Амьдралын тойрог

2008-02-18

Цоорхой труба, жирэмсэн үхэр...

Өглөө унтаж байсан чинь хаалга аймаар чанга цохих дуугаар сэрлээ. Хонх байсаар байхад зарим хүмүүс бүргэд хаалга балбаад байдагийн сонин шүү. Би ийм хүмүүсийг гайхдаг. Би гэж хүн хагас нүдээ нээгээстэй хувцасаа өмсөөд үүд рүү очоод хэн бэ гэлээ. Тэгсэн чинь харин өөдөөс "Уулнаас ирсэн уранхай дээлтэй чоно..." гэдэг байгаа гээд л хадуурвал уу? /Одоо марзагнахгүй ээ/ Тэгээд хэн бэ гэсэн чинь доод айлын чинь хүн байна. Слесарь дагуулж иржээ гэж байна. Гайхаад ямар ч байсан хаалгаа тайлсан чинь доод айлын эмээ, слесарь л бололтой жоохон /уг нь бол жаахан гэж бичих ёстой байх шүү найзуудаа/ бандитай хамт зогсож байна. За хүү минь танайх ус алдаад манайхыг живүүлэх нь гэх ухааны юм ярьдаг байгаа. Манайх ус алдаагүй ш дээ гэсэн чинь гал тогооны өрөөний дээрээс ус гоожсон доо гээд болдоггүй. Аргаа бараад би гал тогооны өрөөндөө тэр урилагагүй хоёр зочныг оруулж харууллаа. Ил ямар ч ус гоожоогүй байгаа юм чинь яадаг юм. MNED ах лаг пээдгэр зогсож байгаа юм бишүү. Тэгсэн чинь нөгөө слесарь шар жаал далд шугам нь л гэмтсэн юм байх даа гэсэн шүү юм хэлээд гараад явсан. Одооны энэ шинэ барилгуудын сантехникийн шугам гэж нялх хүүхдийн зулайнаас нимгэн байдаг юм байх даа. Амралтын өдөр ингэж сонин байдлаар эхэлдэг байгаа. Тэднийг гараад явсны дараа гэрээ цэмцийлгээд л, интернэт руу шагайж захиагаа шалгаад, энд тэндэхийн сонин сайхан юу байна гэж хэсэг суугаад. Косовогийн хязгаар Сербийн бүрэлдэхүүнээс гарч тусгаар улс болж уу үгүй гэдгийг хүртэл хэрэгт дурлаж уншаад байгаа юм аа. Улс төр, эдийн засаг, геополитика гээд лаг том том юм MNED ах бас сонирхоно оо. Хөдөөгүүр ганц хоёр хоног явсан гэрийнхэн үдээс хойш ирсэн юм байна. Манай нэг бичкэн дүү хөдөөний айлд очоод "Танайх хэдэн жирэмсэн үхэртэй юм бэ?" гэж асуусан гээд л аав ээж хоёр ярьж, фото зураг, видео бичлэгээ PC -руу хуулж үзүүлээд бөөн л инээд наргиа болох шив дээ. Үнээ малнаас хол, хотод өсөж байгаа байрны цагаан гартай жаалууд ийм л болсон байна шүү дээ.... Нэг бодлын арай дэндүү ч юм шиг. Нөгөө талаар бас арга ч үгүй юм даа.
Орой нь хуучин блогоороо шагайж эргэж тойрлоо. Хуучин бичиж байсан post-oo дахиж нэг унших хэсэг суув. Зарим нэг post ийг нь энэ шинэ блогтоо оруулдаг ч юм билүү гэж бодлоо... Хуучин юмаа эргэн дурсана аа гэж....

2 comments:

patatepatata said...

Seleeser ah bish, seleeser shar jaal,,, yum uu?????

Hugshirch baina daa chi mini, keke...


Bi bol " ahaa ahaa" geed l urd hoino ni orood guine dee... Lol

MNED said...

keke. neeree odoo gaduur yavahaar ahaa ahaa ta geed baidag bolson baina lee. Odoo ovor suuj baigaa yum baih daa gej... P;
Gehdee bi ooriigoo yeiinhen dotoroo ovor bagatai l gej boddog yum daa gesen lol...