Амьдралын тойрог

2012-08-22

Хэд хоногийн тайлан

Уг нь миний ээлжийн амралт их удаан үргэлжилдэг л дээ. 20 гаран хоног амардаг хүмүүс надад атаархдаг шд. Гэхдээ амралт дэндүү удаан үргэлжилэх бас муухай байдаг юмаа. Сүүлдээ хийх ч юм олдохгзй гиюүрээд лай болдог шд. За өнөөдрийг яажшуухан нэг өнгөрөөё дөө гэсэн шүү юм толгойд орж ирнэ. Энэ зун завтай байсныг ч хэлэх үү? Ангийн партид хэд хэдэн удаа очсон юм байна. Хаана болсон партинд очоо вэ гэж асуух гэ:ж байна уу? Хариулт нь ХАНЗО. 

"100" руу бас хааяа нэг гүйдэлтэй. Хажуугаар нь явах юм ганцаараа ч байсан хамаагүй орж гав ганцаараа халбага пиав уучихаад гараад явчихдаг. /хоёр удаа лав ийм юм болсон юм даг./ Ганцаараа шар айраг уудаггүй л байсан юм. Ингээд бодохоор шар айраг гээч умдаанд нэлээн гүнзгий орж байна гэсэн үү? Эсвэл нөгөө "кризис среднего возраста" гээч юм нь болж байгаа юм бол уу? 

Амралтын тухай бичиж байснаа ганцаараа "100" орж халбага пиав уусанаа бичээд хадуурах нь. За тэгээд амралт их удаан үргэлжилээр уйдаад сүүлдээ ямар ч хамаагүй ажил түр ажил олж хиймээр ч юм шиг болох юм. Ашгүй хуучин ажлынхантайгаа сайн харилцаатай хэвээр байдаг юм болохоор түр ажил надад олдож байгаа юмаа.  Яахав тэгээд гэртээ гиюүрч байснаас толгойгоо гашилгах ажилтай суух чинь сайхан шд. 

Түр ажил ч яахав. Цаг зуурын юм болохоороо дууссан. Тэгээд одоо ёстой жинхэнэ утгаараа амарна гэж өөртөө хэлээд үүргэвчээ үүрээд замын унаанд дайгдаад явлаа. Гэхдээ ганцаараа яваагүй ээ. Strai8 хоёр найзтайгаа хамт явсан юм. Тэр хоёр нэг гэр бүлийн эхнэр нөхөр бололцож байгаа улс. Бид гурав нэг мэдсэн УБ-аас 130 км-ын алсад интернэтггүй, гар утасны сүлжээ барьдаггүй, тог цахилгаан нь хуваарьтай ирдэг буйдхан газар очиж хэд хонолоо. Энэ интернэтээс хол байх чинь ямар сайхан юм бэ? гэж өөртөө хэлж ч байх шиг. 
Очсон газар маань хаа очиж бүтэн биений массаж хийдэг эмч сувилагчтай юм. Суугаа ажил хийдэг хүн чинь хэдэн жил хүзүүн дээр хуралдсан шар усыг хэдэн тийш нь тараалгаж биеэ бариуллаа. 

Дашрамд дурьдахад бүтэн биений бариа хийдэг сувилагчтай хууч хөөрөлдөөд байсан чинь  эмч болох гэж байгаа оюутан юм байна гэдгийг нь мэдэв. Сувилагч бүсгүй бид хоёрын харилцааг анзаарсан хашир эмч та хоёр суучих гэж давхиад... 
Нэг мэдсэн чинь  сувилагч охинтой нь нийлээд хундагатай дарс тулгаж суусан гээд бодохоор хэдхэн хоногийн дотор харилцаа нэлээн зузаарах тийшээ орсон байгаа биз? Явахын өмнө өнөөх чинь  e-mail хаягаа мэдэлцэе гэхээр нь зөвшөөрчихлөө. Улаанбаатарт ирээд нэг хоносоны дараа өнөөх чинь мэссэнжерт орж ирээд  хэсэг буу халж байснаа сүүлдээ FACEBOOK хаягийг  минь асуугаад... Тэгэхээр нь FACEBOOK-ийн хаягаа бичиж явуулаад ADD FRIEND хийж орхисон.  Бариа хийдэг, эмч болох гэж байгаа бүсгүйтэй танилцах зүгээр байх тээ? Тэгсэн тэр бүсгүй надад бундан зарлачих юм биш байгаа? гэж бас дотороо гэнэт хальтхан бодож үзсэн.  Нээрээ муугаар бодоод өнөөх чинь надаа дурлачих юм бол би яана аа. Надаас нэлээн хэдэн насаар дүү нүдэнд дулаахан тэр "ирээдүйн эмч" болох бүсгүйг гомдоочих вий дээ. 





2012-07-31

Сүүлд үзсэн кино ший

Түрүүчийн 7 хоногт өнөө найз охиндоо хаягдсан найз маань хамт кино үзье гэж санал гарлаа. Ямар кино үзэх үү? гэсэн чинь SPIDER-MAN 3.  Өргөө-2 орж үзлээ.
Монголд 3D кино үзэхээр их кайфгүй юмаа.  Өнөө муу нүдний шилийг нь зүүсэн ч зүүгээгүй ч бараг ялгаа алга. Москвад  байхдаа "Аватар"-ыг үзсэн шиг байж чадахгүй л байгаа юм даа. Монголд лав 3 D кино гаргахдаа тохиргоо энэ тэр юмыг нь сайн хийж чаддаггүй байж болох юм.
Саяхан Тэнгис орж "ТЕД" уран сайхны киног үзлээ. Киноны зарлал дээр нь бүх насныханд гээд бичсэн байхаар нь их аятайхан кино байх нь ухааны юм  гэж бодсон юм. Гэтэл муу золиг чинь том хүний кино байж таардаг юм даа.
Хөөрхий муу баавгайг бүүр банзал болгоод хаясан байна лээ шд.

2012-07-24

Амьдралаа гэж...-

Сүүлийн үед зарим найзууд маань хувийн амьдралынхаа зовлон жаргалаа ний нуугүй хуваалцдаг боллоо. Тэд  маань надад итгэж, сэтгэлээ онгойтол ярьж байна. Эхний залуу стрэйт. Найз охинтойгоо хамт амьдардаг.  Үерхэж нөхөрлөөд нэлээн хэдэн жил болсон. Тусдаа гараад амьдрах орон сууц байхгүй болохоор найз охиныхоо гэрт, ирээдүйн хадам аав, хадам ээжтэйгээ амьдардаг. Хадамын гэрт очоод хэцүү л байдаг бололтой. Монголд залуу гэр бүлийг дэмжээд бие дааж амьдрахад нь тус дэм болох нийгмийн тогтолцоо алга аа.  Уг нь бол баруун орнуудад 21 нас хүрсэн бол гэрээсээ чемоданаа аваад л гардаг шүү дээ. Цалингаасаа тодорхой хэмжээний мөнгийг байр авахад нэмэрлэнэ гээд цуглуулж байгаа гэдгээ надад хэллээ. Цалингаараа байр авна гэдэг бол Монголын нөхцөлд сэрүүн зүүд шиг санагдаж болох. Гэхдээ ажил төрөл хийдэг хүнд банкны зээл, лизинг гээд бас гарц байх бизээ. 

Нөгөө нэг стрэйт найз маань сүүлийн хоёр гурван жил үерхэж байсан найз охиноосоо холбоогоо тасалж байна гэж нэг орой утасдаад уулзая ууж согтоё гээд намайг дуудлаа. Цаад найз охин нь өөр залуутай болсон юм байхаа. Би түүнтэй үнэхээр их хайртай. Одоо би яах вэ? гээд л.... Түүнийг чадах чинээгээрээ л сэтгэл санааг нь засахыг оролдсон. Хэр үр дүнд хүрсэнийг бүү мэд.  Ямар ч байсан миний тэр стрэйт найз хайртай охиндоо их үнэнч, хуурч мэхлээгүй л юм даг. Зарим охидууд яагаад өөрт нь сайн хүнээс салаад өөр хүн рүү тэмүүлээд байдаг юм бол? Би бол эмэгтэйчүүдийн энэ сэтгэхүйг ойлгохгүй юм билээ.  Найз охиндоо хаягдаж байгаа тэр стрэйт найзыгаа өрөвдлөө. Түүний дүр төрх надад танил байсан учраас...
Амьдралаа гэж....
Блогчин Пататэ Монголд мирж ХАНЗО-д парти зохион байгуулахад нь очсон. Сайхан парти болсон шүү. Шоуны найз гэж юу байхав. Блогчин гэдэг утгаараа Пататэ бид хоёр бол жирийн андууд. Надад ийм блогчин найзууд нэг биш, нэлээн хэд бий.