Амьдралын тойрог

2009-09-04

Надтай юу яамаар байна уу?

Хэрэглэгч та сонголтоо хийнэ үү?

1 Үнэсэх

2 Тэврэх

3 Хайрлах

4 Миний бодит зурагийг харах

5 Мэссэнжэрдэх

6 Уулзах

7 Танилцах

8 Тэнгист кино үзэх

9 Утасны дугаарыг минь мэдэх

10 Архидах

11 Сээгэсдэх

PS: Мэссэнжэрээр ийм юм ирж байна.


2009-09-01

9/01

Өнөөдөр өглөө ажилдаа явах замдаа гудамжаар хүмүүс ёстой бэлчиж байнаа гэж бодов. УБ-ынхан чинь бүгдээрээ гудамжиндаа гарчихжээ. Төв зам хаасанаас болоод гудамжаар дүүрэн хүн сүрэг... Цэцэг навч бариад, гоё хувцасаа өмсөөд аав ээждээ хөтлүүлсэн өхөөрдөмөөр хүүхдүүд, нүдээ бүлтэртэл будаж, нүүрэн дээрээ зураг зурсан оюутан охидууд, үнэртэй ус сэнгэнүүлж, тас хар гоонжоор гангарсан залуучуудыy дундуур л сүлжээд л яваад байлаа...
Сурагч байхдаа 9 сарын 1-нээс өмнө баахан юм бэлтгэдэг байлаа шд. Анх 1-р ангид орохын өмнөхөн аавтайгаа хамт их дэлгүүрт явж байгаад оросын сурагч цүнх худалдаж авч байснаа санадаг. Өнөөхийг нь миний биетэй харьцуулах юм бол асар том. Хэхэ. Нэг том цүнх л яваад байсан юм биш үү? Бага ангидаа би чинь харин оросын форм өмсөж гангардаг байлаа шд. Бага ангид байхад манай ангийнхан пеналаараа уралдаад бөөн юм болно оо. Нэг хэсэг кноп дарахаар баллуур, үзэг харандаа, томруулдаг шил гээд өчнөөн нээгдээд гарч ирдэг пенал мода болж байлаа.Дөрвөлжин, тууш шугамтай дэвтэр ээж бөөндөөд аваад ирнэ. 8 сарын 31-ний оройдоо дэвтэр үзэгээ үүргэвчинд хийгээд, дүрэмт хувцасаа индүүднэ. Гутлаа тослоно гэх мэтээр төрөл бүрийн соёлын довтолгоонд нэрвэгдэнэ дээ. Харин дунд ангид ороод дүрэмт хувцас энэ тэр гэхээ больсон дог. Гэхдээ би байнга л гоонж өмсөж хичээлдээ явдаг байсийн. Өглөө сургуулийн гадаа ирээд л ангийнхаа хүүхдүүдийг хайж олно. Ахлах ангид ороод ирэхээрээ хальт бие биенээ скайнердаастай. Ангийнханыгаа гэлтгүй дээд ангийн агаа аниа нарыг, бас доод ангийн пацаныг далий нүдээр хараад байгаан биш үү. lol. Хичээл эхэлсэн 7 хоногт монгол хэлний хичээл орохоор "Зуны амралт" гэж зохион бичлэг хий гээд багш ес юм шиг лүндэн буулгана. Одоо эргээд бодож байхад нэг ёсны амралтын тайлан нэхээд байгаа ч юм шигээ. Яс юман дээрээ манай ангийнхан ч бас ийм зохион бичлэг хийх бөөн дур хүсэл. Харин 10-р ангид иймэрхүү тайлан бичээгүй санагдана. Бодвол монгол хэлний багш доод ангийнханы тайланг нь уншчихаад уйдсан юм байлгүй ( keke).
Өглөө ажилдаа явж байхдаа ийм 2 зураг дарлаа. Эхнийх нв миний алхах дуртай гудамж. Харин хоёр дахь нь шинээр зассан замын өнгө төрх.


Орой харьж явсан чинь гудамжаар дүүрэн шоудалтын байдалтай оюутнууд бужигнаж байна. Намар нээрээ оюутнууд их баян байдаг билүү. За энэ жилийн 9 сарын 1 миний нүдээр нэг иймэрхүү.

9 сарын 1

Мессенжэрээр миний нэг танилаас үүнийг ирүүлж. Уншаад үзсэн чинь хөөрхөн юмаа.

9-р сарын 1- Намар нахиалсан мод

Сургууль - Мөнх тэнгэрийн хүчин дор
Анги- Алтан өргөө
Багш – Дайсны цэргүүдээ сонсоцгоо
Хөвгүүд- Эр хүн
Охид- Энэ хүүхнүүд үү
Ангийн дарга- Хоньчин Найдан
Лекц- Манай аялгуу
Завсарлагаа- Хонины найр
Асуугдах- Морьтой ч болоосой
Цонхтой цаг- Зарлаагүй дайны уршиг
Улирлын шалгалт- Ламба гуaйн нулимс
Дүн А- Алтан шонхор
B- Ацаг шүдний зөрөө
C- Сэрэлт
D- Би чамд хайртай
F- Ингэх гээд байсан юм
Шалгалтанд унах- Дусал нулимс юу гэж хэлсэн бол
1-р курс- Анхны алхам
2- р курс- Давааны цаана даваа
3-р курс- Зэрэг нэмэхийн өмнө
4- р курс- Би эмээ болохгүй
Гэрийн даалгавар- Еэ бондгорын гэлэн
Сургалтын төлбөр- Аргамжаа
Оюутны зөвлөл- Гарьд магнай
Жижүүр хийх- Бушхүүгийн үлгэр
Хуулах- Азтай дамшиг
Цайны газарт- Найрын ширээний ууц
Шоудах-Пепсиг шинэ үе сонгож байна
Жижүүр- Өндөр ээж