Өнөөдөр өглөө Сүхээ ахын талбай орж цэргийн сүрт жагсаал үзлээ. Дүрэмт хувцастай цэргүүд ч үнэхээр жавхаатай сайхан шүү. Сүүлийн үед цэргүүдийг лаг шохоорхож хардаг болоод байгаа шд Би чинь юу л бичээд байна даа. За яадаг юм. Блог дээрээ илэн далангүй, ний нуугүй бодлоо л бичих хэрэгтэй шд. (Зориг оров.)
Жил жилийн наадмаар би ингэхэд ямаршуухан амардаг билээ? Сүүлийн хэдэн жил 7 сарын 11-нд Наадмын нээлтийг зурагтаар л хардаг. Хүүхэд байхдаа аав ээжид хөтлүүлээд стадион руу харайлгадаг л байлаа. Үндэсний бөхийг шимтэж үздэггүй болохоор стадионд суух сонирхол ч байхгүй. Харин наадмын энэ өдрүүдийг далимдуулаад хотоос гарч, хаа нэг газар очиж тархиа амраах юм сан гэж бодож байна. Ер нь гомпүүтэр байнга ширтээд тархи толгой яг CAPS LOCK болж байх шиг байна.