2008-07-02
Итгэж байна.
Өчигдөр болсон үйл явдалд үнэхээр харамсаж байна. Социалист нийгмээс ардчилсан нийгэм руу тайван замаар орж чадсан. Харин энэ жил сонгуулиас болоод үймээн дэгдэж, хүний амь үрэгдлээ. Монголчууд бид цөөхүүлээ. Монголын улс төрчид энэ хямралын үеэр хүлээцтэй байж, энхийн замаар асуудлаа шийдээсэй. Чоно борооноор гэгчээр хулгайч нар банк дээрэмдсэн, Соёлын төв өргөө, Уран зургийн галерей, Морин хуурийн чуулга, Хүүхдийн номын сан гээд олон газар сүйдлээ. Монголын урлаг соёлын олон чухал бүтээл шатсан, хулгайлагдсан байх даа гэсэн хардлага төрж байна. Хамгийн гол нь улс төрчид одоо тулгараад байгаа асуудлыг энхийн замаар, харилцан буулт хийж шийдээсэй. Одоо Монголд зөвхөн Үндэсний олон нийтийн телевиз л дангаараа ажиллаж байна. Бусад арилжааны телевизийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна. Монголын арилжааны телевизийн удирдлагууд ерөнхийлөгчийн зарлигийг дагах нь зөв гэж үзсэн тухай news.mn дээр бичсэн байна. Улс төрийн хямрал бушуухан ард үлдэж хоцороосой. Монголд гэгээн сайхан ирээдүй ирнэ гэдэгт би итгэж байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment