Амьдралын тойрог

2009-08-14

Монгол хэл

Ер нь ямар ч "хэл" цаг үеэ дагаад хувьсан өөрчлөгддөг. Гэхдээ яаж ч өөрчлөгдөж байсан өгүүлбэр нь учир зүйн (логик) алдаагүй байх ёстой. Монгол хэл хувьсан өөрлөгдөхдөө өгүүлбэр зүйн аймшигийн алдаатай болоод байгаа юм. Сонин уншиж, зурагт үзэж, радио сонсож байхад утга учир нь олдохгүй, хүнийг төөрөгдүүлэхээр өгүүлбэр зөндөө олон тааралдана. Дээр үед сонины алдаа олно гэдэг маш хэцүү даалгавар байлаа. Харин одоо алдаагүй сонин олно гэдэг бол тун бэрх даалгавар. Миний олж уншиж байсан алдаатай өгүүлбэрүүд: "Энэ хавар 700 ширхэг мод тарьж, цардмал зам, шүлэг шинээр тарив." Цардмал замыг ургамал шиг ургуулдаг гэсэн утга гарч ирж байна. Бас тарьж, тарив гээд нэг үндэстэй үг хоёр удаа хэрэглэж. Өөр нэг жишээ "Манай эмнэлэгийн төхөөрөмж нь хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжтэй юм." Төхөөрөмж гэдэг үгийг хоёр удаа бичсэнээс болоод төхөөрөмж нь төхөөрөмжтэй болж таарч байна. FM радиогоор бас учир нь ойлгогдохгүй юм их ярьна аа. "Хэдэн хоромын дараа манайд ирүүлсэн ус цаг уурын хүрээлэнгийн цаг агаарын мэдээг хүргэлээ. " Ирээдүй цаг, өнгөрсөн цагийг холиж хутгаад утгаа алдаж байна. UBS-ийн мэдээний төгсгөлд "Одоо маргаашын хотуудын цаг агаарын мэдээг хүлээн авна уу" гэж нэвтрүүлэгч нь байнга хэлнэ. Маргаашын хотууд, өнөөдрийн хотууд, эсвэл өчигдөрийн хотууд гэж байдаг байх нь. Үндэсний телевизийн 18 цагийн мэдээний төгсгөлд нэвтрүүлэгч нь "Өнөөдөр болсон илүү дэлгэрэнгүй мэдээллийг 20 цагаас үзээрэй" гэж ёс юм шиг хэлдэг болоод байгаан. Уг нь хөөрхий "Өнөөдөр болсон үйл явдлын тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг" гэх ёстой л доо. Заримдаа зарлал уншихаар бас элэг авмаар юм бичсэн байдаг. Дээр нь энэ хоолны газрын хаягууд их марзан. Жишээ нь: "Солонгос хоолны зоогийн газар", "Олон үндэстний хоолны зоогийн газар". Хоол гэдэг үгний хүндэтгэлийн хэлбэр нь зоог. Тэгэхээр "Манай аавыг эцгийг Q гэдэг" гэж ярьж байгаагаас ялгаагүй болж байгаа юм. Бас зарим үгийг хүссэнээрээ бичдэг болсон байна лээ. Уг нь намайг сургуульд байхад "СУРГААЛ" гэж бичдэг байлаа. Гэтэл одоо "СУРГААЛЬ" гэж бичдэг болсон гэх хүнтэй таарч билээ. Хэнийх нь зөв болохыг шийдэх гэж зөндөө маргалдаж байлаа. Эцэст нь бидний хэн хэн маань өөр өөрсдийн байр сууриа хадгалж үлдсэн дээ. Сургаал гэдэг үгний ард Ь тэмдэг нэмж бичих яасан ч хоббитой юм байгаан.
Монголчууд бас монгол гадаад үг хольж хутгаж ярих дуртай юм шиг байгаан. Бүүр хуучин нийгмийн тогтолцооны үед л яриандаа орос үг хавчуулдаг зуршил тогтчихсон. Одоо шинэ үеийнхэн бол англи үг хавчуулж ярихад гайхаад байх юмгүй. Дээр үед "Филармоны заланд инженер, механикчдад лекцтэй" гэсэн зарлал хүртэл гарч байсан гэж байгаа. Энд нэг ч монгол үг байхгүй. Бөөн орос үгнүүд. Гэхдээ бүгдээрээ гайхалтай сайн ойлгоно. Харин үүнийг орос хүн ойлгохгүй. Инээдтэй, эмгэнэлтэй ч юм шиг.

13 comments:

dream said...

хэхэ... буруу яриад л зөв ойлголцоод л... өгүүлбэрийн утга бол аймар алдагдаж байгаа санаа нэг байна өө.

The Face said...

dramiin teathreiin biletiin kassand ochirlov.^^~

patatepatata said...

Маш гое

Энэ сонме сэтгуулуудэд хяналт редактор гэж юм байхаа больчихсон юм биш уу? Хэдэн шинээр орсон сэтгуулч шаавайнууд нь нэг юм сараачаад халтартуулаад хаячихдаг, тэрийг нь шалгадаг хун байхгуй болохоор ногоодуул нь юм ч сурдаггуй, мэргэжилдээ ч сайжирдаггуй.

Би энд анх ажилд ороод нэг хуудас юм англиас япон луу орчуулж байсан юм. Аминдаа гайгуй юм биччихлээ гээд л дарга дээрээ аваад очно, улаан эрээн болоод буцна. Тэгээд хэдэн удаа зассанаа тоолсон 36 удаа байсан гэвэл яах уу? Кэкэ
Гэтэл одооны энэ хуухдууд хэрэг байхгуэээ

Ингээд бичсэн оорийнхоо чавганц болсоноо анзаарч байна щуу кеке

Зов бичгийн дурмийн хувьд ч естой буу мэдээ
Намайг 10 жилд байхад л холи бантантай нь хутгаж эхэлсэн юм даг. Ногоо болдоггуй эрхтнээрээ тоглосон гэгчийн улгэрээр...

Байцаа гэж бичдэг байсныг байцай болгоод л ( хэзээ монголчууд байЦАЙ гэж хэлж байлаа тэ? Хятад дуудлагаар бол яалт ч гуй бай (цагаан) цай(ногоо) гэж бичдэг л дээ, гэхдээ хэний толоо хаанах хэл билээ тэ? Дээр уед бид 2ын ярьж байсан Епон гэж бичье гэдэг шин, кэкэ)

Оор чинь эрвээхэй гэдгийг эрвээхий болгоод л ( яаж зонохоороо ийм юм санаанд ордог байна аа), аргал (малын ялгадас) аргаль ( зэрлэг хонь ) хоерыг ялгаад л, ( Тэртээ тэргуй огуулбэрээсээ ойлгогдох зуйлийг заавал

patatepatata said...

оорчилж хэцуу болгох ямар шаардлага байна аа) гэх мэтчилэн зугээр болж бутэж байгаа юмаараа оролдож эхэлсэний ур дун нь энэ...Нэгдсэн зов дурэм байхгуй болчихсон... Одоо яаая гэхэв. Бодож тунгааж, толовлолгуйгээр юм хийхеер ийм болдог юм шиг байгаа юм...

Айхтар нуршив, кэкэ

patatepatata said...

Орос гаран дээр бичихээр, хуний бичсэн юмыг дураараа орос уг болгоод байх юм аа,

Keesh said...

Яахав мэргэжлийн үг хэллэг, эсвэл монгол хэлэнд хялбар орчуулагдахгүй үг хэллэгүүд байж болно л доо. Гэхдээ зүгээр л монголоор яричихаж болох юмыг заавал гадаадаар яриад байдаг нь их сонин. Жишээлбэл гадаа үнэхээр хоот байна аа гэдэг ч юм уу.

MNED said...

to DREAM> harin teh.

MNED said...

to FACE> kk. Bas neg ch mongol ug oroogui mongol oguulber baina.

MNED said...

to Patate> Sahil hurteed shal dordov gedeg biluu? Amindaa saijruulah gej bgaad amiig ni tasdav gej bas saya zohiochloo.

MNED said...

to Shonhor>harin tiimee. Mongoloor ochuulj bolohoor ugiig bol mongolooroo l hereglej baimaar yum. Harin yalt ch ugui, mergejliin ugiig bol ter heveer ni l yarij bichne biz tee. Sanal neg baina.

patatepatata said...

Нуухыг нь авах гээд нудийг нь сохлох гэж бас хэлдэг тэ

soulmate said...

сургалтын тогтолцоо муудсан юм болуу? Үнэхээр утга авцалдаагүй ярьдаг бичдэг болсон байна лээ. Тэгээд блог бичихдээ хэлгий бичлээ гээд их шүүмжилнээ бас. Тэд нар чинь хаа очиж дуудлагаар нь бичиж байгаа болохоос утгын алдаагүй байдаг

Anonymous said...

unen shu