Амьдралын тойрог

2008-10-12

Чемоданаа чирээд....

Би хаашаа ч юм бэ? Нэг хол газраас л ирж байх юм. Тэгсэн чинь нисэх онгоцны буудал дээр миний чемодан гарч ирдэггүй ээ. Тэгэхээр нь би: за за дараа л гарч ирэхээр нь чемоданаа олж авъя гээд орхиод яваад өгөх юм. Үнэн дураараа. Дараа нь юу зүүдэлсэнээ санахгүй байна. Хэсэг хугацааны дараа би эргээд онгоцны буудал дээр. Нэг бүсгүйтэй уулзаад чемоданаа авах гэсэн юм гэлээ. Тэгсэн өнөөх чинь: Чиний чемодан их ч удаан хүлээлээ дээ. Бид нар хадгалаад байж байсан юм гэхийн. Би тэгсэн чинь бүүр хоёр чемодантай байх юм. Ядаж байхад өнөө хоёр чемоданаа тэргэн дээр ч тавиад түрчих сүйхээ байхгүй нэг нэгээр нь ганцаараа чирж нисэх буудлын гадаа нь гаргаж тавих юм. Тэгээд дараа нь гэнэтхэн нэг далбагар том ном үзээд шатан дээр сууж байхын. Тэгсэн цаана нь кинонд дуу оруулаад ч байх шиг. Ажиглаад байсан чинь миний үзэж байгаа номны текстийг л уншаад байхын.
За нэг ингэж байгаад л сэрчлээ. Ойрдоо зүүд зүүдлэхгүй байснаа өнгөрсөн шөнө нэг зүүдлэв.

No comments: