Амьдралын тойрог

2008-10-13

Хажуу газар ургана гэдэг...

Хүний биологийн цаг гэдэг сонин эд юм аа. Ням гаригийн орой унтахаар орондоо хэвтэж байхдаа "за өглөө эрт ажилтай шүү. Эртхэн сэрэх ёстой. " гэж бодож байлаа. Жаахан хэвтэж байгаад гар утасныхаа сэргүүлэгийг тавьна даа гэж бодоод л хэвтээд байлаа. Нэг мэдсэн чинь тас... Юун нөгөө гар утсанд дээрээ сэрүүлэг тавих манатай. Гэхдээ ямар ч сэрүүлэггүйгээр өглөө 06:55-д сэрсэн. Гайхамшиг гэх үү? Өмнөх орой нь чухал ажилтай. Өлөө эрт сэрнэ гээд л бодсон чинь бие организм өөрөө сэргүүлэгээ тавьчихсан бололтой. Өглөө 8 цагт [X] ажил дээрээ очив. Дараа нь 10:00 цагт [Y] ажил дээрээ очиж гялс амжуулав. Өдөр 12:00 цагт өдрийн хоол идээд, 13:00 цагт [X] ажил дээрээ ирлээ.
Тэгээд үдээс хойш юун ажил хийх... Шууд л айлын найранд явлаа. [X] ажлын газрын нэг хүний хүүхэд нь хуримаа хийж байгаан гэнэ ээ. Хамт олноороо ир гэсэн урилга ирж. Ядаж байхад хуримаа хуучин заншилаар гэр орондоо хийж. Аль нэг ресторанд хийсэн бол амар байхгүй юу. Хурим хийж байгаа айл нь хотоос 34 км-ын алсад. Дарга жолоогоо барьсан юм. Хотоос гарсан хойноо : за байз, гэр нь хаана билээ гэж манараад... Замдаа төөрчих шахаад арай гэж гэрийг олов. Очсон чинь ид уу гэж байснаа найрын дугараа өргө гэж байна. Ихэвчилэн настай хүмүүс зочилж ирж. За миний ээлж ирэхээр юу дуулах уу гэж дотороо бэлдээд л байлаа. Үеийн хүмүүс байсан бол "Өвлийн шөнөөр чи минь надад охин насаа өгсөн. Халуун нулимсан дунд чинь би эр хүн болсоон" гээд цээжний пангаар орилж болох л юм. Ха ха. Настай хүмүүсийн дэргэд намбатай дуу дуулая гэж бодлоо. MNED -ийн ээлж ирэхээр нь "Хажуу газар ургана аа гэдэг нь хайлаас модны жам юмаа" гэж байгаад ардын дуу аялахчаа болов. Ядаж байхад одоо хоолой ам гэж олигтой юм байгаа биш. Гэхдээ хуучин бууны хугархай айлын найран дээр бол нэрээ аваад гарчих л юм байна. (адгийн тэнэг өөрийгөө магтана аа гэж...)
Нар жаргасан хойно гэртээ ирлээ. За одоо унтая даа. Нээрээ өдийд Patate ах Буянт-Ухаагийн дэнжид газардаж байгаа байх даа.

16 comments:

The Face said...

harin untahin omno bi margaash heden tsagt bosno gej bodohoor bolchihood bdgiin. Zarimdaa bi tsagiin zuug tosoolood untahaar boldgiin. un lag yum, nairan deer duu duulaad. bi odoo ochvol yu ch medehgui. neg mgl saihan duunuudaas surahgui bol bolohgui um bna hehe pate ah mgldoo irsen bhaa~^^

jj.somethoughts said...

Haha, neeree ovliin shonoor chi mini nadad... geed duulahgui yasiin..yas yuman deeree bugd dagaad duulj magadgui l yum.

strong said...
This comment has been removed by the author.
MNED said...

to FACE> biology-iin tsag ch tiim shuu. Nairan deer bol duulna sh dee.gants duu meddeg baih oh heregtei l dee.

MNED said...

to JJ.SOMETHOUGHTS>Tegeed duulah yum bol ovoo emee nariin chih ni alt bolno sh dee.

MNED said...

to Stong> suugaagaarai untana gedeg nasnii doroitol uu? keke

RIVER said...

Me too. bi ch gesen tegj l serdeg um. ene uur tarhitai kholbootoi um bn lee hu.

MNED said...

to river> mash shinjleh uhaanch hariult bna.keke

strong said...
This comment has been removed by the author.
MNED said...

to Stong> Gehdee ahiin setgelgee bol zaluugaaraa biz dee?

strong said...
This comment has been removed by the author.
erchuud said...

shoniin ohin mini uhaaraach dee gejuu ?
shoniin 12 bol hot noirsonoo geed l har sarnai duuldag ag ene duu bodogdov.

MNED said...

Shoniin ohin geheer gants udaagiin ohinii tuhai duu sh dee. Getel hurimlaj baigaa hosuud chini olon udaagiin yum baij taarnaa daa. keke

strong said...
This comment has been removed by the author.
ershuu said...

hajuu gazar urgana gedeg ni... geed lag duu duulsan baishd. mani met ni lag duulah durtai shd kkke

MNED said...

to ershuu> naadah chini harin bas minii suld duu keke