Амьдралын тойрог

2009-03-11

Сүүлийн үеийн тайлан.

За өнөөдөр блог дээрээ нэг тайлан бичдэг юм билүү. Өглөө ажилдаа явахад цасгүй байлаа. Өдөр хоол идэхээр гарсан чинь цас орж байдаг байгаа. Ойрд цас ороогүй бас гоё ч юм уу гэж бодлоо. Будран орох цасан дундуур хэсэг алхав. Одоо л нэг дулаарч, миний хаврын синдром хөдлөөд, би зузаан хувцасаа тайчиж хаяна даа гэж бодож байсан чинь цас орчих юмаа. Өвөл бидэнд хоргодоод, хавар ард нь хүлээгдээд байна даа. Хаврын синдромоо эхлэх эрт байна гээд ч цаанаасаа хэлээд байгаа юм уу. За за бүү мэд.

Мартсанаас 2 сард амжуулна гэж төлөвлөсөн ажлууд маань ерөнхийдөө бүтсэн дэг. Харин одоо 3 сард хийх ажлын plan эхнээсээ биелэгдэж байна. Жишээ нь: англи хэлний хичээлд яваад 7 хонох гэж байна. Нэг боломжийн газар олсон ч хичээллэх цаг нь яг миний ажилтай давхцаад байсан тул би цагийг нь өөрчилж болох уу гэсэн хүсэлт гаргаад холбоо барих утас, e-mail хаягаа орхиож билээ. Эхний хэд хоног сүрхий утасдах, эсвэл e-mail ирүүлнэ байх гээд хүлээж байв. Таг чиг шүү. За за энэ газар ч намайг мартсан байх гэж бодож байв. Бүтэн 3 долоо хоног өнгөрсөний дараа над руу эргэж утасдаад "Та манайд бүртгүүлсэн. Сурах хэвээрээ юу? Таны хүсэлтийн дагуу ажлын бус цагаар хичээл оруулахаар зохицуулалт хийсэн" гэж байна. Би ч уухайн тас "ЗА" гэлээ. Фрэнк гэж нэг залуухан багштай болсон. Гадаад багш болохоор амар. Хэрвээ монгол багш байсан бол ойлгохгүй юмаа тувт монголоор асууж, нөгөөх маань ч бас энэ чинь ингэдэг байхгүй юу гэж монголоор тайлбарлаж хэлж өгөөд шал дэмий. Фрэнк хааяа монголоор ганц хоёр үг их акценттай хэлнээ. Акцент гэснээс миний хэллэг гэж хүн аймаар хатуу байх шиг ээ. Орос хэл угаасаа их хатуу дуудлагатай хэл юм чинь. Надад орос хэлний ул мөр болсон "russian" аялага байх шиг ээ. (^^
Би бас ангидаа ганцаараа эр хүйстэй суралцагч. Бусад нь эмэгтэйчүүд. Уг нь бас надаас гадна ганц хоёр жаал байсан бол зүгээр байхгүй юу тээ. Хичээл дээр радар ажиллаад. Хаха. За далий юм бичиж эхлэх нь... Харин одоо англи хэл сурсан шиг сурна гэж дотроо тангараглаад байна. Өмнө би инглиштэй болно гэж сурч эхлээд дундаас нь орхиож байлаа. Угаасаа өмнө нь тууштай сурах боломж ч гарч байгаагүй юм.
Өнөөдөр уг нь дүрслэх урлагийн музейд гарч байгаа уран зургийн үзэсгэлэн үзье гэж бодож байсан ч амжсангүй. Бас Тэнгист гарч байгаа "Миний хөрш чөтгөр", удахгүй нээлтээ хийх "Буруу эргэлт", "Сүүлчийн бүжиг" гээд хэд хэдэн кино үзэх төлөвлөгөөтэй харайлгаж явна.

6 comments:

eldevasuult said...

Yun gantsaaraa er huistei gej, naadah chini ohidiin angi bna sh de.....kkkkk

dream said...

kkkkk neeree ohidiin angi yum bishvv
:P
aan bas ter gadaad bagshtai bn gdg neg talaar amar yum bilee gehdee vneheer sn oilgohgvi yum garaad irengvvt mongoloor l bish bol oilgohgvi yum zondoo garjiisoon nadaa :(

Anonymous said...

manai angiinkhan bugdeere okhiduud ene ter bichvel iluu sonirkholtoi uym bish uu hehe lol

MNED said...

to Eldev asuult,DREAM and Ikher tsetseg>Tegvel bi angidaa gantsaaraa boojgoitoi ohin ni.. keke

dream said...

=))
aldiim bn.

MNED said...

to DREAM> yasan?