Амьдралын тойрог

2014-01-21

Бассейны жараахай болсон шүү

2013 надад их олон шинэ юмыг өгсөн. Тийм болохоор 2013 онд их талархаж байгаа. 2014 он эхлээд 3 долоо хоног болж байна. Өнгөрсөн өдрүүдэд сонирхолтой үйл явдал дүүрэн байлаа. 
Өнгөрсөн намраас хойш бассейнд сэлж сурах юм сан гээд л бодоод, төлөвлөөд л байлаа. Яг бассейнд хичээллэх гэхээр нэг л тохироо нь бүрдэж өгөхгүй байсан юм. Шинэ он гармагц л төлөвлөгөөгөө хариуцлагатай биелүүлнэ шүү гэж өөрөө өөртөө тангараглав. Ингээд 2014 оны 1-р сарын 11-ний өдрөөс эхлэн бассейнд хичээллэж эхэллээ. Ингээд би бассейны жараахай боллоо. Ер нь бол бассейнд хөвөөд явж байх чинь нэг бодлын их таашаалтай юм байна.  Дунд сургуулийн тав, зургаа дугаар ангийн бололтой хүүхдүүд бол гарамгай сэлдэг юм байна аа. Ид өсөж, хөгжиж байгаа хүүхдүүд арга ч үгүй биз. Харин дэргэд нь бол би "чулуу" л гэсэн үг.
Гэхдээ яахав. Бассейны жараахай болоод амжсан. Ямар ч байсан усны мандал дээгүүр хөвөөд, хөл гараа хөдөлгөөд А цэгээс Б цэг рүү сэлээд л байдаг боллоо. Цаана чинь миний үеийн залуучууд чинь яасан ч мундаг сэлдэг юм бэ дээ. Алтан загас шиг л сэлдэг юм байна лээ. Усанд сэлээд бие хаа булчин шөрмөс нь ч гэж яасан гоё болчихдог юм. Би бас тэднийг сэмхэн хараад байгаа юмаа. Ядаж л яаж сэлж байна? Хөдөлгөөний техник нь ямар байна гээд л ажиглана шүү дээ....
Уг нь бассейны жараахайнаас акул нь болчих юм бол хүсэл биелэх нь тэр. Том төрөөс ухаалаг төр рүү гээд яриад байхад би хүртэл жараахайнаас акул руу гээд тэмүүлэхэд болохгүй нь юу байхав дээ. 

2014-01-02

Сайн уу? 2014


 За, блогийнхоо  2014 оны анхны бичлэгээ ийм дуугаар эхлэж байна.  

2013-12-14

12 сар талдаа орлоо гэж үү дээ?

12 сар талдаа орлоо гэж үү дээ? Энэ асуултыг өөртөө тавьлаа. Компьютерийн огноо 14 dec 2013 гэж байна. Хэдхэн хоноод л шинэ он гарах нь дээ. FACEBOOK дээр  таны амьдралд 2013 онд тохиолдсон онцлох 20 үйл явдал гээд автоматаар гараад ирсэн байх юм. Яах аргагүй л чухал гэмээр үйл явдлуудыг маань тодотгоод өгчээ. Эзэнээсээ илүү ухаалаг технологи ашиглана гэдэг нэг бодлын аймшигтай санагдлаа. Уг нь 2013 онд миний амьдралд тохиолдсон онцлох гэмээр үйл явдлуудаа би өөрөө л сонгомоор байна шд. Гэтэл миний өмнөөс FACEBOOK  бүгдийг хийгээд байхаар сонирхолгүй юмаа. Өнөөдөр 3,4-р хороололоор явлаа. Би ер нь 3,4-р хороололоор нэг их яваад байдаггүй юм. Дэлгүүрийн үүд амдаад сүлд мод, гэрлэн чимэглэл зарж байна. Дундуур нь явлаа. Гадаа бүрэнхий болчихсон. Гудамжинд зарж байгаа сүлд модны гэрлэн чимэглэл анивчаад л ... Шинэ жилээр ямар нэгэн гайхамшиг тохиолдоосой гээд л армаанчик юм өөрийн эрхгүй боддог байна шд.