... Шинэ жилээр монгол оюутнуудтай нийлээд шинэ оныг хоёр удаа угтдаг байсан сан. Улаанбаатарт он солигдох үед, бас Москвад он солигдохоор нь шампанск задалдаг байж билээ....
2007-12-28
Үүр битгий цайгаасай буюу зүүдний ертөнц

Өнгөрсөн шөнө би чамайг зүүдэндээ харлаа. Бүх юм мартагдах байх гэж би бодож байсан. Мартахын тулд ч үнэхээр их тэвчээр өөрөөсөө гаргасан. Гэтэл чи миний зүүдэнд ороод ирэх юм. Яагаад?
Нэлээн удаан хугацаа өнгөрчихөөд байхад чи хуучин дурсамжыг минь сэргээх гэсэн юм шиг, яагаад зүүдэнд минь ороод ирчихэв ээ? Түүнийг өөрийнхөө бодол, сэтгэл зүрхнээсээ авч хаях гэж би хичээж ирсэн. Үнэхээр ч сүүлийн үед би түүнийг мартаж байсан юм. Бараг мартаж байсан энэ үед чи яагаад зүүдэнд минь ороод ирэв ээ? Яагаад?
Би түүнийг зүүдэлсэн нь үнэн хэрэг дээрээ хэзээ ч мартаж чадахгүй гэсэн үг юм болов уу?
Өглөөний цайгаа ууж суухдаа би үүр шөнийн зүүдээ манаж суув. Тэгээд үүр битгий цайгаасай гэж бас бодсон. Амьдрал гэхдээ зүүд биш. Өдөр ажил дээрээ сууж байгаад түүний ажлын газрынхан шинэ жилээ тэмдэглэх гэж байгааг санамсаргүй олж мэдсэн. Энэ чинь юу болж байна аа? Сураг чимээ нь ч огт сонсохгүй, холбоо барихгүй зөндөө удсан хүнийг шөнө нь зүүдэлж, үдэш нь хаана юу хийж байгааг нь санамсаргүй мэдчихдэг байна шүү. Зүүдний ертөнцөө гэж...
2008-01-01
Он оны шинэ жил...
Сүүлийн найман жилд анх удаа шинэ жилийг гэртээ угтлаа. Өнгөрсөн жил 2006 оны 12 сарын 31 нд Орос Монголын хил дээр Наушки-Сүхбаатар өртөөн дээр байсан юм. Тэгээд өглөө нь 2007 оны 1 сарын 1-нд УБ-д гэртээ ирж байж билээ. Түүний өмнөх жилүүдийг оюутан цагийн найзуудтайгаа общагт бужигнаж, клуб орж шоудаж өнгөрөөсөн юм байна. keke...Харин 2007 оны сүүлчийн өдөр арай л өөр. Баяр ёслолоор ч хамаагүй ажиллах үйлийн үртэй юм хойно оны хамгийн сүүлчийн өдөр ч ялгаагүй ажил руугаа шогшсон. Орой 19 цагт 2007 оны ажлаа дуусгаад гэртээ 19.30 гэж орж ирсэн дээ. Гэрийнхэндээ хоол унд хийхэд нь туслаад....Энэ жил гэртээ шинэ оныг угтаад сайхан байсаан. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал дунд аав ээж ах дүү нартайгаа хамт. Бууз салат идэж зурагт үзсэн шигээ... /Муу хүн идсэн ууснаа гэж..../ Зурагтаар ч үзэж харах юм нэлээн л их байна лээ. Голж шилж нэг сувагаас нөгөө рүү нь солиод л... Мессэж ирэхэд "Мессэж ирчихсэн юм шиг байна даа" гэдэг дуут дохиог тохируулчихсан. Үе үе баярын мэндчилгээтэй мессэж, тэр тоолонд "мессэж ирчихсэн юм шиг байна даа" гэж утас орилоод... Ийм л байдлаар л шинэ жилийг угтлаа даа.
2008-01-08
Хуучин сонин
Шинэ жилийн дараахан гэртээ ёлконы тоглоом хурааж, хайрцаглаж байсан чинь шарласан цаастай дээр үеийн сонин олддог юм байна. Сонирхоод аваад уншлаа. 1994 оны 12 сарын 23-ны баасан гаригт хэвлэгдсэн "Засгийн газрын мэдээ" сонин байна. Захиалгын үнэ 25 төгрөг. Худалдах үнэ 30 төгрөг гээд их том шрифтээр бичсэн байна. Одоогоос 14 жилийн өмнө хэвлэгдсэн сонинг гарчиглаад үзсэн чинь бас сонирхолтой л юм. Тухайн үеийн сонины дизайн макетыг өнөөгийнхтэй харьцуулах юм бол газар тэнгэр шиг ялгаатай. Бас тэгээд реклам сурталчилгаа ганц ч алга. Харин бурхан болсон хүмүүсийн тухай эмгэнэл хоёр хэвлэгдэж. Хамгийн эхний нүүрэнд нь "Хөх тэнгэр" радио станцаар юу нэвтрүүлэх вэ гэсэн асуултаар гарчигласан жижигхэн мэдээ нүдэнд туслаа. Хэрвээ би андуураагүй бол "Хөх тэнгэр" FM -100,9 монголын хамгийн анхны FM /хэт богино долгионы/ радио станц.1994 оны 12 сарын 15-нд анхны эфирээ явуулж эхэлсэн юм байна. Өөр бас хятадад эрэн сурвалжлагдаж байгаад монголд 3 хоногийн зөвшөөрөлтэй ирээд монгол эмэгтэйтэй нэг гэрт орж, монголын гадаад паспорт аваад Орос Монголын хооронд вагоноор ганзагын наймаа хийдэг байсан этгээдийг илрүүлсэн тухай гэмт хэргийн мэдээ гарч байж. Тухайн үед байдал ийм байсан юм бол одоо ч монгол дахь хужаа нар тоогоо алдаа биз гэж бодогдлоо. Хөрөг гээд буланд нь Жанни Версачегийн намтарыг бичсэн байх юм. Версаче Миланд төрсөн ээжийгээ дагаж багаасаа л юм оёдог байсан гэнэ. Одоо Жанни Версачегийн зохион бүтээсэн хувцасаар дэлхийн алдартай хүмүүс гангардаг гээд Тина Тернер, Синди Кроуфорд, Жулия Робертс гээд нэлээн олон хүний нэр дурайж байна. Энэ нийтлэлд Версаче одоо эхнэргүй, гэвч маш тансаг орд харшинд амьдардаг гэж бичжээ. Уг нь тэр манай ангийн хүмүүсийн л нэг байсан санагдах юм. Шуудхан л бичихгүй яасан юм бол гэдэг бодол толгойд орж ирлээ ш дээ. 1994 онд Монгол орон бас л хаагдмал бүрэгдүү байж дээ л гэж MNED дүгнээд амжсан.
Дээр үед хэвлэгдэж гарсан сонин уншсан чинь сонирхолтой л юм байна. Тэгээд одоо ингээд блогтоо бичээд байгаа юмнуудыг эргээд олон жилийн дараа унших юм бол адилхан л сонирхолтой, сайн муу, сайхан туухай дурсамж сэргээх байхдаа гэж бодлоо. Дээр үеийн юмаа гэж...
2008-01-19
Эмэгтэйчүүдийг магтан дуулъя
Өдрийн сонин дээр хэвлэгдсэн Цэнддоо гуайн фельетон... Хошин нийтлэл болохоор тэрүүхэн үедээ жуумалзаад л өнгөрсөн. Гэхдээ манай УИХ-ын эрэгтэй гишүүд сонгуульд өрсөлдөх хүмүүсийн 30 хувь нь заавал эмэгтэй байна гэдэг заалтыг хуулиас аваад хаячихсанд парламентын хүүхнүүд гомдолтой хэвээрээ л байгаа. Монголын боловсролтой, ухаалаг эмэгтэйчүүд тэр хуулийн заалт байсан ч байгаагүй ч ирэх зун болох сонгуулиар ялалт байгуулаад л Их хурлын танхимд инээмсэглээд сууж байх вий. Харж л байгаарай. Ирэх сонгуульд аль ч нам олонхи болсоноос үл хамаарч, шинээр бүрдэх Засгийн Газарт наад зах нь хоёр эмэгтэй "сайдын сэнтийд" залрах байх гэж би хувьдаа горьдож байна. Бүсгүй хүнгүйгээр нар хүртэл нэг л гунигтай...
008-01-28
Үндэсний урлагаар амьсгалсан үдэш
Өнгөрсөн бямба гаригт Монголын хүүхдийн ордонд "Сарын чулуу" чуулгын дэглэсэн бүжгэн жүжиг үзэв ээ. Өмнө нь монголын ардын урлагийн иймэрхүү томхон хэмжээний тоглолт үзэж байгаагүй. Үзэгчдийн ихэнхи нь гадаадынхан байна лээ. Харин хамт яваа хүмүүс нь хэлмэрч нар нь бололтой. Монголчууд өөрсдөө ардын урлагаа нэг их тоодоггүй юм шиг санагддаг юм. Тэгсэн чинь монголын үндэсний урлаг соёлыг гадаадынхан өөд нь татаад өөрийн болгочих гээд байгааг анзаарсан уу? 2008 оны 8 сарын 8 нд Бээжинд нээлтээ хийх зуны олимпын наадмын нээлт 2008 морин хуурчын тоглолтоор эхлэх сурагтай байсан. Хэрвээ тийм бол морин хуурыг хятадууд биднийх гээд өмчлөх гээд байгаагийн анхны дохио... Ер нь бид нар монголын гэсэн тодотголтой бүхнээ хамгаалж хөгжүүлж, дэлхийн дансанд энэ чинь монголынх гэж бүртгүүлэх хэрэгтэй юм байна даа гэсэн бодол төрж суулаа. Тэгээд бас энэ Улаанбаатарын хэдэн гудамжны нэр бүүр эрлийз болж дууслаа. Эрхүүгийн, Токиогийн, Сөүлийн, Намянжугийн гудамж ч гэх шиг. Саяхан бас хэл хугалчмаар сонин нэртэй Солонгос хүний нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан гэж дуулдсан. Газар ус, гудамжны нэрийг гадаад нэрээр нэрлэх нь хамгийн буруу юм шиг санагдаад байгаа юм.За за бүүр хадуурч байх шиг байна. Ингээд энэ тэмдэглэлээ дуусгая даа.
2008-01-25
БНМАУ-ын төлөө зүтгэе.

Өнөөдөр ажлаа тараад "Тэнгис" рүү алхав. "БНМАУ-ын төлөө зүтгэе" гэж киног өнгөрсөн долоо хоногт үзэх гэж төлөвлөж байсан ч амжаагүй юм. Харин энэ өнөөдөр зорьж байж үзлээ. Одоогоос бараг жилийн өмнө Драмын театрынхан зохиолч Энхболдбаатарын зохиолыг жүжиг болгон тайзан дээр амилуулж байсан юм. Тухайн үед жүжгийн урилга найруулагчаас нь гардан авч байсан ч сүүлдээ аав ээждээ урилгаа өгөөд жүжиг үзүүлчихсэн юм. Жүжигийг нь үзэхээс өөрөө сайн дураараа татгалзаж байсан. Харин киног нь заавал үзнэ гэж төлөвлөж байж, зориуд цаг зав гаргаж үзлээ. Зохиол нь таалагдсан. Монголын түүхийн хамгийн ээдрээтэй эмгэнэлтэй зурвас үеийн тухай бодит баримтыг гуйвуулахгүйгээр уран сайхны аргаар бичнэ гэдэг бол асар хүнд гэж би боддог юм. Киноны зураг авалт ч мэргэжлийн түвшинд. "Зураг-алаач" биш, харин жинхэнэ мэргэжлийн түвшний зураглаач, "яаруулагч" биш, харин сайн найруулагч энэ кинонд ажилласан юм шиг санагдсан. Аливаа асуудалд хэтэрхий туйлширах нь сүүлдээ утга учраа алддаг гэсэн санааг уран бүтээлчид киногоороо дамжуулан хэлж байна лээ. 1924-1937 оны үеийн Улаанбаатарын дүр төрхийг бага ч гэсэн сэргээж... Бас тухайн үеийн эдлэл хэрэглэл, хувцасны загвар, Улаанбаатарт тоотой хэдхэн байсан "цох" шиг хар чийчааныг хүртэл кинондоо ашиглаж. Дорвитой бүтээл хийх гэж хөлс хүч, хөдөлмөр сэтгэлээ гаргасан нь илэрхий байна лээ. 1937 оны Улаанбаатарт очоод ирэх шиг л болсон.
Харин маргааш ажлаа тараад Сарны чулуу дуу бүжгийн чуулгын "Онгодын дуун" гэдэг бүжгэн жүжиг үзнэ. Урилагийг нь өнөөдөр олоод авсан. Би үндэсний бүжгэн жүжиг огт үзэж байгаагүй. Ямархуу сэтгэгдэл төрснөө бичнэ ээ.





No comments:
Post a Comment