Амьдралын тойрог

2008-07-28

10 жилийн хүүхдүүд

Өнөөдөр MNED ах ажлаа тараад хүүхэдтэйгээ уулзав. Ажил тарахын алдад өөрөө утасдаж байна. Ажлаа гялс мялс дуусгаад хүүхэд рүүгээ явлаа. Хариад гэрт хийх ажил байгаа болохоор нэг их удсангүй. Хэсэг гэрт нь саатаад өөрийнхөө гэрийн зүг хүлгийн жолоо залав. Бараг гэрийнхээ гадаа шахуу явж байгаад 10 жилийн ангийхаа нэг охинтой (хүүхэнтэй) таарлаа. Би ер нь хүн танихдаа муу юм аа. Тэр намайг таниж хүүе .... гээд нэрээр минь дуудахаар нь л олж харлаа ш дээ. Тэгээгүй MNED ах бол анзаарахгүй л хажуугаар нь зөрөх гэж байлаа. Харсан чинь танил царай. 10-р анги төгссөнөөсөө хойш өнөөдөр тааралдсан охинтой огт тааралдаж, уулзаж байгаагүй. Ажил төрөл сайн уу? Гэр бүлтэй болсон уу? Гэр хуучиндаа юу гээд гудамжинд жаахан буу халав. 10 жилд байхдаа их толгой сайтан охин байсан юм. Физикийн хичээл дээр яг миний ард суудаг. Физикийн тоо бодох даалгавар ирэх юм бол эргэж харж байгаад сайхан будаа иддэг байж билээ. Нөгөөх чинь надад хуулуулахгүй гээд л сүр юм болно оо. Би ч угаасаа үсэг тоо холилдсон алгебр (айл гэр), геометр (гоо мээтэр) мэтийн хичээлийг нэг их сонирхдоггүй байсан даа. 10 жилийн ангийнхаа хүүхэдтэй тааралдсан чинь бас гоё байна шүү. 10 р анги төгсөөд овоо л хэдэн жил өнгөрч дээ. Сар гарангийн өмнө бас гудамжинд явж байсан чинь нэг өндөр хүүхэн нэрээр маань дуудаж байна. Харсан чинь тайрмал үстэй, уруул амаа будсан, цэвэрхэн, биеэ гоё авч явдаг хүүхэн. Учиргүй танимхайраар нь эхэндээ гайхлаа. Дотороо хэн билээ гэж хальт бодоод... Сайн хараад байсан чинь 10 жилийн ангийн хүүхэд. Хүмүүсийн гадаад дүр төрх нь бас өөрчлөгдсөн байсан шүү. Ядаж байхад би хүн танихдаа муу юмаа.
Блог дээрээ FEEDJIT Live Traffic Feed суулгах их зүгээр юмаа. Хаанаас хэдэн цагийн үед орж ирсэн нь бүртгэгдээд их аятайхан. Миний блогоор өдөртөө өч төчнөөн хүн орж гардагийн байна. Тэд нар харин comment үлдээхгүй л чимээгүйхэн гараад явдагийн байна. Би амьдарч байх л юм бол бичиж л байна. Тэд ч бас блогийн хаалгаар минь орж л байг...

6 comments:

The Face said...

10jiliin huuhduudtei uulzahad "Chi yag heveeree bna" gej heleheer 2 taltai bdag tee. neg bodohoor saihan zaluugaaraa bn gej bodmoor nogoo talaaraa joohon tiim tom boloogui gej bodmoor.
bi yamar ch bsan odor bur taniihaar orj irdeg shuu.amjilt

MNED said...

10 jiliin huuhedtei taaraldah bas goy bsan shuu, Yalanguiya uulzaagui udsan bolohoor yarih yum ihtei l yum bna lee.

strong said...

bid 2 gej hamaatnuud yum bainoo.. hun tanidaggui gej.. deeshee haraad l ongorood daraa n eldeveeree heluuleed ih zantai hamraa sohson bolood l..

MNED said...

to STRONG> Harin tiimee, hunii zus tsaraig sain togtoodogyi bolohoor zarimdaa hajuugaar ni ongorohoor humuus ih zantai biye tooson gej boddog baij magadgui shuu

Yilu said...

bi 10 jiliin huuhduudteigee uulzalgui 10 jil bolloo hoorhii
harin humuus orj ireed l garaad l, bi ch bas orj irj unshaad ineeh uydee ineechiheed, urvaih uydee urvaichaad l gardiin, neeh ih comment uldeedeggui, end negiig uldeechiy baiz

MNED said...

to Enhriimaa> tegvel chi 10 jiliin huuhduudteigee holboo barij baigaad tuuhen uulzalt zohion baiguulaach ee.
Comment uldeesend bayarllaa.