Амьдралын тойрог

2011-11-04

Халимагт зорчсон тэмдэглэл: 3. Элстэй хотод өнгөрүүлсэн эхний өдөр

Автобусанд удаан хөдөлгөөнгүй сууж явсан тул хамаг бие чилээд, бөгс хавтгайдуу болоод жаахан хэцүү л байлаа. Гэхдээ би өмнө нь Хөвсгөл далайг үзэх гэж ганцаараа Улаанбаатараас  Мөрөн хот руу автобусаар 24 цаг явж байсан туршлагатай. Элстэй хотод буумагц шинэ орчинд ороод дорхноо сэтгэл сэргэж, бие хаа, хөл гар чилж байгаагаа дорхноо мартав. 
Зураг 1. Элстэй хотод нийтийн тээвэрт зөвхөн ийм ГАЗЕЛ маркийн микроавтобус ашигладаг юм билээ.

Элстэй хотын автовокзалаас хотын төв рүү нь очиж, хоноглох зочид буудал олох нь хамгийн чухал асуудал биз дээ. Ингээд автовокзалаас нь гарч нийтийн автобусны буудал дээр хэсэг зогсов. Ингээд асууж сураглаж байгаад хотын төв ордог микроавтобусанд суув. Элстэй хотод том оврын автобус, троллейбус, трамвай байхгүй. Хотын нийтийн тээврийн хэрэгсэл нь микроавтобус. Микроавтобус нь 10 рубль. Кондукторт нь мөнгөө өгнө. Манай Улаанбаатарын микро автобустай харьцуулах юм бол кондуктор нь автобусны буудал дээр орилж чарлахгүй. Суудлынхаа тоогоор л зорчигч суулгана. Хаяа даац хэтрүүлэн зорчигч тээвэрлэх явдал мэр сэр байдаг юм билээ. Гэхдээ шахаад суу гэж зорчигчоо дарамтлахгүй. Даац хэтрүүлэн орж ирсэн зорчигч микро автобус дотор хагас тонгойж, зогсож явна. 
Зураг 2. Элстэй хотын төвд байдаг "Элиста" зочид буудал
  
Элстэй хотын яг төв талбайн хажууд “Элиста” хэмээх зочид буудал байна. Таван давхар энэ зочид буудалд өрөө авчих санаатай орлоо. Решепшин халимаг хүүхэн хумсаа будаад сууж байв. Би танай зочид буудлын өрөө ямар үнэтэй вэ? гэж асуув. Нэг хоногийн 1400 рубль гэсэн хариу сонслоо. Тэгээд намайг Монголын иргэн гэдгийг мэдмэгцээ “гадаадын иргэн нэг хоногийн 2000 рубль” гэж үнэ ханшаа суга өсгөдөг байна шд. Амандаа орсон тоогоо л тэр эмэгтэй хэлсэн байх.  Би “уучлаарай, битгий дэмийр” гээд хаалгыг нь саваад гарав. Халимаг явахаар бэлтгэж байхдаа “Элиста” зочид буудлын талаар чадах чинээгээрээ мэдээлэл цуглуулсан ухаантай юм. Тус зочид буудалд байрлаж байсан хүмүүс их муу үнэлгээ өгч, “Элиста” зочид буудлын бохир заваан, үйлчилгээ гэж авах юмгүй хэмээн бичсэн байлаа. Энэ нь ч угаасаа үнэн бололтой. 
 
Зураг 3. Элстэй хотын төв гудамж
Зураг 4. Элстэй хотын сүлд бэлгэ тэмдэг болсон багана
Зураг 4. Морьтой Жангар баатар гэж таамаглав. Гэхдээ ойр хавьд нь ямар ч тайлбар бичсэн самбар харагдсангүй.
Зочид буудлын гадаа зогсож эргэн тойрноо жаахан ажиглав. Хаашаа ч харсан монголчууд шиг царай зүстэй хүмүүс. Гудамжинд нь цөөн хэдэн оросууд алхаж явах нь үзэгдэнэ. Ер нь л яг Монголдоо байгаа юм шиг дотно санагдаад байлаа. Намайг энэ гадаад хүн байна хэмээн анзаарч байгаа хүн ч алга. Би халимагуудаас огт ялгарахгүй байгаа бололтой. Хотын төв хэсгийн гэрэлтүүлэг, зарлалын самбар нь Монгол үндэсний гэмээр хээ угалзтай юм. Цаг агаар, уур амьсгал нь ч зөөлөн. Зочид буудлын харалдаа машин замын хөдөлгөөн нь их сэлүүхэн. Элстэй хотод замын түгжрэл ч гэж алга. За ингээд гудамжинд гарч хэд алхаж байгаад нэг Халимаг жаалаас хямдхан зочид буудал мэдэх үү? гэж асуув. Өнөө жаал маань надад нэг зочид буудлын хаяг, хэрхэн очихыг нь зааж өгсөн юм. Гэтэл өнөө жаал хүү сүүлд нь "ангийн хүүхэд" болж таардаг юм даа.
  
Зураг 5. Миний буусан зочид буудал. Хажуудаа жижигхэн хүнсний дэлгүүртэй. 

Ингээд Элстэй хотын 1-р микрорайонд Халимагийн Үндэсний Музейн замын эсрэг талд байрладаг нэгэн зочид буудалд ирлээ. Зочид буудлын ресепшин нь 60 гаран насны халимаг авгай байна. Би зочид буудлын өрөөг орж үзэж болох уу гэв. Өнөө авгай намайг дагуулан 2-р давхарт гарч сул байгаа өрөөгөө үзүүлэв. Өрөө нь бас ч гэж дажгүй ээ. Үнийг нь асуувал хоногийн 1200 рубль гэж дуугарч байна. Таниж мэдэхгүй газар өөр ямар ч зочид буудал хайгаад явж байх билээ. Ингээд энэ зочид буудалд хоноглохоор болов.  
 
Зураг 6. Зочид буудлын өрөө нь нэг иймэрхүү
Өрөө нь дотороо угаалгын өрөө, жорлонтой. Коридортоо хувцасны шүүгээтэй, ширээ сандал, ор, толь, 21 инчийн өнгөт зурагч, хөргөгч, бас жижигхэн тупочка тавьжээ. Цонхны хажууд агааржуулагчтай. Зочид буудлын коридортоо дээрээ 5 литрийн баллонтой том ус буцалгагч тавьсан юм билээ. Зочид буудал эрж хайж явсаар байтал цаг нэлээн орой болсон байлаа. Ингээд жаахан юм идэж аваад тас унтав. Замдаа автобусанд нойр дутуу явсан болохоор нэлээн ядарсанаа мэдрэв. Ингээд маргааш өглөө нь 10 цагт сэрлээ. Нүүр гараа угааж, өглөөний цай уугаад зургийн аппаратаа халааслаад гадагшаа гарлаа даа.   
Үргэлжлэл бий...

6 comments:

soulmate said...

нээрээ л УБ шиг харагдаж байна, жишээ нь тэр Элиста буудал бол бараг л УБ зочид буудал аа. Гэхдээ цэвэрхэн юм уу даа гудамж нтр нь....

жаалхүү хэдтэй байв? яаж ангийх гэдгийг нь мэдэв? адал явдал гарч болзошгүй аялалын үргэлжлэлийг хүлээсээр...

MNED said...

to SOULMATE>Элстэй хотын зарим нэг хэсэг нь УБ-ын 40, 50 мянгат, бага тойрогийн хуучин байшинг санагдуулж байсан. Гудамж талбай нь хоггүй цэвэрхэн. Жаалхүү бол насаараа надаас хамаагүй балчир. Тэгээд ойр зуурын юм ярьж байтал ангийнх гэдэг нь мэдэгдсэн л дээ.

patatepatata said...

Jaalhuugiim talaar delgerengui bichihiig "shaardaj" baina

MNED said...

to Patate> "Shaardlaga" huleen avlaa.

erchuud said...

Tsagaan zam akhtai uulzsan baisan. urid ni tanidag baisan uu ? jangariin bayar saykhan bolson baikh yostoi. mongoliin medeeleliin tov herkhen ajillaj baina ? kalmyk zaluus nuugeed khotiin khun am tsoorson gej unen uu ? Ulimjinov-iin tukhia minii unelmj unasan sh dee. torguud, dorvod, buzava, khoshuudiin uzmer museid ni baina uu ? neg medsen boon yum boondson baina sh dee. neeree soninoos ene sariin 12nd amerikd ankh kalmykuud irsenii 60 jiliin oi bolj baigaa bi tend ochikh gej baigaa sh dee. za facebook deer delgerengu bichiye dee.

MNED said...

Erchuud>Tsagaan-Zam ahtai uulzsan. Bi Tsagaan-Zam ahiig omno ni tanidag baisan. 2004 ond anh Tsagaan-Zam ahtai Moacowd taniltsaj baisan yum. jangar tuulisiin bayar Halimagt bolson. Mongoliin shinjleh uhaanii akademiin neg hun ene bayart urilgaar oroltsson gesen. Za busad asuultand ni daraa delgerengui hariult bichey dee.Halimaguud USA-d irsernii 60 jiliin oi bolson gedeg ih sonirholtoi medee bna. Ta blog deeree ene talaar bicheerei.