Амьдралын тойрог

2015-01-31

Манжуурын толгод дээгүүр

Нэгдүгээр сарын сүүлээр Өвөрмонголын Хулунбуйр аймгийн Манжуур хот руу яваал ирлээ. Манжуур гэдэг үгийг бодохоор өмнө нь Манж улс хамгийн түрүүнд санаанд буулаа. Манжуур гэдэг энэ үг нь XVII-р зуунаас л дэлхийн түүхэнд бичигдэж эхэлжээ. Өмнөд тунгусаас гаралтай Манжын төрт улс нэг хэсэгтээ л зүүн Азийг захирч олон ч хүний толгойг залгисан даа. 
1616 онд энэ хавьд нутаглаж байсан Нурхаач жижиг овог аймгуудыг нэгтгэж, өөрийгөө хаан хэмээн өргөмжилжээ. 1644 онд Манжын цэргүүд Бээжинг эзлэн авсан юм. үҮНИЙ дараа улсаа Чин улс хэмээн нэрлэсэн гэдэг. Түүхэнд Манж Чин гүрэн гэж тэмдэглэн үлдээсэн нь ч бий. Бээжинд суусан Манжын хаан хятадын соёл, урлаг, шашныг ихэд биширчээ. Гэвч уугуул Манжуур нутагтаа онцгой дархлаа тогтоожээ. Манжууд оросуудтай 1658 онд анх нүүр тулан уулзжээ. Уулзах ч юу байхав. Ашиг сонирхолын зөрүүнээс болоод 1658 онд Манж-Оросууд хоорондоо дайтаж байв. 1968 онд Нерчиний гэрээ байгуулснаар дайн дуусаж Орос, Манжын хилийг Амур мөрөн, Аргунь гол, Горбица голоор тогтоожээ. 1848-1895 оны хооронд Япон-Манжын хооронд дайн болж Манжуур нутгийн тал хэсэг нь японы мэдэлд шилжсэн байна. Гэвч Симоносексийн гэрээгээр Япончууд энэ нутгийг Манж Чин улсад эргүүлэн өгчээ. 1896 онд Оросын Владивосток хотоос Харбин руу төмөр зам барих ажил эхлэв. Дорнод Хятадын төмөр зам гэж нэрлэгдддэг энэ төмөр замыг барих үед Оросын Арбайгаль (Забайгальск) хоттой хөрш зэргэлдээ Манжуур хэмээх тосгон байгуулагджээ.
1911 онд Хятадууд бослого гаргаж Манж Чин улс задарлаа. 1932 оны 3-р сарын 1-нд  Манжын сүүлчийн эзэн хаан Пу И-г япончууд ивээлдээ авч Манж-Го хэмээх тоглоомын улс байгуулав. 1945 оны 8-р сарын 19 хүртэл оршин тогтносон энэ тоглоомын улсын нийслэл нь Синьцзин хот байлаа. Харин Манжуур хот жирийн нэгэн тосгон хэвээрээ байсан юм. Одоо дэлхий дээр 10 сая орчим Манж хүн амьдардаг. Гэвч тэд өөрийн гэсэн төрт улсгүй л байна. 1949 онд БНХАУ байгуулагдахад Манжуур хот нь Өвөрмонголын өөртөө засах орны Хулунбуйр аймгийн хот болжээ. Манжуур хот нь ОХУ-ын хилээс 4 км, Оросын Арбайгаль хотоос 6 км зайтай. 




2014-12-31

2014 оны сүүлийн хуудас

2014 он дуусахад хэдхэн хором үлдсэн байна. Миний блогоор зочилж, миний бичсэн бүхнийг уншдаг ТАНД талархал илэрхийлье. Сэтгэлээс минь гарсан үг бүрийг уншиж, надтай онлайн ертөнцөд надтай хамт байж, сэтгэгдэл бичиж, чин сэтгэлийн зөвлөгөө өгдөг ТАНД  их баярлалаа. 

2014 он миний хувьд олон шинэ зүйлийг эхлүүлсэн жил байсан. 2015 оныг тэсэн ядан хүлээж байна.


2015 онд ТАНЫ  хүсэл бүхэн биелэж, аз жаргалтай, инээд баясал дүүрэн байх болтугай. 
Таныг хүндэтгэсэн: MNED


2014-12-19

Ганцаардал

ЛГБТ хүмүүс ганцаардаж байна гэж илүүтэй гомдоллодог. Нэн ялангуяа өндөр настай ЛГБТ хүн амьдралынхаа сүүлийн өдрүүдийг ганцаараа өнгөрүүлэх нь түгээмэл. Харин энэ үзүүлэлт өндөр насыг насалсан гетеросексуал хүмүүсийн хувьд бага гэж Их Британий хүний эрхийн Stonewall байгууллагын судлаачид мэдэгджээ.

ЛГБТ хүмүүсийн яагаад илүүтэй ганцаардалыг мэдэрдэг вэ? гэдэг асуултанд мэргэжилтнүүд хариулт өгөөгүй байна. Дэлхий дээр ганц бие хүн хичнээн байгааг хэн ч нарийн тодорхой хэлж чадахгүй. Зөвхөн Их Британи улсад л гэхэд 14,2 сая хүн ганц бие. Тэдний хэд нь ЛГБТ вэ? гэдгийг нь тоолох ч арга байхгүй. Ганцаараа оршин суудагаасаа  болж амьдралд сэтгэл дундуур байх мэдрэмж ЛГБТ хүмүүст давамгайлдаг байна.

Ер нь 30-аас дээш насны ЛГБТ хүн ганцаардалыг илүүтэй их мэдэрдэг байна. Энэ бол гарцаагүй зүй ёсны хэрэг шүү дээ гэж сэтгэл судлаачид хэлж байна. Ихэнхи ЛГБТ хүн 18-25 насандаа ижил хүйстэнтэйгээ романтик харилцаа үүсгэдэг. Гэтэл гетеросексуал хүмүүсийн хувьд романтик харилцаа үүсгэдэг нас нь 14-18 ажээ.

30 нас хүрсэн гей эрчүүд өөрийгөө хөгширч байна даа гэж бодож эхлэдэг. Сексийн болон сэтгэл хөдлөлийн сэргэлт нь 30-35 насанд өрнөдөг. Харин 40 нас хүрч жинхэнэ амьдрал эхлэх үе “залуус нас, залуу үеийг тахин шүтэх үзэл” давамгайлдаг гей ертөнцөд тэд бүүр ч сонирхол татахааргүй нийгмийн бүлэг болж хувирдаг. Цагийн зүү 12-ийг зааж, хонх дуугарахад бүхнээ гээж байгаа Үнсгэлжин мэт санагдах болно гэж сэтгэл судлаач Гарольд Коден цохон тэмдэглэжээ.

Ингэхэд ганцаардалын тухай гей эрчүүд блогтоо юу бичсэнийг сонирхоё.
Насан эцэслэх хүртлээ дурлал, хайргүйгээр амьдарч болох болов уу? Ганцаардаж байгаатайгаа эвлэрэх үү? Хайртай хүнээ олохын тулд хэр удаан хугацаа зарцуулах ёстой юм бэ? хэмээн 30 настай гей залуу бичжээ. Тэгвэл 24 настай гей залуу “Өөрөө өөрийгөө хайсаар л байна. Авсанд орох хүртэлээ бие биенээ хайрлаж, халамжлах хүнээ олох юмсан.” “Би ганцаардалаас л хамгийн их айдаг” гэж 30 настай блоггер бичжээ.

Хөгширсөн хойноо ганцаараа байна гэдэг нь гей залуусын хувьд хамгийн том айдас уу?
Ер нь ЛГБТ хүмүүс хөгширсөн хойноо ганцаараа амьдрах асуудалд тун эмзэг ханддаг. Ганцаардал гэдэг их этгээд сонин ойлголт. Аав, ээж, ах дүүстэйгээ хамт амьдардаг байж болно. Гэвч өөрийгөө ганцаардаж байна гэж бодсоор л байдаг. Хөгширсөн хойноо ганцаараа байна гэдэг аймшигтай гэж нэрээ хэлэхээс татгалзсан залуу илэн далангүй ярьсан юм.

Ганцаараа аж төрөхийг эрхэмлэдэг амьдралын байр суурийг синглтон гэж нэрлэдэг. Орчин үеийн нийгэмд хүн ганцаараа аж төрөх боломж олгож байна. харин балар эртний үед хүн орь ганцаараа амьдрах ямар ч нөхцөлгүй байсан юм. Хүн сүрэглэн амьдарч л оршин тогтнох боломжтой. Ганцаараа амьдрахыг хүсдэг ч гэсэн огт хүнтэй харилцахгүй амьдрах аргагүй. Ганцаараа өдөр хоногийг өнгөрүүлж чадна гэдэг бодол бол зөвхөн өөрийгөө л хуурч байгаа хэрэг хэмээн 29 настай гей залуу блогтоо бичжээ.
Барууны орнуудад ганцаардаж байгаа өндөр настан-гей хүмүүст туслах хөтөлбөр хэрэгжүүлдэг байна. АНУ, Канад, Австрали, Швед улсад гей хүмүүст зориулсан нийгмийн халамжийн төв ажилладаг. Энэ төв нь гей өндөр настанд эрх зүйн болон бусад шаардлагатай тусламж үзүүлдэг ажээ.

Ганцаардалд орсон хүнийг хөндлөнгөөс нь хараад хэрхэн мэдэж болох вэ? Ганцаардмал гей-хүмүүс гол төлөв их хурдан алхадаг. Хэрвээ тэд хэн нэгэнтэй хамт алхаж явах юм бол өөрийн эрхгүй л түрүүлээд урд нь алхаж гарна. Хамт яваа хүн нь түүнд хандан алхаагаа удаашруулахыг хүснэ. Дэндүү хурдан алхсандаа тэд уучлал хүсээд алхаа гишгээний хурдаа сааруулна. Гэвч 5 минутын дараа л тэд өөрийг мэдэлгүй түргэн алхаж эхлэдэг. Шалтгаан нь тэд хаа нэг газар руу  ганцаараа явсаар байгаад бүүр дасчихсан хэрэг.

Гарц бий юу?
Зарим гей эрчүүд ганцаардалд орохгүйн тулд өөрийгөө хүчлэн байж бүсгүй хүнтэй гэрлэдэг. Энэ нь ганцаардлаас ангижруулах боловч сэтгэл зүйн хувьд, мөн сексийн таашаал авах тал дээр дарамт үүсгэдэг байна. Гэтэл зарим гей эрчүүд ганцаардалд хандах хандлагаа өөрчилж, “ганцаардалын дасгал” гэдэг нэр томъёог бодож олсон байдаг. Ганцаардал бол тийм ч муухай зүйл биш гэж тэд өөртөө итгүүлэхийг оролддог. Ер нь би хэн нэгэнтэй хамт байхад зориулагдсан хүн биш гэж би боддог хэмээн 27 настай гей залуу ярьж байна.

Ганц бие гей эрчүүдийн боловсролын түвшинд нь ижил насны үе тэнгийнхэнээс нь хавьгүй илүү байдаг. Тэд сурах, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд хангалттай цаг зарцуулж чаддаг. Бас ажил дээрээ илүү цагаар ажиллах дуртай. Учир нь гэртээ тэд ганцаараа цайгаа уух учраас харих гэж яардаггүй.

Гей эрчүүд ганцаарддаг шалтгаан нь юу вэ?
Гей хүн угаасаа л ганцаардалд автах хувь зохиолтой. Гей эрчүүдийн дотор актив, пассивын харьцаа тэнцвэргүй. Пассив эрчүүд давамгайлдаг. Иймд ихэнхи нь цагаан морьтой ханхүүг хүлээдэг.

Мэргэжилтнүүд энэ талаар юу боддог бол?

Сэтгэл судлаач Марк Сандомирскийн үзэж байгаагаар бол гей хүмүүс гол төлөв зөвхөн өөрийнхөө төлөө л бүхнийг хийдэг. Энгийн үгээр тайлбарлах юм бол гей эрчүүдийн дийлэнх нь зожиг. Тэр ч бүү хэл гей эрчүүдийн нөхөрлөл, үерхэл тогтвортой байх магадлал ч бага. Гэхдээ үнэхээр жинхэнэ өөртөө тохирсон хүнээ олчих юм бол гей эрчүүд удаан хугацаанд үргэлжилэх харилцааг үүсгэх боломжтой. 
PS. Орчуулав