Сарын өмнө хоолой өвдлөө. Яг миний өвчнийг анагаах мэргэжлийн эмч ашгүй таньдаг юм байна гэж олзуурхав. Хойно оюутан байхад хамт нэг сургуульд, гэхдээ анагаахын факультетад чих хамар хоолой (ЛОР) мэргэжлээр Ph.D хамгаалсан нэг эмч эгч байдаг. Бараг л хуурай эгч дүү болсон болсон юм л даа. Миний хоолой өвдөөд аймаар хэцүүү байна аа гэсэн эгчийнхээ ажил дээр хүрээд ир гэж байна. Очоод хоолой амаа үзүүллээ. Хараад дуу алдад, наад хоолойны махыг чинь авахгүй бол болохгүй болсон байна. Гэхдээ хоолой өвдсөн байгаа үед нь мэс засал хийж болдоогүй юм. Үрэвсэлийг нь дарж зүгээр болсон хойно нь хоолойны махаа авахуул гэж байна. ингээд надад эм бичиж өгөөд, хоолойгоо содатай ус, царван, тамедины уусмалаар зайл гэж байна. Ашгүй хоолой өвдөх нь зүгээр боллоо. Тэгээд нөгөө хуурай эгч - эмчдээ дахиад үзүүлэв. Жор заавраар нь гэртээ эмчилгээ хийсэн чинь ашгүй хоолоны өвчин эдгэрлдээ. Сарын дараа ирж үзүүлээрэй гэсэн болохоор өнөөх эгч дээрээ очлоо. Хоолойны махаа авахуулах хэвээрээ юу? гэж асууж байна. Би хоолойны махаа авахуулна л гэлээ. Зарим хүмүүс хоолойны мах буюу мэргэжлийн хэллэгээр "гүйлсэн булчирхайг" авахуулах нь буруу, муу гэсэн ойлголттой байдаг юм байна лээ. Гэвч жаахан л даарах үед өвдөөд байдаг эмзэг болсон, эрхтэний үүргээ биелүүлж чадахаа болисон, өвдөж үргэлж хүн зовоогоод байгаа юмнаас салах нь зөв гэнэ. Хоолойны махаа авахуулахгүй яваад байх юм бол бусад эрхтэндээ нөлөөлдөг юм байна. Хоолой өвдөхийг тоохгүй удах юм бол аажмаар зүрх, бөөр, үе мөчийг хүртэл муутгадаг зэвүүн хорон өвчин. Өчигдөр хоолойны мах авахуулах мэс засалд орлоо. Эмч аниа амаа том ангай, дахиад том ангай гэж тушаалаа. Мэдээ алдуулах тариа хийгээд хэдэн хором хүлээв. Энэ хооронд хэл ам дарвигнаж байснаа сүүлдээ мэдээ алдаж байна. Үлгэрт гардаг "сэлэм гялс, толгой бөндгөс" гэдэг шиг хоолойны мах авах мэс ажилбар уддаггүй юм байна. Хэсэгчилсэн мэдээ алдуулах тариа хийсэн ч амны хөндийд гадны биет байгаа нь мэдрэгддэг юм байна лээ. Жижигхэн хутгаар зүсэлт хийж, тусгай хайчаар тасдаж байгаа нь мэдэгдээд эвгүй л юм байна лээ. зарим хүний хоолой махыг авах үед цус их алдах тохиолдол байдаг. Харин чи цус алдсангүй гэж байна. Танидаг эмчээрээ хагалгаа хийлгэж байгаа болохоор би баахан эрхлэв. Өнөө эмч маань хөөрхий намайг тайвшруулаад л... Хагалгааны дараа ярьж чадахаа болив. Нэг хоног дохиож, зангаж хавь орчиныхонтойгоо ойлголцож байна ш дээ.Өнөө цэцэн мэргэн, хэлэмгий доломгой хүн чинь ярих чадвараа түр зуур алдав. Харин өнөөдөр бол өчигдөрийнхөөс арай дээр байна аа. Эмнэлэгийн өрөөнд ганцаараа нэг хонов. Хоолой жаахан хүндүүртэй жаахан тиймхэн л байна. Яг иймэрхүү үед л хүнд ар гэрийнхэнээс илүү найзууд үгүйлэгддэг юм байна лээ. Ганц хоёр найз руугаа мессеж бичиж бас эрхлэв. Хэхэ. Сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн найзууддаа БАЯРЛЛАА гэдгээ бас блогоороо дамжуулаад хэлье.
Харин өнөөдөр эмнэлгээс гараад гэртээ ирлээ. Гэртээ ирээд л компьютероо асааж блогоо бичиж байна. Хоолойны мах авахуулсаны дараа олигтой хоол унд идэж чадахгүй л байна. Усан бантан, сүү, тараг, йогурт, жимсний нухашаар л хооллож байна. Хүнд юм өргөж барьж болохгүй, шар айраг бол дор хаяж нэг сарын турш ууж болохгүй хориотой. Гам сайн барихгүй бол цус алдах аюултай байдаг гэнэ. Би ч угаасаа биеийн хүчний ажил хийдэг биш. Харин шар айраг л ууж болохгүй нь тиймхэн юм даа. Хэхэ Ажлаа хийнэ гэж бас нэг хэсэгтээ худлаа болж байх шиг. За тэр ч яахав. Хөөрхий муу дал гарсан эмээ маань хүртэл бас алимны нухаш хүүдээ аваад ирлээ гээд гэрт ирж байна. Би өө яахнав дээ гэж байгаад л авчихлаа.Хоолой мах авахуулахад хамгийн тохиромжтой үе нь намарын улирал гэнэ. Халуун зун, дүн өвлийн хүйтэнд хоолойн мах авах нь оновчтой биш гэж өнөөх эмч маань ярьж байна. За за, нэг мэдсэн чинь ЛОР-ын эмч шиг зөвлөгөө өгч байна. Үг ихдэж, үхэр мал холдох нь ...
15 comments:
kk bi deer olgoigoo avahuulj bhdaa naiz nar, geriihendee ih erhelj bsiin bna. hurdan edgeerei ^^*~
bayarllaa
hehehe, chi ch aztai baij de, emch nar chin joohon yoo ene ter gevel aimar zagnadag biz de, bi yr ni taria hiilgehees ch aidag hun, chi harin zorigtoi baijee, huiten um, zairmag ene ter sain id geed bdg ni une bol uu, yutai ch turgen edgeerei
to Enhriimaa> Bayarllaa. Harin tiimee, Bas aztai. Emchde erhleed l...Zairmag idej baigaa.
Demjleg uzuulsen chamd bayarllaa.
Энэ чи юмуу тэ хэр өвдөж байна дараа нь зүв зүгээр болснуу ямар өөрчлөлт гарав?
Hooloinii mahaa avahuulsnaas hoish yamar ur dun garav? Turshlagaasaa huvaatsna uu?
Nina LeeMinHo and Myagmarjav> Одоо бол зүв зүгээр. Хоолой өвдсөн ч хүнд өвдөхгүй болдог юм байна. Ер нь үүргээ биелүүлж чадахгүй болсон эд эрхтэнээ эмчлүүлээд, болохгүй бол авахуулаад хаясан нь дээр юм байна. Хоолойны мах авахуулсан хойно лав 7-10 хоног хатуу зүйл идэж чадаагүй. Дандаа бантан, зутан шөлөөр хооллосон.
хоолойны махаа авхуулхад хэр их өвдсөн бэ хэхэх
to Amusora> Хоолойны мах авахуулахын өмнө хэсгийн мэдээ алдуулах тариа хийлгэдэг учраас өвдөлт бага мэдрэгдсэн. Гэхдээ яг хайчлаад авах үед мэдрэгддэг. Мэс заслын үеэр гарч болох цорын ганц эрсдэл нь огих. Хоолой руу урт багаж хийхээр хүн огих нь мэдээжийн хэрэг. Хоолойны мах авахуулсаны дараа бол өвдөлт мэдээж өгнө. Өвчин намдаах лаа хэрэглэж байсан.
dunguj saya ene bichseng chini unshlaa. yag odoo minii hooloi mash ih uwduud aimar bolchood baidag edgeheer ni hezeech hamaagvi hagalgaand orj bolno gej emjj-iin emch helsen. tegsen namar ni hamgiin sain gedgiig unshaad oilgoloo. hagalgaand orson emch chini ih mundag sanagdlaa. bolomjtoi bol ajilladag emneleg eswel utasch yumu holboo barih zviliig ni ugch tus bolj boloh uu ? bayarlalaa
Сайн уу өвчин намдаах лаа хэр удаан хийж байсан бэ? Махаа авхуулаад 5 хонож бн. Өвдөлт нь намдахгуй юм.хоолой боож, чихрүү хатгаад, шилэн хүзүү дагзруу их өвдөх юм. Хэлж ярих зүйл бвал зөвлөөч.
Сайн уу өвчин намдаах лаа хэр удаан хийж байсан бэ? Махаа авхуулаад 5 хонож бн. Өвдөлт нь намдахгуй юм.хоолой боож, чихрүү хатгаад, шилэн хүзүү дагзруу их өвдөх юм. Хэлж ярих зүйл бвал зөвлөөч.
Сайн уу өвчин намдаах лаа хэр удаан хийж байсан бэ? Махаа авхуулаад 5 хонож бн. Өвдөлт нь намдахгуй юм.хоолой боож, чихрүү хатгаад, шилэн хүзүү дагзруу их өвдөх юм. Хэлж ярих зүйл бвал зөвлөөч.
Одоо бүрэн эдгэрсэн гэж бодож байна. Хоолойн мах авахуулсаны дараа дуулах чадвараа алддаг, хоолойн өнгө өөрчлөгддөг, солгойдуу болдог гэсэн хэр үндэслэлтэй вэ? Дуулж үзээд хариу хэлээрэй.
Одоо дахиж өвдсөн үү яаж байна?
Post a Comment