
Цас орж байна. Цонхоор харвал Богд уул хэдийнэ цагаан дээлээ нөмөрчихсөн дүнхийж байна. Мессенжерээ шалгасан чинь оюутан цагийн нэг найзтайгаа online тааралдав. Өнөөх чинь мэндийн ч зөрүүгүй "Гадаа цас ороод гоё байна аа. Яг Москвад ийм цас ордог тээ? Гарч цасаар байлдана аа" гэж над руу бичиж байна. Би шоолж хэнтэй байлдах нь уу гэхэд тэр бүсгүй гадаа гараад танихгүй хүн рүү шууд л цас шиднэ дээ гэж марзагнав. Тэгснээ за за ажлаа хийхээс дээ гэж серьёзный болов. Гадаа цас ороод нээрээ гоё байна аа. Гэртээ чөлөөтэй байгаа энэ хэдэн өдрүүд миний хувьд амралт болж байна. Гэртээ ч зүгээр суусангү дээ. Кабелийн телевизийн хэдэн суваг сольж үзээд, мессенжертээ хэдэнтээ нэг орж гараад, блогоо бас эргээд.... Хажуугаар нь бас нэг ном бариад авсаан. Одоо уншаад дуусах гэж байна. Монголын хамгийн анхны дипломатч Б. Жаргалсайхан гэж ухаантай буурал өвөөгийн бичсэн "Хувь тавилангийн эрхшээл" гэдэг номтой найзлаад л сууж байна. Монгол улс гадаадын аль нэгэн улстай дипломат харилцаа тогтооход яагаад ч юм бэ? тухайн үеийн төр засгийн удирдагчид (Х.Чойбалсан, Ю. Цэдэнбал) нар энэ хүнийг элчин сайдаар томилж байжээ. Бас энэ хүн Монгол улсын НҮБ-д элсээх өргөдөлийг бариад Ю. Цэдэнбалтай хамт Америкийн Нью-Йорк хотыг зорин явах хувь тавилан тохиожээ. Монгол улсын тусгаар тогтнолыг хоёр хөрш маань хэрхэн хүлээн зөвшөөрч байсан, Монголын төр засгийн удирдагч агсан Чойбалсангийн тухай, дэлхийн 2-р дайн үед Орост Монголыг төлөөлөн ЭСЯ-нд ажиллаж байсан тухайгаа эргэн дурсаж. Хийсэн бүтээсэн юмтай хүн эргээд түүгээрээ бахархаж дурсаж суух сайхан юм аа. Олон улсын харилцаа, түүх сонирхдог хүмүүст хэрэгтэй л ном байна.
2 comments:
harin tsas orood goyo baisan gsen. end christmasaar neg orvol oroh baih ter hurtel orohgui bh:(
tsas barag orohgyi naana chini amar ch yum uu keke
Post a Comment