Өчигдөр TV5 -ийн мэдээ үзэж байсан чинь ёстой чих дэлдийлгэсэн юм сонсдог юм даа. Үндэсний шинэ намынхан төрийн шашинтай болж, арга билгийг хослуулая гэсэн уриа дэвшүүлжээ. Өөрөөр хэлбэл "Үндэсний шинэ намынхан" буддын шашинг төрийн хэмжээний шашин болгож, лам хуврагууд төрийн эрх барих байгуулагад сонгогдох эрхтэй болгоё гэсэн байх юм.
Цагаан сар болохоор үнэн зөв нь мэдэгдэхгүй баахан цаг тооны зурлага мэтийн хуанли хэвлэж гаргаад хоорондоо хэрэлдээд шүлсээ үсчүүлдэг зурхай ч нар, ердоо 50 гаран жилийн өмнө шар хувалзнууд гэж адлагдаж байсан буддын шашны лам нар УИХ-ын гишүүн болж хууль батлалцаж, гадаад хэргийн яамны сайд болж олон улсын асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж байх юм гэнэ. Боловсролын сайд болсон лам агаа ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд үеэ өнгөрөөсөн түвд хэл заа гэж тушаал буулгана гээд төсөөлөөд үзэв.
Цаашлаад манай улсад шинжлэх ухааны академи ч хэрэггүй. Түвд хэл мэдддэг шар дээлт зурхайч нар байхад доктор, профессер, доцент цолтой эрдэмтэдийн ч хэрэг алга болох нь...
1992 онд баталсан шинэ Үндсэн хуулинд төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэнэ гэсэн утгатай заалт бий. Хэрвээ "Үндэсний шинэ намын" санал амьдрал биелэлээ олоход хүрвэл "эцэг" хуулиндаа ч гар хүрэх болно. Үндсэн хуулийн энэ заалтыг авч хаяад, оронд нь буддизм бол монгол төрийн шашин мөн гэсэн заалт оруулах юм байна л даа.
Буддизмыг монгол төрийн шашин болгочих юм бол Монголд үйл ажиллагаа явуулж байгаа христ, католик, протестант, мормон, мусульман, үнэн алдартны шашны сүм хийдийн хуврагууд ч бас барьцаж таарна. Яагаад заавал буддын шашныг онцгойлоод байгаа юм, эрх тэгш байдал хаачив гээд л хэвлэлийн бага хурал зарлаад, улсын чинь төв талбай дээр гараад өлсөж цангана гэх байлгүй.
Ер нь шашин төр хоёр орооцолдоод сайн юманд хүрч байсан тохиолдол дэлхийн түүхэнд байдаггүй. Дундад зууны үед Европын орнууд шашны урсгалаасаа болж хоорондоо цусаа урсгаж байсан. Буддын шашныг хэт их даган баяссан Түвдчүүд 1959 оноос хойш хятадад тусгаар тогтнолоо алдчихсан гашуун сургамж бидний хажууханд байна. Лам нарын орхимж, сэхээтэнүүдийн зангиа хоорондоо орооцолдох юм бол бие биенээ боомилдог жамтай.
Тэгээд ч ер нь хүмүүс мэдлэг мэргэжилийнхээ хүрээнд л байсан нь дээр. Жишээ нь 90-ээд оны эхээр УИХ-д Намхайнямбуу гээд гишүүн байсныг санаж байна уу? Улсын сайн малчин тэр хүнийг хотод чирж аваачаад УИХ-ын танхимд суулгачихсан. Өнөөх нь бараг 4 жил байгаа эсэх нь мэдэгдэхгүй дуугүй суугаад л таарсан. Сүүлдээ бүүр түүнийг "Халтар царайт" киноны хэлгүй дүлий авгайтай зүйрлэж доромжилж байсан санагдана.
4 comments:
Ene manaihan neeree... Tuilshrana tuilshrana gehed...
Yaahaaraa bugd tegtlee itgej munhruulagddag uchryg ni yuruusuu olohgui baigaa yum... Eruul uhaantai hun bol, usee 3 dahad zasuulahgui bol uhne enee teree gesen yumand itgemeergui shig...
Urjigdar manai eej yarij baisan. Tegsen, tsalingaasaa ih munguur nom unshuulj baigaa gene ee,.. Tegsenee namaig gerluuleh talaar lamtai yaria huuruu bolj baigaa yum baih.. Tegsenee "lam bagsh, chinii baruun chihend yum shivnene gesen. Chamruu utasduulna shuu" ch gehshig hachin balai yum yariad baisan... Tegeed shoolohoor gomdchino, uurlaj zagnah ni haashaa yum.. Geed l hayasan sh dee
Humuus neeree neg yumandaa heterhii tuilshirch baigaa yum aa. Ter us zaluulah tuhaid bol ugaasaa utgagui. Ter us zasuulah yum bol suns suld haashaa ch yum be tenej odno gesen odor delhiin haa negtee humuus usee zasuulj l baigaa sh dee.
haha
lam utasdana ii,
ketsuuin zugeer
bushuuhan endees yavah yumsan
bi chini uchirgui ih udur sudar harjij usee zasuuldiim shdee
gadagshaa dotogshoo yabhaar yadiin baigaan
lam bagshaa chireel yabdag bgaa
to Tsagaanaa>harin bi ter us zasuulah, usand oroh gedeg zurhain zurlagad itgek ogdoggui yum aa. Gehdee uneheer erdem medlegtei lam baidagiig uguisgeh argagui. Hamgiin gol ni shashnii muhar susegeer shutej bolohgui l dee.
Post a Comment