Гадаадын улс орон руу хэдхэн хоногийн аялал ч юм уу? Эсвэл албан томилолтоор яваа хүмүүс гоё сайханыг нь гайхаж, хот нь хоггүй цэвэрхэн, үйлчилгээ нь түргэн шуурхайг нь магтас хийгээд л эргэж ирдэг дээ. Эргэж ирээд "Монгол ч нээрээ хэцүү байна даа. Гудамж нь хог шороонд дарагдсан, хүмүүс нь харьцааны соёл муутай.. Хүнсний бүтээгдхүүн нь баталгаа муутай, Идээд хордоод үхчих эрсдэл ихтэй" энэ тэр гэж хэсэг бухимдаад л мартаж орхино. Хилийн чанадад удаан хугацаагаар сурч, ажиллаж амьдарч байгаа хүмүүс ч бас Монголдоо ирээд нэг хэсэгтээ л орчиндоо дасан зохицох гэж нэлээн юм болдог сон. Учир нь олон жил амьдарсан өнөө улсынхаа нийгмийн амьдралд дасчихсан, уусчихсан /интегрирование, ассимиляция/ байдагтай холбоотой. Ер нь хаана амьдарч байгаагаасаа хамаараад сэтгэхүй, ертөнцийг үзэх үзэл баримтлал, үнэт зүйлс нь өөр болчих юмаа. Улс төрийн тухай бодол санааны төлөвшилд аж төрж байгаа орчин хүчтэй нөлөөлсөн байдаг. За тэгээд нэг улсад удаан хугацаатай амьдараад ирэхээр тухайн үндэстэнийхээ сайн муу, сайхан муухайг нь мэдэрнэ.
Янз бүрийн хүмүүсийн блог уншаад сууж байхад, энд тэнд удаан амьдарч байгаад ирсэн нөхдүүдтэй уулзахаар ч бас тухайн орчиндоо уусчихсан байгаа нь шууд анзаарагддаг. Гадаадын улс орон руу илгээж байгаа элчин сайдын яамны ажилтнуудыг 4 жилээс хэтрүүлэхгүй сольдог. Энэ нь тухай хүн энэ хугацаанд амьдарч байгаа улс орныхоо нийгэмд дэндүү дасаад, аажимдаа тэр нийгмийг хөндлөнгийн хүний нүдээр харж чадахгүй болчихно гэж үздэгтэй холбоотой. Дипломатууд, элчин сайдын яамны ажилтан гэдэг чинь зангиатай тагнуулууд гэж олон улсын харилцааны чиглэлээр Орост сурч байсан нэг найз маань хэлдэг байж билээ. Ер нь ямар нэг ажлыг 4 жилээс илүү хугацаагаар хийхэд тухайн хүн нөхцөл байдалдаа дасал болдог. Ажилдаа мэргэшиж туршлагаждаг ч шинийг санаачлахдаа тааруухан болчихдог гэсэн онол уншиж байсан юм байна. Миний л мэдэхээр жүжигчин Равдан гуай улсад 20 гаран жил ажиллахдаа 4 жил тутамд ажлын газраа солисон тухайгаа "Би" нэвтрүүлэгт оролцох үедээ ярьж байсан. Би нэг байгуулагад ажилд ороод 4 жил болоод л дарга нартайгаа зад хэрэлдээд ажлаасаа гарчихдаг гаж ч гэмээр характертай гэж өөрийгөө хүлээн зөвшөөрч байхыг нь хоёр дэлдэн чихээрээ сонссон л юм даа. Гэхдээ энэ онолыг үгүйсгэдэг хүмүүс бол онгоцны нисэгч нар, эмч нар. Аль болон олон жил ажиллах тусам тэд ажилдаа гаршдаг гэж үздэг юм байна лээ.
--------------------------------
PS. Дээр нь нэмээд бичихэд хаана амьдарч байснаасаа болоод блог дээрээ тухайн орныхоо хэлээр бичих, адаглаад л ч гарчиг өгөх гэх мэт мелочь зүйл ажиглагдаад байгаа юм. хэхэ.

8 comments:
Онолыг үгүйсгэхийн хувьд бол уг нь тийм ч үгүйсгэхээр шалтгаан биш л байх шиг байх юм. Тэр онол дээрээ болохоор олон жил болвол ажилдаа мэргэшиж туршлагаждаг гэчээд онолыг эсэргүүцдэгүүд нь бас олон жил ажиллах тусам гаршдаг гэхээр..
сонирхолтой юм
ер нь хүн 4өөс олон жил өөрчлөлтгүй ажиллаад эхлэхээр сонирхол нь ч бас буураад ирдэг юм болуу... 4 жил тутамд ажилаа сольдог бол азтай л хүн юм...
Minii amidral deer yag davtagdaad baigaa zuiliig helj baina.
neeree minii blogiig unshaad tegej bodsiin bish biz dee.
Yer ni mongolchuud , 3 jil bolood neg amidraldaa oorchilj nuuj suuj bai gej heldeg sh dee.
mash intelligent bichleg bailaa.
ter zangiatai tagnuul gesnees , diplomat bolon tagnuulchdiin tuhai bicheech , minii unshikh durtai sedev baigaa yumaa, tagnuulch, jujigchin , diplomat bolno geed l nas nasand ooroor moroodoj baisn odoo yav , shal oor khun ooroor amidraj baina shuu dee.
to Шонхор> нэг ажлыг олон жил хийхээр ямар ч хүн дадлага туршлагатай болно. Гэхдээ ШИНЭ ЗҮЙЛ САНААЧЛАХ, АЖИЛДАА БҮТЭЭЛЧЭЭР ХАНДАХГҮЙ хойрго болдог гэж "энэ" онолыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс үздэг. Харин үгүйсгээд байгаа хүмүүс нь нэг ажлыг олон жил тууштай хийхээр улам туршлагажина гэж 100 хувь үзэж байгаа. Хамгийн тод жишээ нь эмч нар. Олон жил ажиллах тусмаа л өвчин оношлох, эмчилгээ хийхдээ алдаа гаргах магадлал нь буурдаг гэх юм билээ.
to Soulmate> гэхдээ хүн хүнээсээ л шалтгаалах байх. Ажил мэргэжилдээ дуртай, бас цуг ажиллаж байгаа хамт олон нь эвсэг, "гар нийлдэг", авч байгаа цалин нь амьдралд хангалттай хүрч байгаа бол тэтгэвэрт гарталаа нэг газар ажил хийх бас гоё юм шиг санагддаг юм.
За тэгээд ер нь бол "4 жилийн онол" бол ердөө л цаасан дээр бичсэн онол. Гэтэл онол практик 2 заримдаа алд дэлэм зөрдөг шүү дээ.
to Erchuud2> Ганц таны блогийг уншаад ийм сэтгэгдэл төрөөгүй л дээ. Ер нь янз бүрийн хүмүүсийн блог уншиж байхад, гадаадад олон жил болоод ирсэн 10 жилийн найзуудтайгаа уулзахад тухайн амьдарч байсан улс орныхоо нөхцөл байдалд нь маш дасаж, нийгэмд нь ууссан нь анзаарагдсан юмаа. Солонгост нэлээн хэдэн жил болоод ирсэн 10 жилийн нэг найз маань бөөн л Солонгос сэтгэлгээ. Дэргэд нь Америкаас ирсэн өөр нэг найз маань бас тэс ондоо соёл ханхлуулна. Би Орост хэдэн жил байсан болохоороо тэдний хувьд бас л хачин санагдсан байж мэднэ. Хэхэ.
Мелочь : энийг уншиж ухтлээ инээв.
Мелочь гэж юу гэсэн уг юм? Англиар бол CHEEZY, CHEAP мон уу?
Тухайн байгаа улсын сэтгэхуй нолоолдог гэж унэн шуу. Суулийн уед япон зуйрлэл угнууд монгол угээр санаанд орж ирээд байдаг болсон байлээ. Могойн эрээн гадна аа, хуний эрээн дотроо энэ тэр гэдэг шиг "халуун чулуун дээр 3 жил" гэж уг гэхдээ байдагдаа ( халуун чулуун дээр 3 жил суухаар дасаад халуун байхаа больдог - ямар ч ажлыг дор хаяж 3 жил хий. Тэгж байж чи хуний цайнд хурнэ гэсэн утгатай уг. ) гэх гэсэнээ, энэ чинь нээрээ япон уг ш дээ гэж саналаа ш д. кеке
to Patate> мелочь гэдэг нь монголоор жижиг сажиг зүйлс гэсэн утгатай.
Post a Comment