Амьдралын тойрог

2008-06-09

Шинэ сонголт хийх ЦАГ ИРЛЭЭ.

Монгол улс социалист нийгмээс татгалзаад ардчилсан улс болоод 18 жил боллоо. Нийгмийн тогтолцоо солигдсон он жилүүдэд мэндэлж байсан хүүхдүүд энэ жил 18 нас хүрч байна.
18 жилийн дотор Монголд юу өөрчлөгдөв?

-Монголчууд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, бичиг үсэг тайлагдсан бол хэвлэн нийтлэх эрхтэй болсон. Социалист нийгэмд ийм эрх эдлэж байсангүй.

-Гүйлгээ ухаантай бол хувийн бизнес эрхэлж, хувийн өмчтэй болох боломжтой боллоо. Социалист нийгэмд бол бүгдээрээ улсын байгуулагад ажиллаж төсвийн хэдэн төгрөгийг аваад хоёр идэхгүй, хоосон хонохгүй аж төрдөг байлаа.

-Ардчилал ялсанаар иргэд гадаад паспорт гардаж зардалын мөнгө нь байгаад, элчингээс виз даруулж чадах юм бол хилийн дээс чөлөөтэй алхдаг боллоо. Хуучин нийгмийн үед бол гадаад явахын тулд бараг л ХУ намын хурлаар хэлэлцэгдэж байгаад явдаг байлаа. Монголчуудын ихэвчилэн очдог байсан орнууд ЗХУ тэргүүтэй социалист орнууд. Харин одоо бол виз, мөнгөтэй л бол хаашаа л бол хаашаа чөлөөтэй явж байна ш дээ. Монгол хүний хөл хүрээгүй газар ч гэж бараг байхгүй болоо биз.

-90-ээд оноос өмнө социалист коммунист орнуудын соёлын нөлөөнд байсан бол одоо барууны орнуудын соёлын түрлэгт автаж байна. Буддагаас эхлээд Христ хүртэл хүссэн таалагдсан шашинаа шүтэж биширч, илтгэл үнэмшилтэй байж чадаж байна. Ардчилалын буянаар эерэг өөрчлөлтүүд гарсан. Гэхдээ бас сөрөг үзэгдэл ч нүдний өмнө илт.

Социализмийн үед тэнэмэл хүүхэд, траншейнийхан, Өвгөнтийн хөндийнхөн байсангүй. 90 оноос хойш Монголын эдийн засаг анх удаа инфляцитай тулгарч, дэлгүүрийн лангуун дээр давс, угаалгийн нунтагаас өөр тавих юмгүй байсан үетэй ч тулгарсан. 20-р тогтоол гарч мөнгөний ханш навс унаж, ТӨГРӨГ гээч юм ямар ч хүч, үнэгүй жирийн нэгэн цаас болж хувирахыг ч бас мэдэрцгээсэн. Талх тариаг, гурил будаагаа картын бараагаар авч байсан цаг ард хоцорч. Энэ бүхэн ард хоцорсон болохоор бүх юм зүгээр ч юм шиг. Гэхдээ албан тасалгааны цонхоор амьдар баргар саарал байна. Гудамжинд яваа хүмүүс нэг л баргар.

Сонгууль болох үеэр улс төрийн намынхан сайн сайханыг амлаад л... Шинээр гэр бүл болох юм бол 500 мянга, хүүхэд бүрт улиралд 25 мянга, сард 3000 төгрөг цацаад л... Сонгуулиар амалсан мөнгөө олохын тулд уул уурхай эрхлэгчидээс ГЭНЭТИЙН АШИГИЙН ТАТВАР гээчийг "бодож олж" аваад л... Гадаадын хөрөнгө оруулагчдийг зайгаа барихад хүргэв.

-
Социалист нийгмийн үед Монгол улс улаан буудай, хүнсний дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад илүү гарсаныг нь гадаадад зараад чамлахааргүй хэмжээний мөнгө төсөвтөө нэмэрлэдэг байлаа. 90 оноос хойш Монголд хүнсий хомсдол үүсч бид чинь идэх хоол, өмсөх хувцасаа хятадуудад даатгасан гэж хэлж болно. Газар тариалангийн салбар уналтад орж хуучин нийгмийн үед байгуулсан үйлдвэрүүд нь бүгд дампуураад үүд хаалгаа хаасан. Ажилчид нь бүгд ганзагын наймаачид болсон. Монголын засгийн газар харин одоо л идэх хоолоо бид өөрсдөө бэлтгэдэг байя гэж ухаарч Атарын 3-р аяныг зарлаж байна. Уг нь бол аль хэдийнэ эхлэх ёстой байсан юм.
-90-ээд оноос хойш Монголчууд бүгд дээд боловсролын дипломтой болсон. Өнөөдөр Монголд 200 гаруй их дээд сургууль байна. Улс орны гол тулгуур чадварлаг мэргэжилтэнүүд. Гэтэл энэ олон хувийн сургуульд болсон болоогүй хичээл заасан болоод залуусыг оюуны хоосролд оруулаад байхын. Их дээд сургуулийн тоог хүн амынхаа тоотой харьцуулах юм бол Монгол улс дэлхийд дээгүүр байр эзлэнэ. Орон тооны ч багшгүй шахуу хувийн их дээд сургуульд сурсан нэр зүүж амьдралынхаа хайран дөрөв таван жилийн алдаад эрээн мяраан гоё хавтастай диплом тэврээд ажил хийх чадваргүй гудамж метрлээд явж байгаа залуус дүүрэн байна. Ийм чанаргүй олон сургууль байсанаас час хийсэн чанартай боловсрол олгодог, дэлхийн стандартад нийцэх цөөхөн хэдэн их дээд сургууль Монголд байхад л хангалттай. Гадаадын орнууд руу аль болох олон залуусыг боловсрол эзэмшүүлээд эх орондоо эргэж ирэхэд нь өндөр цалин авах нөхцөлийг нь бүрдүүлэе л дээ.

-Манай улсад хүнийхээ тооноос их хувийн эмнэлэг байна. Нэг хүнд ноогдох эмнэлэгийн тоогоор манай улс Геннесийн номонд орж мэднэ. Хувийн эмнэлэгүүд нь эмчилгээ илүү яавал ахиухан мөнгө салгаад авах уу гэдэгт анхаарна. Улсын эмнэлэгч ялагаагүй дээ. Түрийвчний зузаан нимгэнээр багцаалж байгаад л эмчилгээ хийж байна. Хүмүүс өвчин зовлон тусахаараа монгол эмч нартаа итгэхээ болиод, хятад солонгос руу эмчилгээ хийлгэхээ явж байна. Эмчилгээний зардалд зориулагдан гадаад руу урсаж байгаа тэр их мөнгөний урсгалыг зогсооё. Ингэхийн тулд сайн мэдлэг боловсролтой эмч нартай болохын тулд гадаадад анагаахын чиглэлээр оюутныг олноор сургая л даа. Тэднийг эргээд ирэхэд нь хамгийн орчин үеийн оношилгоо эмчилгээний багаж төхөөрөмжөөр тоноглосон төвлөрсөн том эмнэлэг байгуулая. Улсын зарим эмнэлэгт япон солонгост үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж суурилуулсан ч зөв ажилуулаад, шинжилгээний дүнг нь зөв тайлж уншаад оношлох чадвартай эмч алга. Шинээр суурилуулсан орчин үеийн төхөөрөмжний дисплей дээр нь англи үг гараад ирэхээр л энэ юу болов гээд нүдээ амаа бүлтэлзүүлээд зогсож байгаатай би таарсан.

Монголд байгаа хамгийн балиар юм нь намын харъяалал. Аль нэг намын гишүүний батлах өвөртөлсөнөөсөө болж идэх хоол, өмсөх хувцас, ажил төрөл албан тушаалтай байх эсэх нь хамаарч байна. Аль нэг нам нь улс оронд хэрэгтэй томоохон төсөл санаачлахаар нь муулсаар байгаад бүтэлгүй болгож орхидог. Анх "Мянганы зам" төслийг хэрэгжүүлж эхлэх үед сөрөг хүчнийхэн нь "Наадах чинь шал дэмий бүтэхгүй. Мянгуужингийн зам" гээд байсан. Зам бариад Монголд л хэрэгтэй биз дээ. Одоо "Атарын 3-р аян" эхлүүлнэ гэхээр наадах чинь бүтэхгүй мөрөөдөл гээд хар PR зарим хүмүүс хийгээд байх юм. Аль нам сонгуульд ялсанаас хамаарч дунд доод шатны албан хаагчид орвонгоороо албан тушаалаа сольдог гаж тогтолцоо бүрдээд Монголд 18 жил боллоо. Үүний хамгийн сүүлчийн тод жишээ бол УБ хотын захирагч Батбаяр байв. Ху намын удирдлагын үзэмж байдлаас хамаараад л тэр хүн албан тушаалаасаа хусагдсан. Уг нь бол хотын дарга гэдэг албан тушаал бол улстөрд огт хамаагүй. Энэ хотыг л аятайхан болгоод аваад явчих сүүхээтэй, аж ахуйн ажил сайн мэддэг хүн л томилогдох ёстой. Гэтэл намдаа өгсөн хандивынхаа хэмжээгээр төрийн алба горилно гэдэг бол балиар заваан л байгаа юм даа.

Алт хөтөлбөр гээч юм анх батлагдсанаас хойш гар аргаар алт олборлодог нинжануудын арми бий болов. Алт гэдэг энэ баялаг байгалийн хамгийн үзэмжтэй сайхан газрын хөрсөнд хэвтэж байдаг гэнэ. Гар аргаар алт олбордогчид түмпэн бариад мөнгөн усаар ухсан шороогоо угаагаад л... Өөрсдөө ухсан нүхэндээ дарагдаж, мөнгөн усандаа хордоод. Солонгос, Чех руу хар ажил хийхийн тулд уралдаж элчин сайдын яамны гадаа нь оочер дугаараа булаалдаж зодолдож нүдэлдэж байсан түүх саяханыг. Төрийн толгойд байгаа 76 данхар толгойтой юмнууд олигтой, өөдтэй байсан бол ард түмэн яалаа гэж ингэж шалдаа орох юм бэ? Гадаад руу хар ажил хийлгэхээр ид хөдөлмөрийн насын залуучуудаа гаргаад оронд нь тосгоны мэдлэг боловсролгүй, бичиг үсэг тайлагдаагүй хятадуудыг оруулж ирээд зам, барилга бариулаад байхын. Тэр ч бүү хэл сайхан нэг өдөр таксины жолоочтой буу халж байсан чинь санаанд оромгүй сонин юм олж дуулав. Одоо хөдөөгүүр мянга байтугай тав зургаан мянган малтай айлууд зөндөө. Хүн бүл муутай, үр хүүхдээ хот руу сургууүльд явуулсан хөдөөний олон мянгат малтай айлууд хятадуудаар малаа хариулуулдаг болсон гэнэ. Малчин хятад эр цалингаа болгож тодорхой хэмжээний хонь мал авдаг гэнэ. Ингээд хэдхэн жилийн дараа бид нөгөө мах сүүгээ хятадуудаас өндөр үнээр авдаг болж мэдэх нь ээ. Энэ улсад юу болж байна аа цаана чинь.

Ингээд бодохоор энэ Монгол улс нэг л бишээ. 2 сая 700 мянган хүнтэй, 1,56 сая км квадрат газар нутагтай, хөрсөн дороо асар их байгалийн баялагтай, хүн амын нь тэн хагас нь 35 хүртэлх насны залуус байдаг Монгол улс өөдлөж дэвжихэд амархан л баймаар юм. Уг нь 2 сая 700 мянган хүн гэдэг бол Москва, эсвэл Бээжин хотын ганц дүүрэгт л амьдардаг хүнтэй тэнцэхээр тоо. Гагцүү шудрага, эх оронч, намчирхадаггүй хүнийг төрийн түшээ УИХ-ын гишүүнээр сонгоё л доо. Бие дааж нэр дэвшигчийн төлөө саналаа өгөөрэй.
УИХ-ын хуучин гишүүдийг дахиж сонгоод хэрэг байна уу? Бид тэдэнд саналаа өгсөн, боломж олгосон. Гэтэл тэд амлалтаа хэр биелүүлэв? Одоо Монголын улс төрд шинэ хүмүүс л хэрэгтэй.
Шинэ сонголт хийх ЦАГ ИРЛЭЭ.

4 comments:

Eric said...

neeree zuv yum bichjee. Mongol maani neg l gaj togtoltsootoi bolson ni ali deer uyees shdee. Minii bodloor zasaglalyn togtoltsoogoo oorchloh hergetei. Manaih shig jijig orond Parlametnyn zasaglal ogthonch tohirohgui. Mongolyg iim zasaglald oruulsan Undsen Huuliin tosol deer ajillasan humuus Chimid, Sovd gesen ovoonuud bol "made the biggest fraud in history of Mongolia" shdee. Sanaatai bas samasargui (medleggui)-eer shal amidralgui UH-n tosol bariad orson chini ter ueyiin Ulsyn baga hural gej yu ch medehgui hoorhii amitad shuud l batalaad hayasan. Er ni ter uyed l bid bugd l yu ch meddeggui bailaa shdee. Yaana daa yaana, buu med. Neg l bishee. UB-t bol amidral shuvt showdah yum bishuu, osobu iin yariagaar.

Unknown said...

ene jiliin songuulid bi nih ih naidahgui baigaa. Harin 2016-2020 onii songuuliar gaigui ulsuud garch uls eh oron maani neg zov zam ruugaa oroh bolovuu yah bol?

MNED said...

to ERIC> togtoltsoonii gajig gemeer zuil baigaa baih aa.

MNED said...

to Alain> yagaad ene jiliin songuulid ta huvidaa itgej naidahgyi baigaa yum be? 2016-onoos gaigui bolovsroltoi hun garah batalgaa ch bas baga yum daa gej bi bodoh yum. Gehdee ene bol zovhon minii bodol shuu.