Бодоод байсан чинь наадам гэж бас их сонин баяр шүү. Гурван хоног цэнгэлдэх хүрээлэндээ барилдана. Бөхчүүд нь тэгээд аймаар бүдүүн, гүзээ нь унжсан бов бор пөөвийсөн юмнууд. Манай үндэсний бөхчүүд бов бор бол Японы сумочид хөөсөн гурилын мантуу шиг цаган мантайсан юмнууд... Бор цагаанаараа л ялгагдаж байх шив дээ. Ер нь үндэсний бөх, японы сумогийн бөхчүүд нэг л хачиан. Морь уралдуулж байна гээд баахан жаахан хүүхдүүдийг тоостой хутгаж хаяна. Уралдааны морь унаж байгаа хүүхдүүд хамгаалалтын ямар ч хувцас хунаргүй. Мориноосоо унаж бэртэл авна. Заримдаа уяа сойлго нь таараагүй морь бахардаж үхнэ. Өнөөдөр болсон мориний уралдааны үеэрх эхнээсээ хэд хэдэн морь бахардаж үхсэн гэж байна. Ингэж амьтан тамлаж юугаа хийнэ ээ. Дээр нь "Морьтой ч болоосой" киноны нэг сюжетийг яг давтана даа. Уралдах уу? Уралдая гэдэг шиг. Мориний хажуугаар бас жийпнүүд сүнгэнээд... Монгол морь, америк, японч жийпний хэн нь хурдан бэ гэж байгаа юм шиг....
Харин харваач нарыг бол өөлөөд байх юм алга. За за, гэхдээ хэзээнээсээ уламжлагдаад ирсэн үндэсэний спортоо өөнтөглөөд яах ч юм билээ.
Ингэхэд цаг хугацаа хурдан өнгөрч байна шүү. Яг нэг жилийн өмнө юу болж байлаа гэж бодлоо. Яг л өчигдөрхөн болоод өнгөрсөн юм шиг санагдав. Бараг жилийн өмнө бичиж байсан нэг шүлгийг компьютераа ухаж байгаад оллоо.
Долоон сарын дурлал минь
Долоон сарын дурлал минь чи хаа байна
Доголон нулимстай минь орхиод
Дурсамж дүүрэн дурлалаа үгүйлж байна би.
Одоо эргээд уншаад үзэхэд их л гунигтай өнгө аяс харагдаж байна. Яахав дээ, энэ шүлгийг л бичиж байхдаа нэг иймэрхүү л гунигтай, сэтгэл санаа жаахан гундуухан байж л дээ. Харин одоо бол байдал өөр шүү. Хүүхэдтэйгээ цагийг гоё өнгөрүүлж байгаа.
2 comments:
chi neereee tegej tegej baigaad hoorhon hoorhon yum bichnee! hehe
yoo, ajil deeree savj unahjiishde. arai l humuusiin anhaarald ortchihsongui. neeree O chin sain uu? ta 2 tegeed nyalharaaad l nyalzaganaad l baigaa biz dee bodvol... saihiimoo
Anonymous> chi neereee tegej tegej baigaad hoorhon hoorhon yum bichnee! hehe
MNED> Bayarllaa
Anonymous>yoo, ajil deeree savj unahjiishde.
MNED> savj unah ni ch yu yum be?
Anonymous>arai l humuusiin anhaarald ortchihsongui.
MNED> chi ooriigoo heleed baigaa yum uu?
Anonymous>O chin sain uu? ta 2 tegeed nyalharaaad l nyalzaganaad l baigaa biz dee bodvol... saihiimoo
MNED> heniig heleed baigaag chini sain oilgohgyi baina aa O gej hen yum be?
Post a Comment