Амьдралын тойрог

2008-02-12

Телефонный терроризм

Өө, нээрээ битүүний орой над руу танихгүй хүнээс, 95.....4 гэсэн танихгүй дугаараас "сайхан битүүлж байна уу" гэсэн утгатай мессеж ирдэг юм байна. Хэсэг хугацааны дараа нөгөөх чинь хайрын үгтэй баахан шүлэгээр намайг булдаг байгаа. хаха.Надад явуулсан шүлэгнээс блогтоо оруулая гэж бодлоо.

Уруулыг чинь үнэсэх салхи байхыг хүснэ.
Ухаангүй дурлалын чинь эзэн байхыг хүснэ.
Гарыг чинь атгах хань чинь байхыг хүснэ.
Ганцхан чиний хайр байхыг хүснэ
-----------------------------------------------------------
Нүдний чинь өмнө тэр залууг тэврэхийг чинь хараад
Нүгэлт энэ хорвоод сохор төрөөгүйдээ харамссан
Дэрээ тэврэн уйлж суухдаа аймшигт ганцаардлыг мэдэрсэн ч
Дэндүү хайрандаа болоод чамд гомдож чадахгүй
-------------------------------------------------------------
Хайртай гэж ганцхан чамдаа хэлье
Харамсах байсан ч гунихгүй ээ
Хайрлахын жаргалыг ганцхан чамтайгаа эдлэх сэн.
Харуусах байсан ч хувь тавиландаа гунихгүй ээ.
---------------------------------------------------------------
Нутаг нутгийн цэцэгнээс чамайг хайгаад олсонгүй
Нуур нуурын загаснаас чамайг хайгаад олсонгүй
Хөх тэнгэрт дүүлэх шувуудаас чамайг хайгаад олсонгүй
Алаг нүдэн чи минь хаана нуугдаа вэ?
---------------------------------------------------------------
Зүүдэнд чинь очлоо
Тосоод аваарай
Зүрхэнд чинь шингэлээ
Хүлээ аваарай
Харцанд чинь өртөе
Тогтоож хараарай
Хайранд чинь автлаа
Мөнхөд хайрлаарай
------------------------------------------------------------
За нэг иймэрхүү л шүлгүүд мессэжээр над руу ирсэн дээ. 95.....4- дугаартай энэ хүн жаахан түвэгтэй. Өөрөө залгачихаад авахаар өөрөө тасална. Заримдаа зүгээр л дохино. Над руу дохих, мессеж илгээхдээ цаг нар тоохгүй. Шөнө 1 цагт гэртээ яг сайхан амарч байхад ч хамаагүй дохино. Өглөө 7 цагийн үед бас л дохиж залгаад намайг сэрээнэ. Ийм фэнтэй байх хэцүү юм аа. Хамгийн гол нь хэн гэдэг нь мэдэгдэхгүй. Утасны дугаараа ч сольдог юм билүү гэж бодоод байгаа. Дугаараа сольчихоор ажил төрлийн холбоотой хүмүүст дахиж дугаараа өгөх нэрийн хуудасаа дахиж хэвлүүлэх гээд л жаахан түвэгтэй санагдаад байна.

No comments: