Зарим хүмүүс би сонгуульд өрсөлдөхгүй ээ гээд байхад нөгөө хэсэг нь хэн ч тоохгүй байхад би нэрээ дэвшүүлэе гэх юм. Нэг бодлын өөртөө итгэлтэй байна гэдэг тийм ч муу хэрэг биш. Гэхдээ өөрийгөө бас зөв үнэлдэг байж ингэж сагсуурмаар юм. Сонгуульд дуучин Бат-Эрдэнэ бие даан нэр дэвших юм гэнэ. УИХ-д Монгол Улсын 25 нас хүрсэн иргэн нэр дэвшиж сонгогдох эрхтэй юм чинь болохгүй гэх юм алга. Дуучин Бат-Эрдэнэ хуулиар олгогдсон эрхээ л эдлэж байгаа нь тэр. Гэхдээ сөөнгөдүү хоолойгоороо дуулахаас өөр чадах юм түүнд байгаа болов уу? Улс төр, хууль эрх зүй, эдийн засаг, геополитик, социолог гээд нийгмийн ухааны салбарын талаар хэр мэдлэгтэй юм бол? Аралын Японд очиж барилдаад баруун солгойгүй бөхчүүдийг авч шидлээд аварга болсон Кёкүшюүзан Батбаяр бас УИХ-ын танхимын хаалгаар багтаад орно гэдэгтээ итгэлтэй байгаа гэсэн шүү. Сонгуульд нэр дэвшихийн тулд Д.Батбаяр биш, харин К.Батбаяр гэж эцгийнхээ нэрийг солих гэж байгаа гэнэ. К гэдэг нь Кёкүшюүзан гэсэн үг юм гэнэ. Хөөрхий эцэг нь гомдох байх даа?
Монголын парламентад дуучин, бөх гараад юу хийж амжуулж чадах бол? За ямар мэргэжилтэй байх нь хамаа алга. Хамгийн гол нь улс орны төлөө бодит ажил хийдэг л байвал болж байна.
2 comments:
K.Batbayar -kakaka, that is hilarious!
(Eric-iig duuraiv)
Muu etseg ni l gomdoh baih daa.
Post a Comment