Улаанбаатарт газар хөдлөлт болчихсон байна гэж шөнө зүүдлэв. Түй түй..
Нэг өндөр байшин дотор би хэдэн хүмүүсийн хамт зогсож байх юм. Эргэн тойронд нурж сүйдээд балгас болчихсон юм алга. Гэхдээ байшингийн дотоод заслыг хийгээгүй, бетон ханаараа байх юм. Тэгсэн хэрнээ л газар хөдөлчихсөн байна. Хамгийн түрүүнд хэрэгтэй гэсэн зүйлээ аваарай гээд л хэн нэгэн нь хэлээд. Би бас болоогүй ээ. Би өөрийнхөө хуучин шар үүргэвч үүрчихэж. Дотор нь юу ч байгаан бүү мэд. Бодвол хамгийн чухал гэсэн юмаа л үүргэвчинд хийсэн байлгүй. (ха ха.) Тэгсэн чинь өнөөдөр зурагтаар Хятадын Сычуаньд газар хөдлөлт болсоноос хойш нэг жил өнгөрлөө гэж гарч байна. Бас орой нь ПЕРВЫЙ КАНАЛ үзсэн чинь газар хөдлөлтийн дараа аврах албаныхан хэрхэн ажиллаж байсан тухай баримтат кино бас гарч байна. Энэ зүүд, зурагт хоёр юу л болоод байна даа. Ойлгосон ч үгүй. 12.05.2009
2009-05-13
2009-05-11
Tengert harvasan od-kinonii duu - Bayartsetseg
Уруулыг чинь би гүн мэдрэх гээд
Уучлахгүй алдааг би хийсэн
Ухаангүй дурласан чамтайгаа хамт байх гээд
Урваж би чинь хэн нэгэнээс ирсэн
Хичнээн удна вэ?
Хэнзхэн үнэсэлтийг чинь би хүлээнэ.
Хүрээд ирээч дээ хайрт минь
Хэлж амжаагүй үгийг минь сонсооч
Эрхэлж чамаараа би аргадуулах гээд
Үйлийг чинь үзэж чамайгаа зовоосон
Энхрийхэн чамтайгаа үргэлж хамт байх гээд
Үлгэр шиг дурласаар би чинь ирсэн
Хичнээн удна вэ?
Хэнзхэн үнэсэлтийг чинь би хүлээнэ.
Хүрээд ирээч дээ хайрт минь
Хэлж амжаагүй үгийг минь сонсооч
Зүсрэх бороонд гуниг арилгах гэж
Зөөлөн шивэрсэн хэвтэртээ норлоо.
Зөвхөн чамайгаа хайрлах сэтгэлээ би чинь
Зүрхэндээ уйлсан ч шивнэн хэллээ.
Хичнээн удна вэ?
Хэнзхэн үнэсэлтийг чинь би хүлээнэ.
Хүрээд ирээч дээ хайрт минь
Хэлж амжаагүй үгийг минь сонсооч
2009-05-10
Кондитой өнгөрүүлсэн өдрүүд.
Сүүлийн хэдэн сарын турш би Кондитой үерхээд сүйд болж байна. Орой үдэш болоод жаахан зав зай гарах юм бол би Кондиг тэвэрч аваад... орондоо ч бас авч ороод... бла бла. АНУ-ын төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Кондилиза Райс ухаалаг, өндөр боловсролтой, ажил хэрэгч, зорилгодоо хүрэхийн тулд шантрахгүй ажилладаг хүн шиг санагддаг юм. Өнгөрсөн 12 сарын эхээр би "КОНДИ" гэдэг нимгэхэн номыг Интер ном дэлгүүрээс худалдан авч байлаа. Зарим номыг их хурдан уншаад дуусчихдаг. Гэтэл "Конди"-г унших гэж нэлээн удаан хугацаа зарцууллаа шүү. Номын нимгэн зузаандаа гол нь биш. Үг өгүүлбэр бүрийнх нь цаана далдхан гүн гүнзгий утга санаа шигтгээд өгчихсөн болоод их удаан уншигдаж байх шиг. Бас орчуулагын ном болохоор монгол хэл рүү хөрвүүлсэн хүний ур чадвар ч нөлөөлсөн байх. Орчуулагч хүн гадаад хэл мэдэхээс гадна монгол хэлээ сайн мэддэг байх ёстой гэж алтан дүрэм байдагийн. Англиар юу гэснийг нь өөрөө ойлгоод байгаа хэрнээ монголоор утга санааг нь зөв сийрүүлж бичиж чадахгүй хүн байдаг гэсэн шүү.
Орчуулагч гэснээс би саяхан бичиг баримт орчуулах шаардлагатай болов. Уг нь ч өөрөө орчуулж барахаар л юм байсан л даа. Гол нь орчуулагийн товчооны тамга байх хэрэгтэй гээд байлаа. Би өөрөө орчуулая. Та нар тамгаа дарчих гэсэн чинь орчуулагийн товчооныхон гэдийдэг байна шд. Тэгэхээр нь за яахав, хаашдаа л мөнгө авах гэж байгаа юм чинь наадхаа та нар орчуул гэв. Тэгсэн чинь илт алдаатай юм хийгээд өгдөг байгаа. Наана чинь хэдэн үг үсгийн, дүрмийн алдаа байна гэж би томорч байгаад өөрөө редакторлож, тэд нар тамгаа дарж билээ. Монголд орчуулгийн товчоонд хагас дутуу хэл гадарладаг оюутан хүүхдүүд ажилладаг юм шиг байгаан. Ном ярьж байсан чинь сэдвээсээ хадуурдаг байна ш дээ.
За тэгээд Кондитой үерхсэн тухайгаа үргэлжлүүлэе.
Кондигийн хүүхэд насны дурсамжуудаар аялаж, төгөлдөр хуур, балетын урлагаар хичээллэж байсныг мэдэж авлаа. Бас Зөвлөлт Холбоот Улс /өнөөгийн Орос/-ын талаар дагнаж судалгаа хийсэн, мэргэжилтэн юм байна. Бушын үед "төрийн нарийн" хийж байсан энэ бүсгүй оросуудыг арван хуруу шигээ судалсан айхтар хүн. Оросын батлан хамгаалах яамны жанжин штабд хэдэн хүн ажилладагийг нь мэдэх гэж Москвад байхдаа жанжин штабын газрын цонхыг нь тоолоод гудамжаар алхаж явсан гэхээр сонин санагдав. Хэр баргийн хүний санаанд ийм зүйл орж ирэхгүй дээ. Конди тухайн үед 5000 хүн оросын батлан хамгаалах яамны жанжин штабд ажилладаг байх гэж таамаглаж. Хожим энэ таамаглал нь үнэн байсан нь нотлогдсон гэж байгаа. Энэ Конди чинь 007-ийн эмэгтэй хувилбар юм биш байгаа гэж хүртэл хардав.
Өнөөдөр ням гараг. Галерей их дэлгүүрийн номын дэлгүүр орж Барак Обамагийн "Мөхөшгүй найдварын гал" номыг худалдаж авлаа. За одоо Барак Обаматай дотносоно оо хөө. Ер нь ардчилалын эх орон гээд байдаг америкийн нийгмийн ёс суртахуун, нийгмийн тухай "төсөөлөл"-өө "ойлголт" болоход Хилари Клинтоны "Миний амьдралын түүх", Антониа Феликсийн "Конди", Барак Обмагийн "Мөхөшгүй найдварын гал" гээд номууд нэмэр болоод байх шиг.
За тэгээд Кондитой үерхсэн тухайгаа үргэлжлүүлэе.
Өнөөдөр ням гараг. Галерей их дэлгүүрийн номын дэлгүүр орж Барак Обамагийн "Мөхөшгүй найдварын гал" номыг худалдаж авлаа. За одоо Барак Обаматай дотносоно оо хөө. Ер нь ардчилалын эх орон гээд байдаг америкийн нийгмийн ёс суртахуун, нийгмийн тухай "төсөөлөл"-өө "ойлголт" болоход Хилари Клинтоны "Миний амьдралын түүх", Антониа Феликсийн "Конди", Барак Обмагийн "Мөхөшгүй найдварын гал" гээд номууд нэмэр болоод байх шиг.
Subscribe to:
Posts (Atom)