Аль шинэ жилийн өмнөхөн ажил дээрээ суугаад геополитика гэх мэтийн асар том юм бодож анализ хийж суунгаа олон жилийн дараа би ямархуу байх бол оо гэж гэнэт бодлоо. Ямар ч хүн өөрийнхөө ирээдүйг сайнаар л харж төсөөлдөг ш дээ. Би одоогоос олон жилийн өмнө 10 жилийн хөөрхөн банди байхдаа 2007, 2008 оны хавьцаа юу хийж байх болоо гээд л боддог байж билээ. Тухайн үед сайхан л юм мөрөөдөөд л гэр сургуулийн хооронд гүйж явж байсан даа. 2020 онд би гэдэг хүн ямаршуухан явж байх бол оо? "Тихо будешь, дальше едешь" гэж орос зүйр үг байдаг. Монголоор махчилаад орчуулах юм бол "чимээгүйхэн цааш явна" гэх юм уу даа. Ер нь бол цаг хугацаа хоромхон зуур өнгөрч, бүх юм урагшилж өөрчлөгдөж, бүх юм жамаараа л болж өнгөрдөг гэсэн санаа илэрхийлж байгаа юм л даа. Олон жилийн дараа блогийнхоо энэ бичлэгийг уншсан хойноо л иймэрхүү л амьдарч байна даа гэж л өөрөө өөртөө хариулах байх даа гэж.
/гэнэт гүн ухааны юм боддог байна ш д/
5 comments:
Morooroo yuu yuu shig bai ch bilee, neg mongol ug baidag te??? Bi martchij...
muruuruu moomoo unjuulaad uu??...lol
haha. neeree tiim ug baodag biluu?
olooooon jiliin daraa neeeeh goyo l amidraad baigaagaar tosoolood baidiishd kkke
gehdee odoo ergeed bodood baisan chini morooroo moomoo unjuul ene ter bol arai denduu мат юм аа.
Post a Comment