Амьдралын тойрог

2017-01-01

2017 оны анхны зүүд

Би нэгэн бүжгийн тэмцээнд оролцох болжээ. Хэн нэгэн хүн надад бүжгийн хувцас өгч байна. Тэр хувцас нь нэлээн хиртэй юмоо. Бас тэр бүжгийн тэмцээний шүүгчдийн нь нэг нь би болох юм байна. (Энэ их зөрчилтэй. Өөрөө тэмцээнд оролцоод, өөрөө шүүгч нь болно гэж юу байхав дээ. Тийм биз дээ?) Тэмцээн Сүхбаатарын талбайн урд нэг асарт болов. Би шүүгчийн ажлаа хийлээ. Надаас гадна хэд хэдэн хүн байна. Залуус бүжиглэнэ. Зарим нь дуулж байна. Радиогийн нэвтрүүлэгч Чулуунбат миний хажууд ирээд: ээжийн чинь бие яаж байна гэж асуув. Би гайгүй дээ л гэлээ. Гэтэл Чулуунбат гуай: Аав ээжийн чинь захиж хэлдэг гол зүйл юу вэ? гэлээ. Бидэнтэй хамт одоо байгаа энэ бүх зүйл алга болно шүүгэж хэлдэг дээ гэж би хариуллаа. Тэгээд л эргээд хартал Чулуунбат гуай явчихсан байв. Тэмцээний шүүгчдэд гоймонтой хуурга өгч байна. Би тэр хоолноос нь хэд халбагадаж идлээ. Бүжиглэх естой нэг багийн гишүүн дуулав. Цаана нь салют буудаж байна. Салют нь Зайсан толгойн зүгээс юмаа. Дуулж байсан залуу бүжгээ бэлтгээгүй гэж байна. Гэнэт бороо орлоо. Бороо орсон тул тэмцээнийг шөнийн 4 цагаас үргэлжлүүлэх болов. Би хоёр эмэгтэй найзынхаа хамт (эхний хүний нэрийг санаж байгаа ч, хоёр дахь хүнийг нь оноож мэдэхгүй юм. Ямар ч байсан эхний хүн нь эмэгтэй хүн) хамт баруун зүг рүү алхаж байснаа зүүн зүг рүү явна гэдгээ санав. Энэ үед өөр нэг эмэгтэй найз минь Офицеруудын ордон-БММЗ чиглэлийг 6 номерын троллейбусанд суугаад явлаа. Би тэр троллейбусанд амжсангүй. Харин өөр троллейбусанд ар талын хаалгаар нь орлоо. (Уг нь одоо чинь автобус троллейбусанд урд хаалгаар ороод, хойд талын хаалгаар нь буудаг болсон шүү дээ.) Троллейбус нь хүн ихтэй юмаа. Ингээд л сэрлээ. 2017 оны 1 дүгээр сарын 1. Энэ жилийн миний анхны зүүд


2016-12-30

Баяртай 2016 он минь

2016 он сэтгэлд минь маш тод хоногшин үлдэх байх. Яагаад гэвэл их олон зүйлийг ойлгууллаа. Эрүүл мэнд гэдэг хамгийн чухал гэдгийг бүр ч илүү мэдрүүллээ. Хүнд өвчин туссан ээж минь, дүү минь эдгэрч илааршиж, гэр бүлийн минь аз жаргал эргэж ирнэ гэдэгт би итгэж байгаа. 
Ирж байгаа 2017 он энэ дэлхийн бүх хүнд зөвхөн аз жаргал, инээд хөөр, баяр бахдал авч ирээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Өвчин зовлонгүй элэг бүтэн сайн сайхан амьдраасай. Нийгэмд муу муухай зүйл арилж, хүмүүс үнэнч шударга, бие биендээ найрсаг хүндэтгэлтэй харьцаж байгаасай билээ. Бие биендээ бухимдал үүсгэхгүй, харин өөдрөг сэтгэлийг л үүсгэж байгаасай билээ. 2017 онд таны амьдрал өөдлөн дээшилж, мөрөөдөл нь тань биелэх болтугай. 

2016-08-20

Хятадад өнгөрүүлсэн 21 хоног

Энэ зун 6-р сарын 22 -ноос 7-р сарын 13 хооронд БНХАУ-д аялаад ирлээ. Хятадын Бээжин -Чанша - Шэньчжэн - Сямэнь - Жанжиажэ - Чанша - Бээжин гэсэн чиглэлээр явлаа. Өнгөрсөн жил Хятад руу явж байсантай харьцуулахад хамаагүй туршлагажсан байлаа.





Чанша хотын музей, концертын танхим, үзэсгэлэн гээд нэг том цогцолборт энэ жил очиж үзлээ. Өнгөрсөн жил очиход ашиглалтанд ороогүй байсан юм.

Өмнөд Хятадын тэнгисийн эрэг дээр очиж үзлээ.


Чанша, Жанжиажэ хотод хоёр дахь удаагаа ийнхүү тухаллаа. Жанжиажэ хотоос холгүй байдаг байгалийн үзэсгэлэнт газар бүхий Тэнгэрийн хаалга ууланд хоёр дахь удаагаа гарлаа.





Бас Чанша хотод хятад анги залуутай танилцаад авсан. Өнгөрсөн жил Jack'd App ашиглаад чатлаж байсан бол энэ удаа бүүр уулзаж учирлаа. Сэтгэгдэл ер нь дажгүй шүү.