Амьдралын тойрог

2009-04-02

Сайн уу? 4-р сар минь

Хэтийн амьдралд минь тулгуур болж мэдэхээр олон сайхан үйл явдал болж өнгөрсөн болохоор "Баярллаа. 3-р сар минь Баяртай" гэж хүндэтгэлтэйгээр хэлэх нь зүйтэй болов уу. Харин одоо "Сайн уу? 4-р сар минь" гэж хэлье. Яг л түрүүчийн "3-р сар" шиг өөдрөг бүхнээр дүүрэн байгаасай гэж хүсэе.
Монголынхоо төрийн далбаа, соёмбо тэмдэгийг ээлжилж костюм пиджакныхаа энгэртээ зүүж чамирхах дуртай. Энэ миний нэг бяцхан гангараа юм байгаан.Өнөөдөр манай ажлын газрын нэг эгч Парис яваад ирэхдээ Эйфелийн цамхагийн дүрстэй энгэрийн тэмдэг, үнэртэй ус надад бэлэглэв. Намайг костюм пиджакны энгэртээ төрийн далбаа, соёмбо зүүж гангардагийг гярхай анзаараад ийм бэлэг сонгосон бололтой. (^^ За ингээд миний цуглуулга нэмэгдлээ. Бэлэг өгсөн танд БАЯРЛЛАА гэдгээ блогоороо дамжуулаад дахин хэлье.
Хамгийн жижигхэн зүйлүүд ч гэсэн амьдралд баяр баясгалан бэлэглэж, хүнийг аз жаргалтай болгодог. MNED

2009-03-30

2 мөрт

Бундан зүрх минь булгилж
Бие сэтгэлийн жаргал эдлэв.

PS:Блог хэсээд явж байсан чинь гэнэт л ийм мөрүүд сэтгэлд орж ирдэг байна ш дээ. Мартагдахаас нь өмнө амжиж блог дээрээ сийрүүллээ. Үүнийг уншдаад 2-р сувгийн юм бодоод байв аа. Би сүүлийн хэдэн сар маш ариун явдалтай байгаа.

2009-03-29

Кексээс хайр дурлал хүртэл...

Сүүлийн үед сонин сайхан ихтэй шүү. Өчигдөр гэртээ кекс хийж үзлээ. Гал тогоонд гээд дан хоолны жортой нэг блог байдаг юм. Тэндээс харж байгаад кекс хийж үзье гэж бодсон юм.
Гэхдээ тэр блог дээр байсан жорыг ерөнхийд нь харж байгаад өөрийн гэсэн жор гаргаж кекс хийлээ. Уг нь дэлгүүрээс бэлэн торт, кекс хийх зориулалтын гурил худалдаж авах юм бол амар гэж бодсон юм. Тэгсэн чинь ийм гурил хайгаад олсонгүй. Тэгэхээр нь өөрөө тесто хийхээр боллоо.

4 ширхэг өндөг
05, грамм ванилин
элсэн чихэр
цөцгийн тос буюу бидний хэлж заншсанаар масло
дээд гурил
сүү
гурил исгэгч

За эхлээд өндөгөө хагалж шарыг нь нэг аяганд, цагааныг нь өөр нэг аяганд хийж тус тусад нь хутгалаа. Ингэж хутгаж байхдаа элсэн чихэр нэмж хийлээ. Дараа нь тус тусад нь хутгасан өндөгөө нийлүүлж томхон саванд хийгээд масло хийж дахиад хутгалаа. Сүүгээ печинд хийж бүлээсгээд өндөг маслотой зуурмагтаа нэмж хийв. Дээрээс нь гурил исгэгч, амт оруулагч ваниланаа нэмээд хутгалаа. Нэгэн жигд болсон хойно нь дээд гурилаа бага багаар хийж хутгаад л байлаа. За тэгээд нэгэн жигд ялимгүй өтгөн зуурмаг болмогц нь цахилгаан зуухаа 200 градус хүртэл нь халааж листэн дээр нь зуурмагаа байрлуулаад жигнэв. Ингээд 15 минутын дараа өнгө нь шаргалтаад ирэхээр нь гаргалаа. Нэлээн хэдэн минут хөргөж байгаад зүсэж үзлээ. Тэгсэн чинь кекс маань листнээсээ салдаггүй ээ. P:
Бага зэрэг түлэгдсэн байна. Хүчээр салгаж авлаа. Амт нь бол дажгүй ээ. Харин кекс маань яагаад түлэгдсэний учир нь дараа нь олдсон. Кексний зуурмагаа листэн дээрээ байруулахын өмнө хүнсний зориулалтай тусгай цаас дэвсэх ёстой байсан юм байна лээ. Дараагийн амралтын өдөр дахиад кекс хийнэ ээ. Хоёр дахь удаа хийхдээ туршлагатай болчихсон байна аа. Өчигдөр орой бэр бүсгүйтэйгээ хамтарч кекс хийсэн. Зургийг нь авах гэсэн чинь дүү зургийн аппарат аваад явчихсан байлаа. Дараагийн удаа кекс хийхээрээ зургийг нь аваад блогтоо оруулна аа.

Дараагийн нэг дуулгах сонин гэвэл монголдоо нэлээн нэртэй, мундаг уран бүтээлч ахтай ажил хэргийн шугамаар өнгөрч байгаа долоо хоногийн баасан гарагт уулзав. Хүнээс ухаалаг үг сонсох бас гоё шүү. Тэр хүний хэлсэн ярьсан үгнээс нь ерөнхийд нь блог дээрээ дараа завтай болохороо бичнэ ээ. 3-рт, миний хувьд маш чухал нэг том сорилтонд орж шалгалт өглөө. Үр дүн нь ерөнхийдөө маш нааштай гарлаа. Би гэдэг хүн чинь баярлаад л, хөөрөөд л ... гүйгээд байна. Дараа нь бүүр тодорхой бичнэ ээ. Хавар болоод хүмүүс шинэ хайр дурлалтай учираад романтик байгаа сурагтай. Харин би тийм романтик юмыг мартаад удаж байна аа. Би хайр дурлалыг хайхгүй ээ. Цаг нь болохоор хайр дурлал өөрөө л хүрээд ирнэ гэж боддог юм.(^^
За нөгөө кекс ярьж байгаад хайр дурлал гээд өөр сэдэв рүү том халтирлаа даа.