Сүүлийн хэдэн өдөр ийм ном уншиж байгаа. Уг нь бол аль өнгөрсөн зун худалдаж авсан юм. Зүгээр нэг уран зохиол шиг гялс уншиж болдоггүй ном байгаа юм. Хаяа завтай үедээ барьж аваад ганц нэг сэдвийг нь гүйлгэж хардаг.
За тэр яахав. Огт харьцахгүй байж болохгүй хэрнээ жаахан ойртоод нэг ширээний ард ганц хоёр цаг суучихаар дараа нь жон жон гээд байдаг хүмүүс мэр сэр байна. Замын ноход хуцаж л байдаг. Жингийн цуваа явж л байдаг гэж зүйр үг бий.
Энэ орчлонгийн тоосыг хөдөлгөж байгаа хүмүүсийг хоёр ангиллаж болно гэнэ. Нэг хэсэг нь бусдад атаархаж амьдардаг. Харин нөгөө хэсэг нь бусдын атаархалыг хөдөлгөж амьдардаг. Бусдад атаархаж амьдардаг нь өчүүхэн хүмүүс. Харин бусадын атаархалыг төрүүлж чадаж байгаа нь нүнжигтэй этгээд юм даа.
Өчүүхэн жижиг хүний амьдралд тулгардаг проблемууд жижиг л байдаг. Аугаа том хүний амьдралд тулгардаг асуудал нь ч гэсэн ТОМ л байдаг байхгүй юу даа.
Улс эх орон маань "Том төрөөс ухаалаг төр рүү" харайлгаж байна.
"Жижиг хүнээс том хүн болоорой" өчүүхэн хүмүүст ЕРӨӨЛ дэвшүүлье.
