
Өнөөдөр хулганы төрсөн өдөр гэнээ. Компьютерийн хулганыг америкийн зохион бүтээгч Дуглас Энгельбарт тэргүүтэй хүмүүс 1964 онд хийжээ. Харин 1968 оны 12 сарын 9 нд Сан Франциско хотод болсон эрдэм шинжилгээний хурал дээр Дуглас олон нийтэд хулганаа танилцуулжээ. Иймээс 12 сарын 9-ний өдрийг компьютерийн төрсөн өдөр гэж тооцдог болсон байна. Хулгана зохион бүтээхэд Билл Инглиш гэдэг инженер их чухал үүрэг гүйцэтгэжээ. Хамгийн анхны компьютерийн хулгана нь модон гадаргуутай ердөө ганцхан товчлуур, дороо хоёр дугуйтай байв. 1970 оноос Билл XEROX компанид шилжин ажиллаж шариктай хулгана бүтээх ажилд оролцсон байна. Компьютерийн хулгана цаашид хэрхэн хувьсаж өөрчлөгдсөнийг доор сийрүүлж бичлээ.
1974 – Хулгана хоёр товчлууртай болжээ.
1981 – Компьютерийн хулганыг их хэмжээгээр үйлдвэрлэж эхэлжээ.
1984 – Утасгүй хулгана зохион бүтээжээ.
1999 – Хивсэнцэр шаардахгүй оптик хулгана бий болжээ.
2004 –Ямар гадаргуу дээр чөлөөтэй ажилладаг хулгана зохион бүтээжээ.
2008 оны 12 сарын байдлаар Logitech компани 1тэрбум ширхэг хулгана үйлдвэрлэсэн гэж мэдээлжээ.
Microsoft компани Windows үйлдэлийн системийг нэвтрүүлсэнээр хулгана компьютерийн салшгүй нэг хэсэг болсон байна. 2008 онд 40 нас хүрсэн компьютерийн хулгана тэтгэвэрт гарах дөхөж байгаа бололтой. Түүний оронд өөр шинэ технологи 10 аад жилийн дараа хэрэглээнд нэвтрэх юм байна.