Өглөө ажилдаа очсон чинь хоёр гурван хүн "Хүүхдийн баяр" сайхан болсон уу гэж мэндчилдэг юм байна. Эхлээд цочив. Юу билээ гэж хальт бодов. Хэ хэ...
Тэгснээ дажгүй гэж хариуллаа. Угаасаа амны билэгээс ашдын билэг гэж... 6 сарын 1-нд хүүхдийн баяраар Сүхээ агаагийн талбай дээр хүүхдүүдийн дунд уралдаан тэмцээн зохиогоод, дуу хуур хангинаад, телевизээр шууд нэвтрүүлэг хийдэг сэн. Харин энэ жил муухай өвчинөөс бол ингэсэнгүй. Хүүхдүүд гэр бүлийн хүрээнд л өнгөрүүлсэн биз. Энэ жилийн хүүхдийн баяраар ХУ намаас сонгуульд нэр дэвшигчид л хөл нь газар хүрэхгүй шахам хүүхэд шиг баярласан байх. Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж аваад, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж байгааг зурагтаар гаргаж байна. Монголд хүүхдийн төлөө дорвитой ажил хийдэг газар ч байхгүй юм байна. Хүүхдийн паркийн хэдэн тоглоомууд нь тэтгэвэртээ гараад хүн тоглож наадуулах биш, алах хэмжээнд хүрчихсэн. Үндэсний соёл амралтын хүрээлэн 35 га газартай. Япончууд нь хүүхдийн паркийг чинь тохижуулаад өгье гэж амлаж. Гэтэл манай муусайн хурган дарга нар хүүхдийн паркын газрыг нь хумсалж хувийн компанид зарсан. Одоо 32 га газар хүүхдийн паркын мэдэлд байгаа. Газраас нь хумсалаад зарчихсан хэн нэгэн түшмэлд дургүйцсэн Японы тал тоглоомыг нь шинэчилж, тохижилт хийж өгөх ажлаа хойшлуулчихсан. Тэд анх гэрээнд заасан 35 га газарт л тохижилт хийнэ гэж албан ёсоор монголын талд мэдэгджээ. Монгол улс ДИСНЕЙЛЭНД -ийн дайтай амралт чөлөөт цагийн хүрээлэнтэй болох үлгэр ингээд амар сайхан даа жаргаж байгаа янзтай. Угаасаа хүүхдийн паркад шинэ тоглоом угсаруулж, тохижилт хийлгэж хэвийн үйл ажиллагааг нь явуулахгүй байх сонирхол хэн нэгэн албан тушаалтанд байгаа ч юм билүү? Хотын төвийн байрлалтай энэ газар зочид буудал, баар, саунаа бариад авах хүсэлтэй хүмүүс байгааг ч үгүйсгэх аргагүй. Саарал хашаагаар хүрээлүүлсэн хүүхдийн паркад хэзээ шинэчлэл хийгдэж, дахин үүд хаалгаа нээх бол?
1 comment:
bi boddog um teriig yag odoogoor khench yanzlahgui, tegeed oron suuts l bairih baih daa gej ene gehdee minii bodol oo. yadahad khaa saigui songuuliin geruud
Post a Comment