Америкийн зохиолч Жеймс Болдуины "Жованнигийн тасалгаа" романыг уншиж дуусгав. Номын товч танилцуулгад нь "Америкийн хэд хэдэн үеийн уншигчдийг байлдан дагуулсан бүтээл" гэж магтжээ. Жеймс Болдуин 1924 оны 8 сарын 2 нд Нью-Йорк хотод мэндэлсэн. "Өөр орон" 1962, "Галт тэрэг түрүүн явсан уу?" 1986, "Хэрвээ Билл Стрит ярьдаг байсан бол" 1974, "Өөрийн толгой дээр" 1979, "Гарлемын дөрвөл" 1987 гэх зэрэг зохиол бичжээ. Зохиолч амьдралынхаа ихэнхи хэсгийг Франц улсад өнгөрүүлсэн байна. Тэр 1978 онд Сен Поль де Ванс гэдэг жижигхэн хотод амьдарч байгаад нас баржээ. Жеймс Болдуин "Жованнигийн өрөө" романаараа дэлхийд танигджээ. Романы үйл явдал Парис хотод ХХ-р зууны 50 аад оны эхэн үеэр өрнөнө. Дэвид гэдэг америк залуу, Жованни гэдэг итали залуугийн хайр сэтгэлийн тухай романтик бас эмгэнэлтэй түүх. Уншаад дууссаны дараа нэг тийм хөнгөн гуниг сэтгэлд төрөөд...
2 comments:
gay zaluusiin tuhia nom yumuu ? gay zohiolch uu ?
Zohiolch ni gay esehiig medehgyi ee. gay zaluusiin tuhai roman
Post a Comment