Амьдралын тойрог

2010-12-29

Оюутны өдрийн хоол нэг иймэрхүү

Сургуулийнхаа хоолны газар орж үдийн хоол идэв. Манай сургуулийн цайны газрын хоол нэг иймэрхүү. Подносоо бариад өөрөө сонгоод авдаг юм. Би энэ удаа 1-р хоолонд нь шөл, 2-р хоолонд нь төмсний нухаш+шницель соустай авчлаа. Уух юм нь сок. Гурилан бүтээгдэхүүнд дуртай юм болохооро дотороо жимсний чанамалтай, нөгөө нь аарцтай боов. Нийлээд 132 рубль. Хямдхан байгаа биз. Ядуу  оюутны өдрийн хоол нэг иймэрхүү хэхэ.  За энэ хоол унд ч яамай. Өнгөрсөн бямба гаригт өвлийн амралтаараа монгол явах гэж байгаа хоёр оюутан хүүхэд тосож гэртээ нэг хонуулав. Нөгөө хоёроо тосох гээд онгоцны буудал дээр очлоо. Техникийн шалтгаанаар онгоц нь Москвад цагаасаа хоцорч   Онгоц хүлээж байх зуураа хийх юмаа олж ядаад баахан о нисэх буудлын хүлээлгийн залаар нь холхив. Аргаа бараад хүлээлгийн заалны сандал дээр нь куртикээ тавьж байгаад хэсэг унтаж  нүдний хороо гаргалаа. Шөнө дөл болсон хойно онгоц нь газардав. Нөгөө хоёроо аваад такси барих гэж баахан юм болов. Шөнө болсон тул такси нь үнэд ороод. 1000 рубль-ээс буухгүй. Ашгүй нэг Азарбайжан жолооч нисэх буудлаас манай гэр хүртэл 800 рубльд хүргэж өгч болно гэхээр нь суучлаа. Энд нээрээ тээврийн зардал, тэр тусмаа такси мангар үнэтэй шүү. Өнөө хоёр маань ч онгоцоо хүлээгээд бас баахан өлсөж ядарсан хүмүүс. Шөнө 3 цагт гэртээ ирээд хөргөгчинд байсан бэлэн банш чанаж өгч гэдэсийг нь наашлуулаад шөнө  4 цагт унтав. Өглөө нь 11 цагт өнөө хоёроо сэрээлээ. Сэрэхээс нь өмнө бас гоймонтой шөл хийчихсэн байсан юмаа. За тэгээд орой 19.40-д Монгол руу хөөрөх онгоцонд суулгах гэж өдрийн 14.30-д өнөө хоёроо дагуулаад гарлаа. Онгоцноос нь хоцроохгүйн тулд эрт гарсан ухаантай. Явсаар байгаад Шереметьево-ийн F терминал дээр очоод харсан манай МИАТ-ын онгоц бас цагаасаа хоцорно гэнээ. Берлинээс 18.40-д ирэх онгоц байдаггүй. Берлинд цас ороод нислэг саатсан юм байх. За нөгөө хоёроо ямар ч байсан онгоцоо ирэхээр нь суучихаарай гээд би гэртээ харилаа. Ашгүй таньдаг өөр хүн бас монгол руу явж байсан болохоор өнөө хоёроо захилаа. Сураг сонсохноо 19,40-д Монгол руу хөөрөх байсан онгоц шөнийн нэг цагт Москвагаас хөөрсөн сурагтай. Нисэхээс ирээд яагаа ч үгүй эрт орондоо ороод нам унтлаа шд.
За шинэ жил болох гээд байдаг.  Энэ жил шинэ оныг хэрхэн угтдаг юм билээ гээд л бодоод байна шд. Шинэ жилийн үеэр над руу Оросын өөр хотод байдаг нэг хуурай дүү маань ирэх гээд байдаг... За оюутны амьдрал нэг иймэрхүү. Эргээд оюутны амьдралынхаа хэмнэлд орсон чинь гого байна аа

2010-12-21

Ням гариг

Ням гаригийн амралт. Аажуу уужуухан сэрээд өглөөний цайгаа уучихаад их угаалга хийлээ. Манай рүүммэйт маань зүүн европоос ирсэн нэг жаал байдаг юм. Би өглөө сэрчихээд л хажуугаар нь холхиод, аяга таваг харшуулаад байхад сэрэхгүй л унтаад байхын. Энэ ер нь шөнө хэдэн цагт унтсан юм бол оо? гэж дотороо бодов. Манай өрөөний хөршийн нойр нь солигдсон зовлонтой амьтан байнаа. Ноүтбүүкнийхээ хэдэн товчлуурын бүлтэрч унатал балбаад үүр цайхтай зэрэгцээд унтдаг болсон гэж надад хэлээд байсан юм.Тэр нь л үнэн бололтой.  За хөрш ч яахав. Өдрийн 11 цагт хүнсний дэлгүүр орж 7 хоног идэх хүнсээ цуглуулав. Ургамалын тос, хүнсний ногоо, шпагеттины гоймон.... Түрүүвчинд байсан хамаг мөнгөө бараад гэртээ ирлээ. Нэтэд сууж байсан чинь нэг найз маань сонгодог хөгжмийн концерт үзэх үү?  Илүү тасалбар байна гэв. Ураа... гэж хашхираад хувцасаа өмсдөг юм байгаа биз дээ. Политехникийн музейн концертын танхимд сонгодог хөгжмийн концерт үзэв ээ. Оросын алдарт хөгжмийн зохиолч Чайковскийн хийл хөгжимд зориулсан концерт юм байна. Удирдаачийн гарны хөдөлгөөнийг биширлээ. Хийл, бүрээ, бишгүүр,  цан, бөмбөр (тэр бөмбөрний яг жинхэнэ нэрийг нь мэдэхгүй юм.), төгөлдөр хуур нийлээд яруу сайхан эгшиг танхим дүүрэн цуурайтаад л...   Ням гаригийн амралтаа иймэрхүү байдлаар л өнгөрүүллээ. Уг нь театрт тоглолт явагдаж байхад зөвшөөрөлгүй гэрэл зураг дарах хориотойгоос гадна бүдүүлэг л дээ. Гэхдээ вспышкаг нь унтрааж байгаад ганц зураг дарсан юм. Бас жаахан видео бичлэг хийв. Видео бичлэгээ блог руу оруулах гэтэл загрузка нь удаад байх юм. Болихоос. Хүүеэ, цаана чинь шинэ жил болоход 11 хоног дутуу байна ш дээ. Шинэ жилээр яаж айлгүйтэх вэ? гээд л бодоод сууж байна. хэхэ

2010-12-19

Азийн хөг аялгуу

 Өчигдөр Азийн соёлын 7 хоногийн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан концерт үзэж сууваа. Чингисийн үр сад гэдэг нэртэй Монгол бүжгээр энэ концерт эхэллээ. Дараа нь бангладеш, афганистан, хятад, тайланд, вьетнам оюутнууд гарч ирж дуулж бүжиглэв. За хэдэн зураг оруулчлаа.  
Зураг 1. Тайзны ерөнхий байдал.
 Зураг 2. Хятад залуу. Их л сүрхий дуулж байна. Хөдөлгөөнтэй болохоор царай нь сонин бүрзийж. Уг нь материал сайтай залуу байна лээ. Lol..
 Зураг 3. Лаос оюутнууд үндэсний бүжгээ хийж байгаа нь
Зураг 4. Энэ Индонезийн үндэсний дуу бүжиг
Зураг 5. Монгол оюутан охин морин хуур тоглож залны жаварыг үргээв.
















За өчигдөр орой нэг иймэрхүү л өнгөрлөө.