Өнөөдөр өглөө 9.40-д сэрлээ. P: MNED ах ажилаасаа хоцорцоон... Уг нь өчигдөр орой орондоо орохын өмнө 7.00 цагт босно гэж төлөвлөсөн юм. Сэрүүлэг дуугарахад нь мэдэлгүй нам унтсан. Эсвэл гэрийнхэнээс хэн нэгэн нь сэрүүлэг дуугарахаар нь унтаачихсан байх. Сэрмэгцээ баларсаан гэж бодсоноо төдөлгүй дорхноо тайвширлаа. Нэгэнт л хоцорсон юм чинь хоцорсон шиг хоцорно оо гэж шийдлээ. Хамтран зүтгэгчид рүүгээ утасдаж "Би оройтож очно. Гадуур хөөцөлдөх ажилтай шүү. Та нартаа найдлаа шүү" гээд бүлтэрлээ. Бага үд болж байхад гэрээсээ гарахдаа халаасандаа зургийн аппаратаа хийчлээ. Сүхээ ахын талбай дээр ёолк засаж байгааг бүтэн сайн өдөр харсан юм. Ямархуу болж харъя гэж бодов. Шинэ жил хамгийн гоё баяруудын нэг. Хүүхэд байхад догдлоод, хоног тоолон хүлээдэг байж билээ. Сүхээ ахын талбай дээгүүр алхсан чинь сүлд модоо засаж чимэглэх ажил дуусаагүй байгаа бололтой. Хиймэл модыг тойруулаад хашлага бариад дуусаж байв. Хажууханд нь нэг микро, бас ачааны жижиг тэрэг зогсож байна лээ. Чимэг зүүлт, гэрэл чийдэнг нь хаа нэг газраас зөөж авч ирсэн бололтой юм.

Сүхээ ахын талбайгаар хөндлөн гараад цааш явсаар ажил дээрээ очлоо. Миний хамтран зүтгэгчид итгэл даах сайн хүмүүс шүү. Ашгүй хамаг ажлаа бараг амжуулчихсан байна. Тэгэхээр нь давраад би үсчин явлаа гэлээ. Сүүлийн жил гаран нэг үсчин залуугийн гарыг толгойдоо хүргэж байгаа юм. Ер нь үсээ засуулчихаар толгой ч хөнгөрөөд, сэтгэл санаа ч гэсэн нэг л өөдрөг болоод байх шиг санагддаг юм. Ялангуяа бас өөрөө биш, хэн нэгэн өөр хүнээр үсээ угаалгахаар толгойд хуримтлагдсан хамаг стрессийг хуу хамаад аваад хаяж байгаа юм шиг... Өнөө үсчин залуугийн гар зөөлөн ч гэж жигтэйхэн хэхэ... (За одоо дэмийрч эхэллээ. P:) Орой нь манай нэг хамаатныхаа төрсөн өдөрт нь очсоноор өнөөдрийн программ дууслаа.
2 comments:
chi ch suuliin uyed shuudraad bnuu daa lol
gesnees ter yolkiig toiruulaad hashaa baridag ni yaj baigaan boloo?
keke. Yaj shuudarch bna?
Suld mod toiruulaad hashlaga hiisen ni tsaanaa neg uchirtai.
Post a Comment