Амьдралын тойрог

2008-07-05

Германчууд монголын тухай...


Монголд болсон үйл явдлын талаар Германы Дойче Вилле радио телевизийн албан ёсны сайтал дараах мэдээлэл гарсаныг олж уншлаа."Германы долгион" буюу "Дойче Вилле" радио телевиз нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бонн, Берлин хотод байрлаж теле, радио, интернэт нэвтрүүлгийг дэлхийн 30 гаруй хэлээр нэвтрүүлдэг юм. Дойче Вилле –ийн орос хэлээр нэвтрүүлэг явуулдаг хэлтэсийн тоймч Сергей Ромашенко Монголд болсон үйл явдлын талаар Германы сонин, хэвлэл хэрхэн мэдээлсэнийг тоймлон бичжээ.
Энэ мэдээллийг www.dw-world.de сайтад орж үзэж болно.
1. Монголд гарсан хүчирхийлэлийн дараа ардчилалын хямрал гарч болзошгүй.
2. Монголын ардчилалд анхаарал дутагдаж байна.


“Люксембург ворт” сонинд, урьд нь Монголын эзэнт улсын дэлхийн хамгийн хүчирхэг орон байлаа. Чингисхааны хойч үе хятадыг ч эзэмшилдээ байлгаж байсан. Харин өнөөдөр Монгол улс хүний анхаарал төдийлөн татдаггүй дэлхийн улс төрийн газрын зураг дээрх цагаан толбо болж үлджээ. Гэхдээ Монгол улс 1990 оноос хойш ардчилсан замаар явж байгаа юм. Ням гаригт Монголд болж өнгөрсөн маргаантай сонгуулийн дараа 4 хоногийн онц байдал зарласан юм. Энэ бол Монголын залуухан ардчилалд хүнд цохилт болж байна. Сонгуульд ардчилсан нам ялагдсаны дараа сонгуулийн үеэр өрсөлдөгч нь мэхэлсэн гэж байгаа ч нотолгоогүй гомдол гаргаж байна.

Өнөөгийн хямралын гол шалтгаан нь юу вэ? Байгалийн баялаг ихтэй энэ оронд Москва эдийн засгийн тусламж үзүүлэхээ болисоны дараа хүн амын гуравны хоёр нь ядуу тарчигхан амьдарч байна. Гэхдээ монголчуудын оюун санаанд эрх чөлөө, ардчилал, соёлын маргаан гэх зэрэг ойлголтууд гүн гүнзгий суужээ. Эцэст нь 3-рт, олон улсын зүгээс Монголд анхаарал дутагдаж байгаа юм.

Ерөнхийдөө Монголын ардчилал дэлхийн хамтын нийгэмлэгийн зүгээс, хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарал, барууны орнуудын хөрөнгө оруулалтад дутагдаж байна.

Будепешт хотод хэвлэгдэн гардаг зүүний либерал үзэлтнүүдийн “Непсабадшаг” сонинд Монголд болсон эмх замбараагүй байдлыг 2006 оны намар Унгарын барууны хэт үндсэрхэг сөрөг хүчний зохион байгуулсан үйл явдалтай харьцуулжээ. Иймэрхүү үйл явдлын цаана үргэлж: бухимдсан ард түмэн, үзэн ядалт бас хуйвалдааны тухай сүржин онол байдаг. Мэдээж, наад зах нь сонгуулийн үеэр мэхлэлт хийхэд бэлэн байж мэдэх юм гэсэн сэжиглэх хүмүүс, бас өөрсдийн улс төрийн үзэл бодолдоо хүрч чадаагүй хүмүүс эвдэн сүйтгэх, галдан шатаах үйлдэл хийдэг.

Эцсийн дүндээ Улаанбаатарт намын төв байрны гадаа жагссан хүмүүсийг сонгуулийн үеэр гарсан зөрчил биш, харин 15 хувийг аль хэдийнэ давсан инфляц, ажилгүйдэл, тогтмол муудаж байгаа амьжиргааны түвшин авч ирсэн юм. Ийм л дүр зураг бас зүүн европт бий болоод байгаа.

Түүнээс гадна Deutsche Welle сайтад “Sьddeutsche Zeitung” сонинд хэвлэгдсэн мэдээлэлд Виктор Кирхмайера тойм хийжээ. Хүчирхийлэлийн дараа Монголд ардчилалын хямрал нүүрлэж магадгүй юм гэж дүгнэжээ. Тус сонинд Монголд болсон сонгуулийн үр дүнгээс үүдсэн эмх замбараагүй байдлын тухай бичсэн байна.

Телевизийн дэлгэцээр гал түймэр харсан тайлбарлагч нар Чингисхааны үр садыг дурсжээ. Өнөөгийн монголчуудын тухай ерөнхий ойлголт хэддүгээр зуунаас эхлэн бидэнд ирсэн нь чухал биш, орон сууц шатааж байгаа эртний монголчуудын дүр бидэнд өнөөдөр ч хадгалагдан үлджээ.
Өнөөг хүртэл Монголд хүчирхийлэлгүйгээр хэд хэдэн удаа ардчилсан байдлаар эрх баригчид солигдож иржээ. Саяхан болж өнгөрсөн сонгуулийн өмнө инфляц өндөр байгаа, байгалийн баялагаас олох орлогийг хэрхэн хуваан, хуваарилан авах вэ гэдэг асуудлаар маргаан мэтгэлцээн дээд цэгтээ хүрээд байсан юм.

Ардчилсан нам, Иргэний эвсэлийн хамтран МАХН ын эсрэг гаргасан сонгуулийн үр дүнг будлиантуулсан гэсэн гомдолыг хараат бус хороо л шалгах хэрэгтэй биз ээ.Хүчирхийлэлийн дараа гарч болзошгүй ардчилалын хямрал гарахаас ингэж л сэргийлж чадна. Түүнээс гадна жагсагчдын дунд санаатайгаар эвдэн сүйтгэгч, бусниулагчид нэвтрэн орсон гэдэг мэдээллийг ч бас шалгах хэрэгтэй юм.

No comments: