Амьдралын тойрог

2008-05-20

З-ээс Э хүртэл

Сонгууль ч дөхлөө. Энтеровирусын халдвартай уралдаад Монголчуудад улс төржих вирус үтэр түргэн халдаж байна. Би ч ялгаагүй. Улстөржих вирусээр халдварлаад амжсан.
Сонгуульд 25-ын Алтай агаа бие дааж нэр дэвших нь тодорхой. Монголын №1 жуулчин Алтай агааг "ХУ нам, Ардчилсан нам, Иргэний хөдөлгөөнийхөн гээд л тал талаас нь татаж чангаасан гэсэн. Мань хүн харин хэн нэгэний нөмөр нөөлөгт нь орсонгүй. Бие дааж нэр дэвшиж байгаа. Улс төр бохир тоглоом гэж аргагүй л үнэн юм даа. З.Алтай гуайн бие даан нэр дэвшиж байгаа тойрогт МАХН Э.Алтай, Ардчилсан нам О.Алтай гэдэг хүмүүсийг халхын хавтгайгаас олж өрсөлдүүлэх болжээ. Крилл үсгээр "З", "Э" үсгийн бичилт нь ялгаа багатай. Ямар ч үнээр бие даан нэр дэвшигчийг гаргаж болохгүй гэж МАХН, Ардчилсан намын аль алин нь төлөвлөгөө гаргаж хүчээ хаяжээ. З үсгийг л Э-ээр гэж эндүүрч л болохгүй шүү.

4 comments:

Eric said...

yooo....ene altai boliosoi. he's not gonna make it.

The Face said...

hi ahaa^^ bi blogoo bichij bgaa shuu^^ idevhguigees avaarai:) have a good day~

MNED said...

altai harin ch shudraga hun sh dee

MNED said...

to FACE> chinii blogt orj bga