Мөрөн хотоос Алаг-Эрдэнэ орох замдаа уул, тал, гүн хөх тэнгэрийг ажиглаж явлаа. Үүл нь хүртэл үлгэрийн юм шиг санагдсан. Эгийн голын эрэг дагуу байрладаг сумын төвийн бараа нь алсаас харахад нэг иймэрхүү.
Сумын төвд 2000 орчим хүн амьдардаг гэдгийг нутгийн хүнээс амнаас сонслоо. Засаг даргийн тамгийн газар, сумын сургууль, эмнэлэг, цагдаагийн газар, ХААН банкны салбар, клуб, хүүхдийн цэцэрлэг, зочид буудал гэсэн цөөхөн хэдэн албан газартай. Засаг даргын тамгийн газар, улаан булан, сургуулиар нь орж үзлээ. Төвийн цахилгаан эрчим хүчний сүлжээнд холбогдсон болохоор тог тасарна гэсэн зовлон багатай гэнэ. 90-ээд оны эхэн үед гал алдаж, уурын зуухаа тэс хөлдөөжээ. Тэр цагаас хойш уурын зуухны барилга нь балгас болж хоцорч. Засаад авах мөнгө олдоогүй бололтой. Сургууль, клубын өрөө тасалгааны хананд паар байсан ул мөр болсон нарийнхан трубаны үзүүр ёрдойжээ. Өвлийн жавар тачигнахаар зууханд гал түлж дулаацуулдаг гэнэ. Нүүрсгүй газар болохоор модоо л түлнэ. Нутгийн хүмүүс Хөвсгөл нуурыг "далай ээж" гэж хүндэтгэж хэлцгээнэ. Нуур гэдэг үгийг барагтай л бол хэлэхгүй нь анзаарагдлаа. Хөвсгөл далайд 99 гол мөрөн цутгадаг. Харин "Эгийн гол" далай ээжээс эх авч урсдаг цорын ганц гол. 
Голын эрэг дээр хэсэг сууж, сүүдрээ дагуулаад сүр жавхлантайгаар алхаж хэсэг явлаа.
Энэ гол тунгалаг устай, загас жараахайгаар ч элбэг байна лээ.
Нар жаргах дөхжээ.
Би өмнө нь удаан хугацаагаар хөдөө гадаа олон явж байсан биш. Сумын төвийн амьдрал нэг хэвийн, нам гүмхэн санагдав. Гэхдээ энэ нам гүм байдлыг заримдаа архи уусан нутгийн залуучууд эвдэж орхидог бололтой. Хамт архи ууж сууж байтал нэг нь тасараад уначихвал бусад нь тэр газар нь орхиод л явчих юм. Өнөөх нь сэргэж, босоод юу ч болоогүй юм шиг гэрийн зүг намс намс алхаад л яваад өгнө. Сумын төв жижигхэн болохоор бүгд бие биенээ танина. Тасараад унахад хамт уусан хүмүүс нь биш юмаа гэхэд, өөр хэн нэгэн хүн анхны тусламж үзүүлэх байхаа. Голын эрэг дээр намайг сууж байхад хойд дэнж дээр "байгальд баардаж" байсан нутгийн залуусын нэг нь ингээд тасараад уначихжээ. Нөгөөдүүл нь харсаар байтал дэнж даваад яваад өгсөн дөө.
Үүнийг хараад миний сониуч зан хөдлөөд зургийг нь дарчихсан юм. Тас компаний захирал болсон энэ залуугийн эвгүй зургийг авсандаа блогоороо дамжуулаад хүлцэл өчье. Гэхдээ нүүр нь харагдахгүй л байна ш дээ. Ийм өнгийн дээлтэй хөрслөг бор залуус хөдөө нутгаар хаа сайгүй.
Сумын төвд нэг зочид буудал ажиллана. Нэг хоногийн хоёр мянга таван зуун төгрөг гэж байна лээ. Бараг орлогогүй шахуу. Заавал зочид буудал гэлтгүй. Холын хүнийг хэн ч гэртээ хонуулаад, хооллож ундална. Зочломтгой монгол зан хэвээрээ байгаа. Хөдөө явахад өлсөнө гэж түүхэнд байхгүй. За Эгийн голын эрэг дагуух сумын төвийн амьдралын дүр зураг миний нүдээр нэг иймэрхүү. Миний дараагийн очсон газар нь Хатгал байлаа.
Сумын төвд нэг зочид буудал ажиллана. Нэг хоногийн хоёр мянга таван зуун төгрөг гэж байна лээ. Бараг орлогогүй шахуу. Заавал зочид буудал гэлтгүй. Холын хүнийг хэн ч гэртээ хонуулаад, хооллож ундална. Зочломтгой монгол зан хэвээрээ байгаа. Хөдөө явахад өлсөнө гэж түүхэнд байхгүй. За Эгийн голын эрэг дагуух сумын төвийн амьдралын дүр зураг миний нүдээр нэг иймэрхүү. Миний дараагийн очсон газар нь Хатгал байлаа.
6 comments:
wow goyo yavjee, ajilaar yavsan yum uu, zugaalj yavsan yum uu?
hodoo goyo haragdaj baina...hurdhan shig mongol hodoo yavah yumsan.
zugaalj yavsan yumaa.
to Eric>neeree tegeech.
goyo yavjee ah ^^
The Face> Daraa Mongold ireheeree Hovsgol yavaarai. Goy yum bna lee.
Post a Comment