Амьдралын тойрог

2008-12-22

ХАЙРЛАЖ БОЛОХГҮЙ ХАЙР БАЙДАГ УУ?



Өчигдөр өглөө дуучин Жавхлангийн шинэ уран бүтээл "Хайрлаж болохгүй хайр" гэдэг дууны клип зурагтаар явж байхад нь сэрлээ. Дууны ая нь чихэнд амархан хоногшихоор аятайхан юм. Харин үг нь жаахан сэжигтэй санагдлаа. Хайрлаж болохгүй хайр, хагацаж болохгүй учрал гээд л... Энэ дууны клипийг нь үзлээ. Сүүлийн үед хүмүүсийн тархиний түгжээг мултлагч Донж төвийн захирал Төгөлдөр клипэнд тогложээ. Хайр сэтгэлийн сэдэвтэй энэ дууны клипэнд Жавхлан, Төгөлдөр хоёроос өөр хүн огт гарахгүй байна лээ. Ер нь "Хайрлаж болохгүй хайр" гэдэг энэ дууг дуучин Жавхлан хэнд зориулсан бэ гэдэг асуултыг www.news.mn сайтынхан хөндөж тавьжээ. /Энэ тухай мэдээг энд дарж үзнэ үү./Энэ дууг хэнд ч зориулсан бай хамаагүй ээ. Их гоё дуу юм даа гэж бодлоо. Хайрлаж болохгүй хайр гэж байдаг юм болов уу? гэж би бас өөрөөсөө асуулаа.


Жавхлан - Хайрлаж болохгүй хайр

Зүсрэх бороотой анх дүрийг чинь харчихаад
Зүгээ мартан зүрхээ өгчихсөн байсан
Зөндөө зөндөө бодогдож явсан
Зөрж тааралдахгүй их удсан

Хайрлаж болохгүй хайр уу

Хагацаж болохгүй учирал уу
Харуусаж мэдэхгүй нулимс уу
Харамсаж болохгүй сэтгэл үү

Одтой шөнөөр анх дүрийг чинь зүүдэлчихээд

Онгодоо бадрааж уянгаар хөглөгдсөн байсан
Ориглуун хүслээр мөрөөдөж явсан
Олж уулзалгүй их л удсан

Хайрлаж болохгүй хайр уу

Хагацаж болохгүй учирал уу
Харуусаж мэдэхгүй нулимс уу
Харамсаж болохгүй сэтгэл үү

Хайрийн орчлонд анх чамдаа дуралчихаад

Хаачихаа мэдэхгүй сэтгэл алдарсан байсан
Хичнээн хичнээн бодогдож явсаар
Хэлж зүрхлэхгүй их л удсан

Хайрлаж болохгүй хайр уу

Хагацаж болохгүй учирал уу
Харуусаж мэдэхгүй нулимс уу
Харамсаж болохгүй сэтгэл үү

Нэгэнт дууны талаар ярьсаных бас жаахан хадуурахаар шийдлээ. Манай монголын зохиолын, нийтийн дууны үг нь заримдаа их инээдтэй юм аа. Монголчууд бид угаасаа наргианч хүмүүс юм болохоор ямар ч юмыг ийш тийш нь мушгиж гуйвуулахдаа гарамгай.

Сонгуулийн дараа Төрийн албан хаагч дуулж байна:
Одоо ингээд халагдана гэхээр...

Цаг уурын албаны сүлд дуу:
Хавар нь ороогүй бороо
Намартаа яагаад шаагина вэ

Биеэ үнэлэгч бүсгүйн дуунаас:
Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг
Ялгуун сарны дор үгээр хэлэхийн аргагүй ээ

Хоёр орны харилцаанд сэв суулгах дуу:
Наран улсын бөхийн дэвжээг хотолзуулсан
Нарлаг Монголын хүчтэнүүдийг дагуулсан

Паарны ойролцоо унтсан хүний дуу:
Зүүрмэглэх нойрондоо би чамайгаа
Наран болгон гийгүүлэв ээ
Зүйрлэшгvй илчинд чинь би өөрөө
Навчис болон дэлгэрэв ээ хө

Сарын тэмдгээ хүлээсэн бүсгүйн дуу:
Уулзалгүй удвал уйтгарладаг
Уулзвал хэдэн өдрөөр баяртай явдаг

Мини юбкатай хүүхний дуу:
Учиртайхан харц намайг дагана

Зоонтоггүй хүний дуу:
Хавар намрын бороо нь хүртэл
Хацар хацрыг минь норгоод л байна

Нусны алчуур, салфеткагүй хүний дуу:
Миний нулимсыг салхи л арчина

Шуналтай хүний дуу:
Тэвэр дүүрэн цэцэг өгч сэтгэл гаргах сайхан байдаг ч
Багадах биш үү
Тэнгисээр хамтдаа аялна гэж амлалт өгөх өчнөөн гайхам ч
Дутуу биш үү

Дүлий хүний дуу:
Итгэж надад хэлсэн vгийг чинь
Сонсоогvйдээ би буруутай

Амиа хорлож байгаа хүний сүүлчийн үг:
Амьдралаа, амьдрал аа би чамд хайртай

Занаж хорссон хүний дуу:
Орхиод л гарсан тэр л чинь дүр чинь ээ
Ой тойнд мэт хоногшоод байна даа хө

Гозон хүний дуу:
Зулзган цагаан хус минь ээ хө
Зулай шүргэм ганхана аа хө

Заргач хүний дуу:
Намайг чамд дурласан гэж хэн хэлсэн бэ

Тураалтай хүний дуу:
Дэр хуваах тавиланд сөгдөөд
Дэрсхэн биеэ чамдаа зориулъя даа

Өөрийн толгойгүй хүний дуу:
Чиний аясаар би хөтлөгдөх дуртай
Чиний аясаар би хөглөгдөх дуртай

Дээвэр нь цоорхой сургуульд сурдаг оюутны дуу:
Үүл нь хүртэл дуулж байдаг даруухан харш минь миний сургууль

Эрүүлжүүлэхэд хоносон хүний дуу:
Цэнгэлийн дарсанд хөлчүүхэн явахад минь
Цэнгийн нүүдэлтэй алсхан одсон

Орон гаран хүний дуу:
Ууган үрээ үнэрлэсээр
Инээсэн байтлаа уйлах юм аа

Үерт автангаа алдсан хүний дуу:
Дэргэд шивнэсэн горхи намайг орхиж холдоход
Дагаад гүймээр урсгал нь санаанд минь хоцорно оо

Өлсгөлөн хүний дуу
Ээжийн бор аяга харагдаад байна аа

Гадаад паспортгүй хүний дуу
Зөвхөн Монголдоо харлаа.


Хадам ээждээ уурласан бэрийн дуу
Ээжийг минь яаж гүйцэх вэ дээ...

Чөтгөртэй дуу:

Гил хар шөнийн зүүдэнд
Цал буурал үстэй ирэв үү

Фосфортой дуу:

Голын хайртай амраг минь
Шөнөдөө гэрэлтэм царайлаг даа

Шөнийн секстээ ханамж аваагүй хүний дуу
Үүр битий цайгаасай
Өглөө битий болоосой
Өөрийнхөөрөө би чамайг
Хайрлая би хайрлая

Хиймэл сормуус хийлгэсэн хүүхний дуу

Аялан дуулах чиний минь хоолойтой
Адилхан өнгөөр уянгалан ганганаад
Ариухан чиний минь сормуус шиг дэвээд
Аглаг тал дээгүүр шувууд буцлаа

Тал газар төөрсөн хүний дуу
Үүрийн цагаан туяа юу
Амар сайхан тал байна
Үерийн усны шаагиа юу
Амуу тарианы шаагиа байна

Сөлөр нүдтэй хүний дуу
Уул, үүл нь нийлэн харагдах
Умрын цэнхэр хангай минь ээ хө

Орон гаран хүний дуу
Ууган үрээ үнэрлэсээр
Инээсэн байтлаа уйлах юм аа.

Чөтгөртэй нөхцсөн хүний дуу
Хэн нэг нь надад шивнэх шиг
Хэрэгтэй үгийг тэр л надад хэлэх шиг
Хэн юм бэ хэн юм бэ хэн юм бэ хэн юм бэ чи
Холын холоос намайг дагуулах
Хонгор амраг минь чи хэн юм бэ

Чөтгөртэй дуу
Чагнаад байх нь ээ аялгуу түрээд
Чанх дэргэд хүүхэд уйлах юмаа

ТВ чат руу мэссеж бичдэг хүний дуу
Утасны минь дугаар
Уруул дээр минь байдаг

Ганц хувцастай хүний дуу
Хуучраагүй жинс...
It's me blue jeans На нана нана

Анх секс хийж үзсэн бүсгүйн дуу
Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж
Цэцэг шиг өвөрөө чамдаа дэлгэсэн

За энэ мэтээр цааш нь үргэлжлүүлж болно.

4 comments:

Anonymous said...

Minii durtai duuchin. Gehdee suuliin uyed ih targaljee te? Nadaa Javhlangiin Amidral geed duu ni ih taalagddiin.

By the way ene duug gadaadad suugaa humuust zoriulsan duu geed nerlechihed buruudahguin bishuu? hehe.

Eric said...

who knows, he might be one of us! LOL

MNED said...

to KHAN> nadad bol Javhlangiin anhii duunuud l ih goy sanagddag yum aa.

MNED said...

to Eric>maybe