Хатгалаас Мөрөнд эргэж ирлээ. Хэд хоногийн өмнө энэ жижигхэн хотод анх ирээд шууд л хөдөө тийш хүлгийн жолоо залсан юм. Харин буцахдаа Мөрөнгийн төвөөр жаахан тэнэлээ. Мөрөн хотын төв талбайн зураг. Энэ цагаан байшин орон нутгийн захиргааны байшин. 
Мөрөнгийн төвөөр хэсэг явж байгаад захаар нь орлоо. Нэрс жимс зарж байна. Энэ Мөрөнд жимс зарж байгаа нөхдүүд түүхий жимс түүгээд уксус хольж болцыг нь түргэтгэдэг муу аргатай болсон гэнэ. Их идвэл ходоод түлэгдэж хордох нигууртай гэсэн шүү. Ориг юм ч олж иднэ гэдэг хэцүү бололтой.
Мөрөн хотоос УБ шууд орох унаанд сууж болох байлаа. Гэтэл Эрдэнэт хот орох фургон тааралдахаар нь ороод суучихлаа. Сэлэнгэ аймаг орох нэг бүсгүй, УБ орох гурван охинтой гангар гунгар хийсэн шиг Булган аймгийн нутгаар дамжин Эрдэнэт хотыг зорилоо доо.
Мөрөнгөөс Эрдэнэт хүртэл бас овоо зайтай юмаа. Булган аймгийн нутагт ороод замын гуанзанд орж цуйван захиалгаар хийлгэж идчихээд цааш хөдөлсөн юм.
Бараг 16 цаг орчим энэ фургоноор сүнгэнүүлээд Эрдэнэт хотын барааг харлаа. 
Эрдэнэт хотод орос нэлээн олон юмаа. ГОК-т ажилладаг байлгүй дээ. "Эрдэнэт" үйлдвэрийн гадаа нь хуучны уриа лоозонг оросоор бичсэн байхтай таарлаа. Зарим албан газрын хаягийг нь бүүр оросоор бичээд тавьчиж. УБ-т хүүхдийн паркт байсан алсыг харагч, морин тойруулага Эрдэнэт хотод ирээд заларчихсан байна лээ. Хажуугаар нь фургоноороо сүнгэнээд өнгөрсөн.
Эрдэнэт хотод ирсэн хойно фургоны жолооч агаа биднээс мөнгө төгрөг авсангүй. Угаасаа л гэртээ харих гэж яваа болохоор зам нийлсэн улс байна. Мөнгө төгрөгөөр юу хийхэв ээ гэж байна. Баярллаа гэж салах ёс хийгээд хэлээд фургоноосоо буулаа. Зах зээлийн энэ үед сайн хүн бас байдаг л юм байна.
Эрдэнэт хотын барилгачдын талбайн хажууд УБ-ын зайсан толгойг санагдуулсан хөөрхөн цогцолбортой. Орой дээр нь зэсийн баяжмалыг бэлгэдсэн барималтай. Эрдэнэтээс УБ орох хот хоорондын автобусанд суугаад шөнө дөл болсон хойно "Сайн, сайн байна уу? Миний Улаанбаатар" гэсээр төрөлх хотдоо ирсэн дээ. Ингэж нийслэл хүүгийн энэ удаагийн аялал дууслаа даа.
10 comments:
mash goe zugaalsan bna shyy. goe zyragnuud bna.
amsterdam xxx
aimar yadarsan baihdaa.. ter alsiin haragch hoorhon haragdjiishd.. jims goy geh gesen chin bas hulhi yum shig sanagdchihlaa.. hetsuu yum tee.. thanks for sharing your trip^^
alsiig haragch ashiglah bolomjgui bolson baimaar yum. mongolchilson bololtoi:(
yaasan goe ayalaa we... yostoi goe :)
ooroo ayalaad irsen yum shig l bolloo.
neeree erdenet gesnees, endkhiin sonin yuo baina aa. bi tend ochij bailaa, ikh ondorlog gazar baidag san ,
to Altangay>bayarllaa
to Strong>Omno ni ochij baigaagui gazaruudaar yavsan bolohoor neg ih yadaraagui ee. Alsiig haragchnii huvid gevel nudend tanil dasal togloom olj harsan chini goy l baisan. Jims harin ih naidvargui sanagdaad ideh huselgui bolson. keke.
to Face> Mongolchilood l ashiglaad baigaa yum shig baina lee shd.
to DREAM> bayarllaa. Chi daraa jil ayalald yavaarai.
to Erchuud>Bi Erdenet hotod neg ih udaagui ee. Tegeed ch tend tanij medeh hun baihgui bolohoor gantsaaraa l joohon yavsan.
Post a Comment