Амьдралын тойрог

2008-07-04

Миний амьдралын түүх


6 сарын 25-нд номын дэлгүүр орлоо."Интер ном" номын дэлгүүр засварын ажил хийгдэж байгаа болохоор залны зохион байгуулалтаа түр зуур өөрчилсөн байлээ. Засварын ажил болж байгаа хэсэгтээ битүү хаалт хийж, хэрэндээ л үйлчлүүлэгчдийн тав тухыг хангах гэж хичээсэн нь илт. За тэгээд ямархуу ном байна гэж нэгд нэгэнгүй харлаа. Сүүлийн үед дэлхийн сонгодог уран зохиол гэж хүлээн зөвшөөрөгдсөн роман, тууж, зохиол бүтээлээс нэлээн хэвлэгдэж байгаа юм байна. Александр Дюмагийн "Монте Кристо гүн", "Шадар гурван цэрэг" романуудыг дахин хэвлэсэн байна. Хуучин хэвлэгдэж байсан энэ боть номнуудыг дахин хэвлэж байгаа нь зөв гэж бодлоо. Америкийн визийг ингэж авдаг юм гэсэн авсаархан ном гарсан байна лээ. АНУ ын элчин сайдыэн яамны консулын хэлтэст виз хүссэн хүмүүсийн ярилцлаганд хэрхэн орсон тухай дурсамжаар бүрдсэн номыг MNED номын дэлгүүрт нь зогсож байгаад л уншаад дуусгачихсан. Уншиж дуусаад эвтэйхэн байранд нь буцаагаад тавьчихсан гэж байгаа. Иймэрхүү номыг худалдан аваад байх шаардлага байхгүй л гэж үзсэн дээ ингэсэн хэрэг. Харин яахав ганц удаадаа бол уншаад л өнгөрсөн. Дараа нь хүүхдийн номын тасаг, сурах бичиг өрсөн тасагийн нь алгасаад 2-р давхарт нь гарлаа. Гадаад хэлний сурах бичиг төрөл төрөлөөрөө байна лээ. Ямархуу ном авдаг юм билээ гэж бодож хэсэг тээнгэлзэж байтал АНУ ын тэргүүн хатагтай асан Хилари Клинтоны "Миний амьдралын түүх" гэж ном нүдэнд туслаа. Энэ номыг хойно оюутан байхдаа Орос хэлээр хэвлэгдсэн байхыг нь хараад авах юм сан гэж шүлсээ гоожуулаад өнгөрч байлаа.Тухайн үед яагаад ч юм бэ энэ номыг худалдан авч чадаагүй л юм даг. Тэгээд харин Монголоор орчуулсан байхаар нь авчихлаа. Анх 2006 онд Монголд хэвлэгдэж байжээ. 208 онд Мон-Судар хэвлэх үйлдвэр дахин гаргасан байна. Амьдарч байгаа нийгэмдээ сайхан зүйл бодитоор хийж бүтээсэн хүнээр бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрлөө. Үнэхээр өөрийнхөө явцуу эрх ашгийн төлөө биш, харин бусад хүмүүсийн төлөө, нийгмийн хөгжлийг ганц алхам ч гэсэн урагшлуулахад хүчин зүтгэлээ оруулсан хүний дурдатгал номыг одоо уншиж байгаа.

No comments: