2 сарын 8
Өглөө сэрээд гэрийнхэнтэйгээ золголт хийгээд дараа нь ажилдаа явсан. Харин зүг мөр гаргана гэдэг заншилыг хийгээгүй. Дургүйд хүчгүй гэж зүйр үг байдаг даа. Угаасаа зурхайд итгэдэггүй, сүсэг бишрэл муутай хүн чинь итгэл үнэмшилгүй юмаа хийж гүйцэлдүүлнэ гэж байхгүй шүү дээ. Ажил руугаа явж байх замдаа хамт их сургуульд сурч байсан, өөр таньж мэддэг өөрөөсөө насаар ахиу хүмүүс рүүгээ "Сайхан шинэлээрэй" гэж мессеж явуулсан. Хам хум ажлаа дуусгаад харих замаараа, хамаатаныхаа нэг айлаар орж золгосон юм байна. Шинийн нэгэн ч ингээд л дуусах шив дээ.
2 сарын 9
Өглөө ажил, орой нь айл хэсэж золголт...
2 сарын 10
Өнөөдөр гэрээсээ яасан ч гарахгүй ээ л гээд гүрийгээд сууж байна.
Одоо тэгээд олон айл хэсэхээсээ түвэгшээгээд л гэртээ суух дуртай болсон байна лээ. Намба сууж байгаа юм болов уу?
4 comments:
Saikhan l shinelsen um bn shud ee. geree garah durgui bolj ene bodvol namba suuj baigaa um bish uu dee.
Humuus uursduu irj zolgotsgoog gesen mayagtai yuu te? Keke
Gugshirsunii l shinj dee...
river> haha. suuliin ued ih nambalag bolood baigaa.
patate> harin tiim, keke, humuus irj zolgood balai avsan.
Post a Comment