Бар яагаад гурван жилд ганц удаа бамбар төрүүлдэг вэ? гэдэг үлгэрийг бүүр 1-р ангийн хөөрхөн бацаан байхдаа арай ядан үсэглэж уншиж байсан юм даг. Эрт урьд цагт бурхан орчлон хорвоогийн араатан амьтадыг дуудаж хэдэн жилд хэдэн үр төл гаргаж байхыг нь нь хэлж өгч байжээ. Бурхан багш баранд жилд гурван бамбар төрүүлж болно гэж зөвшөөрч. Үүнийг мэдсэн бусад амьтад энэ махчин араатаны тоо толгой үржиж, бид ч түүний идэш болоод бид дуусах нь гээд бяцхан заль хэрэглээд мартамхай барыг мэхэлж. Бар угаасаа мартамхай гэдгээ мэддэг болохоор жилд гурав гээд л амандаа үглээд байж. Замд нь таарсан амьтан элдэв бараас элдэв дээдийн юм асууж шалгааж, будлиулаад... Бар сүүлдээ нөгөөдүүлээсээ би юу гэж амандаа үглэж байлаа гэж асууж. Цаадуул нь гуравт нэг гээд л байсан хэмээн залж орхив. Хөөрхий ой муутай бар өө нээрээ тийм гээд бусдын хэлснийг амандаа давтаж. Ингээд л гурван жил болж байж нэг удаа бамбар төрүүлдэг болсон гэнэ лээ. За энэ үлгэр ч яахав. Бодоод байсан чинь амьтад сексийг их дэг журамтай хийх юм аа. Харин хүн л гэж дур тачаалдаа шатсан амьтан. Хэзээ л бол хэзээ. Хэд л бол хэд дарааллаж сексдээд хүссэн тоогоороо хүүхэд гаргаад...
Өчигдөр ажил дээрээ сууж байсан чинь манай өрөөний хэд маргааш чинь 2 сарын 29 юм байна гэдгийг санацгаав. 2 -р сар нь илүү нэг хоногтой оныг "өндөр жил" гэдэг байх шүү. Ингэхэд 2 сарын 29-нд төрсөн хүмүүс нэг бодолын азгүй юм аа. Дөрвөн жил болж байж нэг юм төрсөн өдөр нь. Жишээ нь 20 настай хүнд ердөө 5 дахь удаагаа л төрсөн өдөр нь жинхэнээсээ тохиох нь байна. Гэхдээ хуанлийн "илүү өдөр" мэндэлсэн хүмүүс 28-нд урьдчилаад төрсөн өдрийн бялуугаа зүсдэг гэж сонссон юм байна Харин 2 сар 29 хоногтой өдөр нь бол ёстой нэг бут авдаг биз. Дөрвөн жил хүлээж байж л жинхэнэ төрсөн өдөр нь тохиох нь дээ. Сонин юм шүү бас...
No comments:
Post a Comment