Амьдралын тойрог

2008-07-22

Зуны халуун өдрүүд,өөр бас бус юм...

Улаанбаатар хотод сүүлийн хоёр дарааллаад 33 хэмийн халуун. Миний ажлын өрөө шинээр барьсан өргөтгөлийн хэсэгт байдаг болохоор аймшигтай халуун. Халуун болохоор халж, хүйтэн сэрүүн болохоор хөрчихдөг хачин өрөө.Орчины дагаад хувирдаг хамелеон шиг балай өрөө шүү. Өнөөдөр би дээгүүр доогуур гүйж байж air-conditioner өрөөндөө тавиулахаар боллоо. Наадмын дараахан Номхон далайн цаанаас нагац эгч ирэв. Олон жил Монголд байгаагүй болохоор орчиндоо дасах гэж хэцүүхэн л байгаа бололтой. Юуны түрүүнд Улаанбаатар хотын орчин, гудамжаар хөглөрсөн хог, барилгийн шороо нүдэнд нь тусаж. Ер нь гадаадад олон удаан амьдарсан хүмүүст байтугай, энд суурин амьдарч байгаа бид нар ч өөрсдөө аль болох хотын захад нам жимхэн хувийн байшинд амьдрахын хүсэл болоод байгаа даа. Би ч бас жил гарангийн өмнө хойноос ирээд хог новш, тоос шороог нь хараад сэтгэл гонсойж яана даа гэж шогширч байж билээ. Нагац эгчийн нөхөр нь хэд хоногийн дараа араас нь ирнэ. Тэгээд 8 сарын эхээр хамтдаа буцаад явах юм. Гадаад паспорт нь хуучин загварынх болохоор шинийг авахаас эхлээд Монголд үлдээгээд явсан өмч хөрөнгө, орон сууцаа зарах барих гээд л хөөцөлдөх ажил бишгүй байгаа бололтой. Интернэт хөгжсөн өнөө үед хамаг юмаа э- шуудан, төлбөрийн картаар хийгээд болоод байхад Монголчууд ажил хөөцөлдөх, гэрийн суурин утасны төлбөр төлөх гэж аль нэг газар очиж оочерт зогсож хамаг цагаа дэмий үрдэг хэвээрээ байгаа юм уу гээд гайхаж байна. Энэ бүхнээс миний хийсэн дүгнэлт: Хол, удаан амьдарсан хүмүүс бас Монголын нийгмийн бодит байдлаас жаахан хөндийрч, сэтгэхүй нь бас жаахан өөр болчихдог юм байна. За тэр яахав.
Сониноос наадмаас хойш хүүхэдтэйгээ уулзах завгүй байсан юм. Саяхан нэг өдөр уулзлаа. Нөгөөх чинь тунирхаад учиргүй сүйд болж байна....
Өө, нээрээ эргээд эрдмийн мөр хөөж явах нэг шанс гарч магадгүй болоод байгаа. Одоохондоо хүлээлтийн байдалтай л сууж байна. 8 сарын эхээр Хамарын хийд рүү явах санаатай. Тэнд дэлхийн энергийн төв байдаг юм гэнэ ээ. 8 сарын эхээр ажлаасаа чөлөө аваад энергийн төв рүү ухас хийнэ ээ.


8 comments:

strong said...

kkk yagaad huuhed gomdoogood baina? demii shuu hahaha za ter ch yahav.. mongoliin huvid gevel ooroo ochij baigaad l ooriin nudeer harj dugnene dee.. hotiin zahad amidarana gej yostoi butehgui.. toviin huuhed tovdoo l kekeke end ch neeh duu shuugiand yadarsan ch yum alga doo.. usiig n uuval yosiig n dagadag hoino haana baisan n zohitsood l bolgono doo^^

MNED said...

huuhdee gomdoogooguyi sh dee. Gadaadadd udaan amidarsan humuusiin nudend UB hot yamar haragdah ni bol oilgolmjtoi l doo. tee?

ershuu said...

huuhedteigee tiim hovor uulzdag yumuu? minii huvid bol uulzahgui baih ni harin hovorshd kkke

MNED said...

oo tegeed l hen hen maani ajil toroltei bolohoor...

RIVER said...

hehehe. odo ene oochir daraalalaaa bolimoor um aa tei. baingiin stress, khetsuu bn shu.

strong said...

za za single bolohoor sain medehgui yum.. kkk

MNED said...

to RIVER> gegdee bi haana ch ochison zaaval oocher dugaart ni tevcheertei zogsdog keke. Nohtsol baidaltaigaa evlerch bna daa.

MNED said...

to STRONG> naiztai bolohooroo chi nariin shiriiniig ni sain mederne ee.