Амьдралын тойрог

2011-11-03

Халимагт зорчсон тэмдэглэл: 2. Замдаа


Москва хотод хичнээн ч автовокзал байдаг юм байгаан. Бүү мэд. Москвагаас Элиста руу автобус хөдөлдөг хоёр автовокзал байна лээ. Би өөрийнхөө Москва дахь гэртэйгээ ойрхон орших автовокзалыг сонгов. Москва-Элстэй чиглэлд өдөрт таван өөр компаний таван автобус тогтсон цагуудаас замд гардаг ажээ. Би оройны 19 цагт аян замд гардаг автобусны тасалбар худалдаж авсан юм. Алянс-Тур гэдэг энэ компани Германд үйлдвэрлэсэн хоёр давхар, маш тохиолог автобусаар зорчигч тээвэрлэдэг. Хоёр давхар автобусанд амьдралдаа анх удаа сууж үзсэнээ нуугаад яахав. Миний суудал яг хоёр давхарт таарав. Хоёр эгнээ суудалтай. Голд нь ганц хүн л явах боломжтой. Зорчигч тасалбартаа бичигдсэн дугаартай суудалдаа л сууна. 
 
Зураг 1. Замд автобус зогсож, зорчигчид жорлон руу гүйдэж, тамхилж, идэх уух юм зардаг ТҮЦ-рүү зүглэнэ.

Хоёр давхар автобусанд нэг ч хоосон суудал байсангүй. Миний суусан автобусанд залуус олон байлаа. Баасан гариг тул Москвад сурдаг халимаг оюутнууд гэртээ харих гэж байгаа биз гэж таамагласан юм. Тэгээд ч 11 сарын 4-нд орост “Ард түмний эв нэгдлийн өдөр” буюу хуучинаар бол Октябрийн хувьсгал ялсаны баяр тохионо. Баяр болж, олон хоног амрах тул ийнхүү Халимаг оюутнууд гэртээ очих нь ч аргагүй. Миний хажуугийн суудалд нэг халимаг бүсгүй суув. Нэрийг нь асуугаагүй тэр халимаг бүсгүй Москвад сүүлийн таван жил ажиллаж амьдарлаа. Эндээс залхаж байна. Гэртээ харихын хүслэн болж байгаагаа надад ярив. Би ч өөдөөс нь найрсагаар инээмсэглэж, түүний яриаг дэмжиж хэдэн үг хэлэв. Ингээд автобус хөдөллөө. Автобус хөдөлмөгц өнөө халимаг бүсгүй замын хүнс хийсэн гялгар торноосоо чипс гаргаж амандаа хийгээд, чихэвчний хөгжимөө сонсонгоо цонхоор ширтэж өөрийнхөө ертөнцөд умбав бололтой. Хамгийн сонирхолтой нь энэ бүсгүй солонгос дуу хөгжмийн улаан фэн. Замын турш чихэвчнийх нь цаанаас солонгос дуу хөгжим битүүхэн сонсогдож байлаа. Солонгос дуу хөгжим Халимагуудад таалагддаг бололтой. Автобус хөдөлсөний дараа би бусад зорчигчидыг нүдээрээ ангуучлав. Ер нь халимагууд их цэвэрхэн цагаан царайтай юм. Өнгөц харах юм бол солонгос, япон залуучуудтай төстэй ч юм шиг.


Зураг 2. Халимаг залуус ихэнхи нь цэвэрхэн цагаан царайтай, өнгөц харвал Солонгос, Япончуудтай ч төстэй юм шиг санагдав

Автобусны салонд 14 инчийн хоёр  ширхэг өнгөт зурагт тавьжээ. Замын турш зорчигчдыг уйдаахгүйн тулд уран сайхны кино үзүүлдэг юм билээ. Москвагаас 19 цагт хөдөлсөн автобус оройн 23 цагийн орчимд нэгэн шатахуун түгээгүүрийн газрын ойролцоо түр зогсов. 30 минут зогсоно гэж жолооч чанга яригчаар зарлав. Зорчигчид автобуснаас цувран бууж, хөшсөн биеийн чилээгээ гаргана. Шатахуун түгээгүүрийн газрын ойролцоо нийтийн жорлон, бас хүнсний бүтээгдэхүүн өрж тавьсан жижигхэн ТҮЦ байлаа. Нийтийн жорлонд бие засахад 20 рубль. Харин хүнс зардаг ТҮЦ-нд нэг ширхэг төмстэй пирошки 25 рублийн ханштай. ТҮЦ-нээс нь төмстэй пирошки, байцаатай пирошки тус бүр нэгийг авч идэв. Замдаа бага сага идэх уух зүйл үүргэвчинд байсан л даа. Үүргэвчнээсээ цэвэр усаа гаргаж, халуун пирошки идэж ходоодоо баярлуулав. Автобус 30 минут энд зогсох ёстой байсан ч яагаад ч юм саатав. Жолооч автобусныхаа ар талыг ухаж, хогийн сав руу ямар нэгэн зүйл чулуудаж байгааг цонхоор харав. Автобусанд ялимгүй техникийн доголдол гарсан бололтой. Бүтэн нэг цаг зогссоны дараа автобус цааш замдаа гарав. 

Москвагаас Элстэй хот хүртэл ойролцоогоор 19 цаг явдаг юм билээ. Ингэхдээ нийт дөрвөн удаа зогссон. Зогсож байгаа газар бүр нийтийн жорлон, ойр зуурын хүнсний бүтээгдэхүүн, пирошки, ундаа ус зардаг ТҮЦ ажиллана. Өнөө пирошкины үнэ 25 рубль байснаа Москвагаас холдох тусам нэмэгдэж 35-40 рубль болж байв. Харин Москвагаас холдох тусам нийтийн жорлонгийн үнэ хямдарч байлаа. Элиста орохоос наана нийтийн жорлонд орж бие засахдаа 5 рубль төлсөн. Автобусанд шөнө түшлэгээ налаад жаахан зүүрмэглэж явав. Өмнө нь ийшээ зүглэж байгаагүй тул хаагуур ч яваад байгаа юм бүү мэд. Ямар ч байсан Москва хотоос урагшаа л яваад байгаа гэсэн төсөөлөл толгойд байлаа. 



Зураг 3. Халимагийн тал нутаг. Модгүй , тэгш тал газар хязгааргүй мэт үргэлжилнэ.
Элстэй хот орохоос ойролцоогоор 3 цагийн өмнө Волгоград хотын дундаар автобус явсан. Волгоград хотод зогссонгүй. Хотын нэг захаас нөгөө зах руу нь сүнгэнэчих шиг болсон. Энэ хотыг өнгөрмөгц уул, ой модгүй тэгш тал газраас автобус давхив. Өөрөөр хэлбэл миний зорин явж байгаа Халимаг орон ойртсон гэсэн үг. Гэхдээ дандаа асфальтан хар замаар явсан гэдгээ хэлэх нь зүйтэй. Ийнхүү Москвагаас Элиста хүртэл 1200 гаруй км замыг туулж дараачийн өдрийн [2011.10.29/Бямба гариг] 15 цагт Элиста хотын автовокзал дээр буулаа. За Халимагийн Элстэй хотын тухай дараагийн удаа бичье. 
Үргэлжлэл бий...

9 comments:

soulmate said...

сонирхолтой байна, үргэлжлэлийг тэвчээртэй хүлээжаагаа :)

MNED said...

Soulmate>Баярллаа. Халимагийн тухай олон сонирхолтой баримтууд олж мэдсэн. Ганц удаа бөөндөх биш, харин нэлээн хэдэн цуврал тэмдэглэл бичих төлөвлөгөөтэй байгаа.

patatepatata said...

Sonirholtoi baina.
btw, bolj ugvul olon zaluuchuudyn zurag oruulaarai, kkk.

Bas, yumny une-ee Mongol tugruguur yum uu amerik dollaraar davhar shiljuulj bichvel ih oilgomjtoi baina.

20 rubli gej heden togrog ve gedgiig ogt medehgui bolohoor.

patatepatata said...

sonirholtoi baina
Bolj ugvul olon zaluuchuudyn zurag oruulaarai!

Bas, yumny uniig rubli-ees gadna, Mongol tugrug ch yum uu, US dollar gesen, busad humuust bagtsaalahad amar mongoor davhar horvuulj bichvel sonirholtoi baina.

20 rubli, 25 rubli gej hed yum medehgui bolohoor.

MNED said...

Patate>Harin Elstei hotod baihdaa ug ni bas zaluuchuudiin zurag avna daa gej bodoj baisan yum. Daanch tanihgui hunii zurag hamaagui avaad baih ni jaahan buduuleg bolohoor olon zaluugiin avch chadaagui ee. Gehdee bas hoosongui ee. Heden Halimag zaluugiin zuragtai irsen. kkk
1 rubli=41 togrog.
Ingeed bodohoor 20 rubli gedeg bol 820 togrog.

soulmate said...

patate чи тоондоо сайны хэрэг юу билээ бичлэг бүрийн доор рублийг төгрөг рүү шилжүүлж тооцоод бичиж байвал ямар вэ :р

MNED said...

Soulmate> Дараагийн удаа барааны үнэ ханшыг нь давхар монгол төгрөгөөр шилжүүлээд бичээд байя

erchuud said...

kalmyk zaluus aa gej , goyo goyo zaluuchuud baina aa. kalmyk resturand orson uu dotor makhnii shol idsen uu ?

MNED said...

Erchuud>Halimag zaluuchuud goy yum bna lee. Halimag hool idsen.