Амьдралын тойрог

2008-12-20

ХОВДОГ

За шинэ жил ойртоод гоё байна аа. Гадуур энд тэндгүй сүлд мод, чимэглэл.... Зурагтаар зул сар, шинэ жилийн сэдэвтэй кино үзүүлээд л... 11 хоногийн дараа шинэ он гарах нь ээ.

... Сүүлийн үед би хоолны мангас болж байна аа. Өмнө нь жаахан өлсөж байсан ч гүрийдэг байлаа. Ялангуяа ажил амжихгүй үед юун хоол унд... "За дело" гээд л биеэ чилтэл суудаг байлаа. Гэтэл ойрын хэд хоногоос эхлээд өлсөхийг тэсэж чадахаа болиж байна аа. Би одоо хэдэн кг байгаа бол? Жингээ нэг үзэх юм сан. Өчигдөр орой ээж намайг нэг анзаарч хараад: Миний хүү ойрдоо хоолондоо сайжираад, хоёр хацар чинь наашлаад овоо хүн шиг харагдаж байна" гэж хэлж байна. Хаха.. Өмнө нвь юу шиг харагддаг байсан юм бол? Зиак, энэ темпээ алдахгүй хооллоод байх юм бол богино хугацаанд жин нэмэх байхаа. Над шиг чөргөрдүү хүн жаахан жин нэмэх юм бол уг нь зүгээр юм байгаа. Гэхдээ хэт их тарган болчихвол яанаа гэсэн нэг битүүхэн айдастай аа. Гүзээ суучих юм бол... Ааа баба. Гэхдээ би ч гүзээ суутал бүдүүртэл хаа ч байсан юм. Дөнгөж л жаахан жин нэмж эхлэж байхад...

3 comments:

Unknown said...

Gool aldchihsan yum bish beez? Heheh...

MNED said...

Харин тиймээ, яана аа. Гоол алдсан бол баларсаан. Хэхэ
За за муу ер байгаа даа. MNED гоол алдахгүй ээ. Маш сайн хаалгач ш дээ. Хаха

Yilu said...

guzee suulgaj yroosoo bolohgui shu baba

ene bichleg deer minii neg hovdog geed zurag bdg um, ter zurgiig tavichihval ih dogi