Амьдралын тойрог

2009-08-24

Хөвсгөл далай

Алаг-Эрдэнэ сумаас 40 гаран км явж байж Хатгалд хүрлээ. Хатгалын хэдэн байшингууд нь яагаад ч юм бэ? Орос тосгоныг санагдуулаад байлаа. Орос загварын нэлээн хэдэн дүнзэн байшинтай. Хөвсгөл далайн ус нь ямар ч гоё цэнгэг юм бэ? Сүхбаатар усан онгоц цагийн хуваарийн дагуу Ханх-Хатгал гэсэн чиглэлээр аяладаг юм байна лээ. Усан онгоцоор аялахад 8000 төгрөгийн үнэтэй. Хатгалд намайг ирэхээс өмнө хэд хоног тэнгэр муухайрчээ. Энд тэндгүй шавар шалбааг. Хатгалд ирээд нутгийн нэг эмээтэй санаандгүй таарч хууч хөөрөв. Насаарааа Хатгалд амьдарсан энэ эмээ залуудаа туувар хийдэг байсан гэнэ. Эмээгээс энэ хавийн орон нутгийн чанартай мэдээлэл олж авлаа шд. Тэнгис далай, нуурын эрэг газар нь гүехэн байснаа аажимаар гүн болдог доо. Гэтэл Хөвсгөл далай тийм биш гэнэ. Ус нь цэнгэг болохоор бараг л ероолын чулуу нь үзэгдээд гүехэн юм шиг санагддаг юм гэж нутгийн нэг эмээ яриад хэд хоногийн өмнө Хөвсгөл далайн усанд 3 хүн осолдсон золгүй явдал гарсан гэж хэлэв. Моторт завиар явж байтал өнөөх нь хөмөрөөд сүйд болсон юм байна. Хөвгөл далайд хүн осолдохоор хэд хоногийн турш тэнгэр муухайрдаг гэж нутгийн хүмүүс ярьж байна. Цаг агаарын прогнозод итгэдэг над шиг хүнд бол энэ үг мухар сүсэг шиг л санагдаж байлаа. Гэхдээ ийм золгүй явдал гарсаны дараа Хөвсгөл нутгийн тэнгэр уйлагнадаг ч юм билүү? Юм гэдэг чинь бас цаанаа учиртай шд. Хэрэг дурлаад асуугаад байсан чинь Хөвсгөл далайн ероолд зөндөө олон машин тэрэг байгаа гэнэ. 80-аад оны үед Хөвсгөл далайн дээгүүр өвөл ачааны машинаар тээвэр хийдэг байж. Зам товчилж байгаа нь тэр. Сайн хөлдөөгүй байсан мөс цөмөрч нефть ачиж явсан том ЗИЛ-130 Хөвсгөл далайн ероолд орж байж. Оросоос авч ирж байсан нэг том усан онгоц мөнхийн зогсоолдоо байж байгаад гэнэт хазайсаар далайн усанд живээд орсоны нүдээр үзсэн хүнтэй ч уулзав. Соц нийгмийн үед живсэн онгоцыг татаж гаргах гээд чадаагүй юм гэнэ лээ.
Хөвсгөлийн байгаль нь бол үнэн тансагаа. Нацагдоржийн "Миний нутаг" шүлэгт гардаг Хөвсгөл Увс Буйрын гүн цэнхэр нуурууд... гэдэг 100 хувь үнэн юмаа. Нуурын эрэг хөвөө дагаад жуулчины бааз дүүрэн. Тэнд нь жуулчид шаваастай.Хөвсгөл далайг үзсэнээр нэг хүсэл маань ингээд биелэв ээ.

6 comments:

dream said...

тийшээ явах зам нь л аймар тэрнээс гоё. тэнд байхад уг нь шөнө нь бороо ороод л өдөр нь нар гарчдаг байсан кээк. далай нь тунгалаг гэхэд хэт тунгалаг шдээ. чамайг байхад тэр нь харагдаагүймуу? би бас моторт завиар явсан, гараа дүрээд л далайн ёроол дахь хайргыг нь бариад авчиж болмоор юм шиг харагддаг байсан лаааг гоё.

Keesh said...

муухай зам ч гэсэн гоё ш дээ. ер нь аялал гоё оо.

svnder said...

Minii neg tom moroodol sh d Howsgol. ene zun gaigui sain yarial chadaagui. Ih yarihgui tolowlohgui bj bgaad l ireh zun genet yawah sanaatai bgaa. tusuw mongoniih ni talaar halit delgeruulj bolhiimuu?

MNED said...

to Dream> намайг ирэхэд тэнгэр нь их бүрхэг байсаан.

MNED said...

to Шонхор>надад зам нь тийм ч аймаар санагдаагүй ээ.

MNED said...

to Sunder> Дараа зун тэгвэл сайн бэлдэж байгаад очоорой. Би Хөвсгөл явна гээд бүүр хавар шийдцэн байсан юм. Ярьж ярьж нэг юм намар болохын алдад л Хөвсгөл далайг үзлээ. Төсөв мөнгөний талаар дараа нь бичнэ ээ.