


Цагаан сарын үеэр хэдэн монгол кино үзэх шив дээ. "Надтай гэрлээч","Сайн уу, амьдрал минь", "Ийм нэгэн дурлал" гээд баахан л кино үзлээ. Монгол киноны хөгжлийн чиг төлөв их гэгээлэг харагдаж байх шиг. Зураг авалт, эвлүүлэг, саунд трек, зохиол, найруулга нь дажгүй. Хамгийн өвөрмөц хийсэн нь "Сайн уу, амьдрал минь" байлаа. Гурван хэсгээс бүрдсэн хөөрхөн кино. Яг Аюурзана ахын метароман шиг. (Тус тусад нь үзсэн ч болно. Бүгд нийлээд нэгдмэл нэг утга санаа илэрхийлдэг.) 1-р хэсэгт нь гардаг зарим нэг сюжет нь сэтгэлд их ойрхон байлаа. Оюутны байр руу цонхоор ордог хэсгийг нь үзээд хуучин дурсамж сэргэв. Хэхэ. Би бас оюутан байхдаа дотуур байрны 2 давхар руу авирч байсан юм.... (^^
2-р хэсгийн Аскорбины хүчил ууж амиа хорлох гэдэг нь бас их хөөрхөн. Дараа нь усанд орж хордлого тайлж байгаа нь бүүр өхөөрдөм. 3-р хэсгийн төгсгөл нь таалагдсан. Сэтгэл уярмаар.
4 comments:
hehe sn uu amidral min-iig eroosoo vzeegvi harin zondoo yariulsan :P hoorhon kino yum shig bnlee.
harin nadtai gerleech eroosoo taalagdaagvi shd. bi ooroo iim engiin yumand eswel durgvi yumuu bvv med
to DREAM> 1000 sonsohoor neg uzeerei.
Sain uu Aidral mini ih huurhun kino shuu.Uneheer goy bolson bna lee.Nodnin bolson UB kino naadam deerees Shildeg hugjmiin nairuulgatai kino shagnaliig avsan.Yostoi nudee olson shagnal bolson shuu.
(^^
Post a Comment