Амьдралын тойрог

2008-05-09

5 сарын 9 Ялалтын баяр


Зарим нэг хүмүүс Ялалтын баярын утга учрыг төдийлөн сайн мэддэггүй бололтой. Орост ялалтын баярыг тэмдэглэх нь монголд түй ч гэх хамаагүй мэтээр бичсэн байх юм. Дэлхийн 2-р дайнд 62 улс оролцжээ. Дэлхийн хүн амын 80 хувь нь энэ дайнд ямар нэг хэмжээгээр оролцсон байна. Дэлхийн нэгдүгээр дайны дараа Версалийн гэрээ байгуулагдсан. Энэ гэрээнд Германы нөлөөг нэлээн хязгаарласан байв. За та нар ингэж л бай. Нэг л өдөр хэн болохоо харуулна гэсэн шүү юм бодоод Германчууд гомдол тээсээр үлджээ. 1933 онд Гитлерийн тэргүүлсэн үндэсний социал ажилчны нам засгийн эрхийг аваад Версалийн гэрээ зөрчиж, Үндэстэнүүдийн Лиг байгуулагаас гарч, Итали, Япон улстай холбоотон болов. Германууд европт нөлөөгөө нэмэгдүүлэх гэж байсан бол Азийг япончууд атгачих гэж оролдож байв. 1939 оны 9 сарын 1-нд Германы арми Польш руу довтолж дэлхийн 2-р дайн эхэлсэн. Европыг германчууд цусаар будаж байхад Азид Япончууд тэднээс дутахааргүй яргалал хийжээ. Дэлхийн 2-р дайн үед маш олон тулаан болсоны нэг хэсэг нь 1939 оны зун болсон Халх голын дайн, 1945 оны хойд хятадыг чөлөөлөх дайн мөн. Хэрвээ дэлхийн 2-р дайнд Орос, АНУ тэргүүтэй холбоотонууд ялалт байгуулаагүй бол дэлхийн түүх хаашаа эргэх байсан бол? Дэлхийн 2-р дайны нэг хэсэг болсон Орос -Германы дайныг оросууд "Аугаа эх орны дайн" гэж нэрлэж заншжээ. 1945 оны 5 сарын 8-нд Германы тал дайнд үг дуугүй бууж өгсөнөө зарлсан байна. Европын орнуудад зарим орнуудад тухайлбал Франц, Англид ялалтын баярыг 5 сарын 8-нд тэмдэглэдэг байна. харин цагийн зүрүүнээс болоод Орост ялалтын баярыг 5 сарын 9-нд тэмдэглэх болжээ. Германчууд дайнд ялагдсан тухай баримтад гарын үсэг зурж байхад Москвад өдөр солигдчихсон 5 сарын 9 болчихсон байжээ. Тэртээ 63 жилийн өмнө болсон үйл явдал нь энэ. Баримт гэдэг бол болж өнгөрсөн үйл явдал. Харин баримтад ямар ч тайлбар хийж болно. Хэрвээ энэ дайнд Орос АНУ тэргүүтэй холбоотон орнууд ялагдсан бол дэлхийн түүх хаашаа эргэх байсан бол? Дэлхийн 2-р дайны дараа европын орнууд капиталист, социалист гэсэн хоёр лагерьт хуваагджээ. Дайнд холбоотон болсон АНУ капиталист орнуудыг тэргүүлсэн бол ЗХУ социалист чиг баримжаатай орнуудыг манлайлж үзэл сурталын гол төв нь болжээ. Дэлхийн 2-р дайн дараа энэ хоёр лагерийг харилцаа эрс муудаж "хүйтэн дайн" залгасан юм. Дэлхийн 2-р дайн дараа Европын орнуудын дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөө нь эрс буурч харин АНУ, ЗХУ дэлхийн улс төрд гол үүрэгтэй болж чаджээ. Баябага ахын хэлснээр дэлхийн 2-р дайны үед монгол туургатануудаас нэлээн зовсон нь халимагууд. Үүн дээр санал нийлж байгаа юм. Дэлхийн 2-р дайнд Халимагууд фашист германы талд орж Зөвлөлтийн эсрэг байлджээ. Учир нь өөрсдөө Зөвлөлт Оросын харъяа байсан тул Халимагийг тусгаар улс болоход Германчууд туслана гэж гэнэн бодолдоо хөтлөгдсөн байгаа юм. Үүнийх нь хариуд Сталин халимагуудтай нэлээн ширүүхэн харьцсан гэдэг.

2 comments:

Anonymous said...

Tiim shu. Soc. ueiin Mongold tus daind zovhon Orosuudiin oruulsan huvi nemriig ontsolj zaadag, holbootnuudiin tuhai barag dursdag ch ugui baisan ni buruu ch Delhiin 2r daind Holbootnuudaas iluutei Orosuudiin hiisen Eh ornii dain huchtei ergelt uzuulj chadsan sanagddag. Hamgiin ih hunee aldsan ni Orosuud biz dee. Dain ehlehed medeej uls toriin huvid udirdagch nariin dund hiisen geree heleltseer, Poland ruu orohod ni Orosuud nuden balai chihen dulii ongorooson ch gediim uu neentegtei yums baidag. Tuuhiin hicheel deer tiinhuu tarhia ugaalgasan tul anh Amerikt ireed ednii taliin tuuhiig sonsood puuh ed nar bas oroltsson yum uu uhaanii yum bodoj bailaasht haha. Gevch Orosiin gavya ihee gej boddog.

RIVER said...

yalaltiin bayariin talaar chi bid zaval dursah estoi gej bi boddog um. manaihan chine er ni l russian baihgui baisan bol chi mani neeree neg gazriin uudend l boholzood zagsaoj baigaa baih shuu. esvel neeh aimar ali undesten ch medegdehgui mixer baagii aimar um aa gej Aguu yalaltiin uurd magtan duulya aa.