Амьдралын тойрог

2008-05-18

(-; ...

Өнөөдөр ёстой сайхан амарлаа. Нойроо ханатал унтлаа. Сүүлийн хэд хоног ажил гэж гүйсээр байгаад дандаа л дутуу нойртой, хар үүрээр сэрж байлаа. Өглөөний цай уунгаа нэт ухаж байгаад Галсансүхийн "Залуу яруу найрагчид" гэдэг шүлгийг олж уншлаа. Өөрөө өөрийгөө хүндэл, хайртай бүхнээ үнэнчээр хайрла" гэдэг мөрүүд үнэхээр тасархай.

Залуу яруу найрагч-д

Хамгийн гол нь өөрөө өөрийгөө хүндэл
Хайртай бүх юмаа үнэнчээр хайрла
Шүлгэнд чинь гашилсан сүүний амт
Шүүдэр залгилах царцааны тамшаалт
Жаахан үүлний тасархай, нэг, хоёр, навчны сэрчигнээ
Жаахан хүүхэд унадаг дугайгаар элсэн дээр давхисан мөр
Үхэл судлаач, амьдралын эрдэмтэн, худлыг мөрдөгч
Үг, бас нэг чухал юм хэн ч үглээгүй үг байхад
Өдөр, шөнөгүй өөрийгөө боловсруулж, өлсөж, цадаж
Өрсөлдөгч чинь бүх яруу найрагчид гэдгийг мартаж, санаж
Үүдээр чинь холхих бүх хүмүүс үхсэн шүлэгчид л дуртайг марталгүй
Үхтлээ амьд явах хэрэгтэйг хамгийн сүүлд нь хэлье

Өнгөрсөн долоо хоногт надтай хамт ажиллаж байсан нэг бүсгүй гэрт ирээд явахдаа нарны шилээ мартаад явчихсан. Санаатай ч юм уу? Санамсаргүй ч юм уу бүү мэд. Тэр охин уг нь их хөөрхөн ааштай. Манай ажлын хэдэн залуучууд наад хүүхэн чинь чамд зүгээргүй юмаа гэдэг байж билээ. Сая гэрт компний өмнө сууж байхдаа нүдний шилийг нь анзаарч, утасдаад уулзахаар боллоо.

3 comments:

zurh said...

goy shuleg bnaaa.

MNED said...

harin tiim. ih hoorhon shuleg baigaa biz

RIVER said...

Saikhan shuleg bn shu. dund ni bas neg emegtei hehe. sanaatai, buh l um sanaatai.. good luck