Амьдралын тойрог

2009-02-10

Оюутан цагийн найзууд.

2008 оны 2 сарын 09. Даваа гараг. Шинэ долоо хоногийн ажлын эхний өдөр...
Орой ажлаа тараад гэртээ амарч байтал оюутан цагийн найзууд маань уулзаж байна. Хүрээд ир гэж дуудлаа. Оюутны ширээг орхисоноос хойш их сургуулийнхаа хэдэн найзуудтай уулзаагүй удсан байлаа. Би ч уухайн тас яваад очлоо. Оюутан цагийн найзуудтайгаа уулзаж, шар айраг гүзээлэнгээ оюутан цагаа дурслаа. Найм, ёсон жил гэдэг үнэхээр хурдан юмаа. Оюутан байхдаа хамтдаа бужигнаж, хамт хичээлээ давтаж, хамт шоупдаж явсанаа эргэж дурслаа. Нэг тогооноос хоол идэж байсан найзуудтайгаа эргээд хуучлах сайхан байлаа.Оюутан байхад тухайн үед их л хэцүү санагддаг байж билээ. Харин одоо эргээд бодохоор оюутан байхад хамгийн сайхан үе минь байж дээ. Нэг нууц задлахад нэг доор амьдардаг монгол оюутнууд хамтдаа оройн хоолоо нэгийхээ гэрт хийж иддэг байсан сан. Хэхэ. Муушиг тоглоод хожигдсон хоёр нь оройн хоолоо хийнэ. Хоолны дараа дахиад муушигдаад хожигдсон хоёр нь бүх аяга тавагаа угаана. Би муушигт угаасаа муу юм болохоор мөн ч олон удаа аяга тавга угааж байсан. Харин хаа явж хоол цөөхөн хийсэн юм байна. Цаг хугацаа гэдэг хурдан юм даа. Оюутан цагийн найзуудтайгаа уулзах сайхан байлаа.
Одоогоос хэдэн жилийн өмнө энэ метроны сүлжээгээр хэрэн хэсэж явж
бас энэ гудамжаар жим гартал явсан даа.


Одоо эргээд бодохоор дурсамж л үлдэж дээ. Эргээд олдохгүй тэр цаг үеийг дурсаж бодох сайхан байна аа.

9 comments:

dream said...

hmmm.... yaasan ch goe iin. bi tegsen dongoj oyutan yavjiina hehe.
bi chamaig chin yaagaad ch yum medkv joohon bh gj bodood bsn shdee hehe. tegsen chin 30 bol elbeg hvrsen boltoi. ah gj duudjiidiimuu hehe

The Face said...

30 elbeg? kkk

MNED said...

to DREAM> Huuy, bi 30 nas hureegui sh dee. Bi chini naszaluu, tsus shingen sh dee.
to FACE> chi uchir medeh hun baina daa. Ene DREAM-d heleed ogoorei, keke

dream said...

kkk... surguulia togsood 8 jil bolson geheer n tegeed bodchihgvi yu :P
tegvvl jijken yum shig bn :)

MNED said...

to DREAM> Nasaa nuuna aa. keke.

Anonymous said...

on saraa taviad l uym bichikhiin, tiim Russian schole baikh shig bnaa gej kkk.

MNED said...

to Ikher tsetseg> Barimt, tsag hugatsaa gedeg chini hamgiin chuhal ni sh dee. keke

altangay said...

kolzevay liniya prospekt mira deer amidar ch bailaa gej...

MNED said...

to Altangay< WOW